Мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ИНБ-УУДАД 4000 АМ.ДОЛЛАРЫН ТЭТГЭЛГИЙГ ОЛГОЛОО

  • .

  • 2020-12-04

  • 166

Булган аймагт хэрэгжиж буй жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой олон нийтийн мэдээлэл харилцааны аянг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах тэтгэлэгт шалгарсан аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад Жендэрийн үндэсний хорооноос 4000 ам.долларын тэтгэлгийг олголоо.

Тэтгэлэгт шалгарсан “Гэрэлт ирээдүйн оршихуй”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Оргил Мээж Холбоо”, “Ажил олгогч эздийн холбоо” зэрэг нийт гурван ИНБ-ын зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг цар тахлын онцгой цаг үед технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж байна.

Covid-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал тохиож буй энэ цаг үед орон нутгийн ИНБ-уудад санхүүгийн бодитой дэмжлэг болж, тэдгээрийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, олон нийтийн жендэрийн боловсрол дээшилж, улмаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавихад олон нийт, хувийн хэвшил, иргэдийн оролцоо нэмэгдэх ач холбогдолтой юм.

Дээрх иргэний нийгмийн байгууллагууд нь 2020 оны 10-р сараас 2021 оны 2-р сар хүртэл жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяныг орон нутагтаа өрнүүлж, жендэрийн бодлого хэрэгжилтийг эрчимжүүлж, жендэрийн тэгш эрхийг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх юм.

E-MONGOLIA ашиглаж төрийн 181 үйлчилгээгээ гэрээсээ аваарай

  • .

  • 2020-12-02

  • 153

МОНГОЛ БАНК

  • .

  • 2020-12-02

  • 149

Монгол банкны мэдээлэл/Дэлгэрэнгүй дарж мэдээллийг үзнэ үү/

Цахим уулзалт зохион байгуулж байна

  • .

  • 2020-12-02

  • 153
"Хүүхэд хамгаалал, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал цаашдын зорилт" цахим уулзалт зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар болон аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч, Цагдаа, ЭМГ, ХГБЗХГ, ХХҮГ, ШШГГ, зарим төрийн бус байгууллагын төлөөлөл цахимаар болон биечлэн оролцож байна.

АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!

  • .

  • 2020-12-02

  • 141
1. Коронавируст халдварын голомт бүхий аймаг, орон нутгаас зорчих иргэд PCR-ын шинжилгээ өгсөн байх шаардалгатай.
2. Халдварын голомтгүй аймгийн иргэд өөр аймаг, орон нутагт зорчихдоо асуумж бөглөж, нэвтрэх зөвшөөрлийг орон нутгаасаа авч зорчино.
3. Иргэд голомт бүхий суурин газраар дамжин өнгөрөхгүй байх, зайлшгүй шалтгаанаар дамжин өнгөрөх шаардлага гарвал голомт бүхий суурин газрын иргэдийн нэгэн адил PCR-ын шинжилгээ өгөх тул аль болох голомтот газраар дайран өнгөрөхгүй байх чиглэлийг сонгож зорчихыг анхааруулж байна.
БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ БУЦААХ ХУВААРЬ ГАРЛАА

  • .

  • 2020-11-27

  • 155

Улсын Онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэлээ.

2021 оны төсвийн төслийг өргөн барилаа

  • .

  • 2020-11-27

  • 63

Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатад өргөн барилаа.

21 дүгээр зууны Төрийн албаны менежер

  • .

  • 2020-11-24

  • 89

Энэхүү бүтээлийг монгол хэлэнд хөрвүүлж, хэвлэх ажлыг Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2018-2022 онд хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Ц.Даваадулам, Ж.Сүхбаатар, зөвлөх Г.Дагва, З.Цолмонбаяр, Ц.Мөнхтуяа нарын оролцоотойгоор хийж гүйцэтгэв. © Номын монгол эхийн зохиогчийн эрхийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл эзэмшинэ.

https://issuu.com/gbtaz/docs/21st_century_covered?fbclid=IwAR157PQMSC8ncaHW28y9KZ3ENCI40L55MVzVFV2Z3WWF_gKhnA8q9nRlwDU

Дэжлэг үзүүллээ

  • .

  • 2020-11-24

  • 61
Булган аймгийн Шуурхай штабын 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 10 дугаар хуралдааны үеэр Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ бие төлөөлөгчөөрөө дамжуулан аймгийн Онцгой комиссын шуурхай штабын ажлын алба, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэст мөнгөн болон амны хаалт /маск/-ны дэмжлэг туслалцааг үзүүллээ.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Аймгийн онцгой комисст хандив өргөлөө

  • .

  • 2020-11-24

  • 68
Булган аймгийн Шуурхай штабын 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 10 дугаар хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймаг дахь бие төлөөлөгчөөрөө дамжуулан Коронавирусын халдвар илэрсэн Орхон аймгийн хил залгаа Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон сумдын Онцгой комисст хяналтын постын үүрэг гүйцэтгэх хэвийн ажиллагааг хангахад зориулан шатахууны дэмжлэг үзүүллээ.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

  • .

  • 2020-11-24

  • 72
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2020 оны 11 сарын 24-ний өдөр аймгийн зарим Төрийн бус байгууллагуудын төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Уулзалтанд оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар болон бүх нийтийн бэлэн байдлын үед хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцсон.
Мөн эдгээр байгууллагуудын төлөөллүүд 2020 оны 12-р сарын 03-нд болох аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдаанаар хэлэлцэн батлагдах аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт өөрсдийн салбартай холбоотой саналуудаа тэмдэглэснээр уулзалт өндөрлөлөө.

БУЛГАН СУМЫН АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УСНЫ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

  • .

  • 2020-11-20

  • 72

 Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Дулааны станц, Булган Мээж ОНӨХК-ний мэргэжилтнүүд болон зарим албаны хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан Булган сумын орон сууцнууд, төрийн болон хувийн өмчийн барилгуудаас хэрэглээний халуун усанд холбогдох боломжтой газруудыг судалж таниа үүргийг 2020 оны 11 сарын 17-ны өдөр өгсөн.  

             Энэ ажлын хүрээнд 2020 оны 11 сарын 20-ний өдөр аймгийн ЗДТГ болон Усан спорт сургалтын төвийн барилгуудын хэрэглээний халуун усыг түгээх туршилтын ажил амжилттай хийгдлээ.

Тэгвэл 2021 онд Булган суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн бүх барилгууд, орон сууцнууд, зарим гэр хорооллын айл өрхүүдийг Дулааны станцад бүрэн холбож, одоо ажиллаж байгаа зуухнуудын үйл ажиллагааг зогсоох, мөн хэрэглээний халуун усны шугамын холболт хийгдсэн 7 орон сууцны барилга, 2 нийгмийн салбарын объект, цаашид холбогдох боломжтой 54 барилга байгууламжийн судалгааг гаргаж, хэрэглээний халуун усанд холбоход шаардагдах зардлыг 2021 оны төсөвт суулгах чиглэлийг өглөө

Хуудас: ....  4   5   6   7   8   9   10   11   12  .... (нийт 421 мэдээ )

Булган 80-н жил