Мэдээ

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж бага, дунд ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлаж байна.

  • .

  • 2021-01-11

  • 3
Бүтээл ирүүлэхдээ сум, сургууль, анги, өөрийн овог нэр, нас, холбоо барих 2 утасны дугаарыг бичиж ирүүлнэ.
Уралдаанд Булган аймгийн ЕБС-ийн бага дунд ангийн сурагчид оролцоно.

Сумдын удирдлагуудтай цахим хурал хийлээ

  • .

  • 2021-01-28

  • 4
Аймгийн удирдлагууд, холбогдох агентлаг, байгууллагын дарга мэргэжилтнүүд, сумдын удирдах бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, өвөлжилтийн нөхцөл байдал, ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдал, тулгамдаж буй бэрхшээл, санал хүсэлтийг сонсон, сумдын онцгой комисст дээрх асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Булганчууд бид "Бахархлын өдөр"-тэй болох гэж байна.

  • .

  • 2021-01-28

  • 9
Булганчууд бид эх дэлхийн дэвжээнд нэрээ цуурайтуулж, эрхэс сансарт алдраа мөнхөлсөн анхдагчид. Халх Монголын түүхийг дангаараа шахуу бичсэн гавьяатай улс ч гэгддэг. Энэ сайхан түүхээ хойч үедээ үлдээж, сэтгэлийн галыг нь бадраах зорилгоор "Бахархлын өдөр"-тэй болох гэж байна.
1. Монгол төрийн Ерөнхий сайдаар хоёронтоо томилогдон ажиллаж байсан мэргэн сайд А.Амарын алдрыг мөнхжүүлэх өдрийг Булган аймаг байгуулагдсан 1 дүгээр сарын 15-ны өдөр
2. Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн сансарт ниссэн 3 дугаар сарын 22-ны өдөр
3. Монгол улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын олимпийн анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн өдөр болох 8 дугаар сарын 14-ний өдөр гэсэн 3 өдрийг Булганчуудын "Бахархлын өдөр" болгон зарлаж, тэдэнд хүндэтгэл үзүүлж, хүүхэд залууст алдар гавьяаг нь сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулах болно .

Шинэ үндсэн хууль батлахад Булган аймгаас сонгогдож оролцсон ардын их хурлын дептатууд

  • .

  • 2021-01-11

  • 292

Булганчууд #АНХНЫ_ХОС_БИЧИГТЭН_АЙМАГ болох их ажлын гараагаа ийнхүү эхэллээ.

  • .

  • 2021-01-06

  • 149

Монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг төрийн албан хаагчид, иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгох зорилгоор 2021 онд “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жилийн аян зарласан билээ. Өнөөдөр тус аяны нээлтээ хийж байна. Булганчууд #АНХНЫ_ХОС_БИЧИГТЭН_АЙМАГ болох их ажлын гараагаа ийнхүү эхэллээ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2021 ОНЫ АНХНЫ ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭР

  • .

  • 2021-01-05

  • 194
Аймгийн Онцгой комиссын 2021 оны 1 дүгээр хуралдаан 01 сарын 04-ний өдөр болж 5 асуудал хэлэлцэж дараах шийдвэрийг гарган хэрэгжилтийг хангаж ажиллах талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ холбогдох албан тушаалтан нарт үүрэг чиглэл өглөө.
1. Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр “Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах, аймаг, орон нутагт авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах.
2. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цаг үеийн холбогдолтой гаргаж буй шийдвэртэй уялдуулан аймгийн орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байх.
3. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийг хангуулах, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж, мэргэжил арга зүйн заавар зөвлөмжөөр хангаж ажиллах.
4. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/180 дугаар тушаалаар батлагдсан “Дадлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг баримтлан халдвар хамгааллын дэглэмийн дор 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс холбогдох шийдвэрийн дагуу зохион байгуулан ажиллах.
5. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний судалгааг тогтмол гаргаж танилцуулах.
6. Мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох дээд шатны байгууллагад тогтмол танилцуулж малчдад дэмжлэг үзүүлэх, ажлыг зохион байгуулах зэрэг шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

ЭМГЭНЭЛ

  • .

  • 2021-01-02

  • 178

Булган аймгийн нутгийн удирдлагын болон төрийн захиргааны байгууллагын ахмад ажилтан Самдангийн Саран 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

            С.Саран нь Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Зүрийн булан хэмээх газар мэндэлжээ.

1966 онд Баян-Агт сумын бага сургууль, 1972 онд Булган хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд ХААДС-ийг тус тус төгсч Эдийн засагч мэргэжил, 1980 онд Жанжин Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль дүүргэж Улс төр судлаачийн мэргэжил эзэмшсэн, эдийн засгийн ухааны магистр байлаа.

Талийгаач С.Саран нь төр улсдаа 40 гаруй жил хөдөлмөрлөж ХАА-н яаманд мэргэжилтэн, Булган аймгийн “Оч” нэгдэлд Эдийн засагч Хутаг-Өндөр сумын Монгол Ардын Намын хорооны дарга, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, Санхүүгийн хэлтсийн дарга, Үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн Булган аймаг дахь салбарын зохицуулагч зэрэг ажлуудыг нэр төртэй хашиж явсан санаачлага зүтгэлтэй, мэдлэг боловсрол өндөртэй, чадварлаг зохион байгуулагч төдийгүй нийгмийн идэвхи сайтай, аливаад эв дүйтэй, авьяаслаг манлайлагч байлаа.

Тэрээр аймгийн ИТХ-ын 3 удаагийн Төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Их Монгол” төрийн бус байгууллагын Бизнес удирдлагын дээд зөвлөлийн Булган аймаг дахь салбарын захирал, “Дэлхийн Монгол” нийхэмлэгийн тэргүүн, “Монгол хатад гэрэлтүүлэхүй” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг сонгуульт ажлуудыг эрхэлж байлаа.

Түүний ажлын амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж

  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд,
  • Төрийн захиргаа, Санхүү банкны, хөдөө аж ахуйн зэрэг салбаруудын “Тэргүүний ажилтан”
  • Монголын эмэгтэйчүүдийн академийн гишүүн,
  • Энхтайваны Элчин сайд өргөмжлөл хүртээсэн байна.

            Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.

            Төрийн ахмад албан хаагч С.Сарангийн хөдөлмөрч, хүнлэг, дайчин дүр бидний сэтгэлд үүрд орших болно.

 

 

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Монгол улсын Ерөнхийлөгчийнхөө теле хичээлд шимтэн суралцаж, сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг харуулан, залуус хойч үедээ үлгэр дуурайл үзүүлж байгаа Х.Сэндэнсүрэн гуайд хувийн зүгээс өргөө цагаан гэр гардууллаа.

  • .

  • 2020-12-22

  • 148

Өнөөгийн манай залуус авьяастай, гадаад хэлийг маш хурдан сурч, эзэмшиж байна. Даяаршиж буй нийгэмд дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах нь үнэхээр чухал ч "Би Монгол хүн" гэж нүүр бардам хэлэхийн үндэс нь монгол бичиг юм. Учир юу вэ гэвэл үндэсний бичиг соёлын цаана монгол сэтгэлгээ, монгол хүний гүн ухаан, улс үндэстний онцлог хадгалагдаж байдаг. Монгол улсын Ерөнхийлөгчийнхөө теле хичээлд шимтэн суралцаж, сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг харуулан, залуус хойч үедээ үлгэр дуурайл үзүүлж байгаа Х.Сэндэнсүрэн гуайд хувийн зүгээс өргөө цагаан гэр гардууллаа.

#Булганчууд_Манлайлагч

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойн мэндчилгээг хүлээн авлаа.

  • .

  • 2020-12-22

  • 140

Нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргахын тулд гадаад харилцаагаа сайжруулах, хамтын ажиллагааг тэлэх чиглэлд анхаарлаа хандуулж байгаа билээ. Өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойн мэндчилгээг хүлээн авлаа.

Япон улстай хамтын ажиллагаа тогтоож харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

  • .

  • 2020-12-22

  • 82

Миний бие аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авахаас өмнө Япон улстай хамтын ажиллагаа тогтоож, орон нутгийнхаа хүүхэд, залуусыг ажиллах, дадлагажих, сурах боломжоор хангасаар ирсэн. Цаашид орон нутагт эдийн засгийн үр өгөөжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон УАЗ Пургон автомашин гардуулан өглөө

  • .

  • 2020-12-22

  • 74

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах үеэр Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон УАЗ Пургон автомашин гардуулан өглөө. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ажил үйлс нь өөдрөг, алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАЛАА

  • .

  • 2020-12-22

  • 76
Сумдын мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилтийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт шаардлагатай барилга, объекттой танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шуурхай шийдвэрлээд ирлээ. Мөн сумын Онцгой комиссын бэлтгэл бэлэн байдал, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа ажлуудтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  .... (нийт 402 мэдээ )

Булган 80-н жил