Мэдээ

Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

  • .

  • 2021-08-09

  • 30
Булган аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагийн удирдлагууд оролцсон цаг үеийн ажлын мэдээлэл ,санал солилцох хурал боллоо. Шуурхай хурлын үеэр Булган аймгийн хэмжээнд Ковид-19 коронавирусын нөхцөл байдлын мэдээлэл, Аймгийн Цагдаагийн газраас өнгөрөгч 7 сарын хэв журам , зөрчил гэмт хэргийн мэдээг нэгтгэн хүргэсэн. Булган аймгийн хэмжээнд Ковид-19 коронавирусын халдвар 2021 оны 8 сарын 9-ны байдлаар 8 нэмэгдэж 1596 болсон байна. Сумдуудын хэмжээнд таруу байдалтай , Монгол улсын хэмжээнд Делта вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг ЭМГ-аас анхаарууллаа. Мөн Цагдаагийн газраас үер усны сав газар, гол мөрөн даган аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулсан. Улсын хэмжээнд өнгөрөгч 7 сарын байдлаар гол усны үерээс шалтгаалж 86 иргэн эндсэний 5 нь манай аймагт бүртгэгдсэн байна. Мөн улсын хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт 2021" 08 сарын 19-22 ны өдрүүдэд зохион байгуулагдахаар тов тогтсон байгаа. Булган аймгийн хэмжээнд 720 сурагч энэ жил ЭЕШ өгнө. Цар тахлын нөхцөл байдалд уялдуулж халдвар хамгааллын дэглэмээ баримтлан элсэлтийн шалгалтыг зохион байгуулахыг аймгийн удирдлагууд үүрэг болголоо.

Булган аймагт НҮБ-ын хүн амын сан, Швейцарын Хамтын ажиллагааны газрын удирдлагын баг ажиллаж байна

  • .

  • 2021-08-03

  • 59
Өнөөдөр Булган аймагт НҮБ-ын хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри нараар ахлуулсан ажлын хэсэг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй танилцахаар ирлээ.
Булган аймгийн хэмжээнд уг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын дэмжлэгтэй хоёр төсөл хэрэгжиж байгаа бөгөөд жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлэн шинээр барьж байгаа хамгаалах байрны ажлын явц, цаашид ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тодорхойлох, “Эрдмийн өргөө“ цогцолбор сургууль дээр хэрэгжиж буй төсөлтэй танилцах зорилготой ирсэн байна.
Төсөл хөтөлбөрийн явцтай танилцахаас өмнө Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй уулзаж хамтын ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх хүүхэд ,залуучуудын боловсролын асуудлын талаар ярилцлаа.
Мөн хамгаалах байрны үйл ажиллагааг дэмжиж ариун цэврийн хэрэгслийн бүтээгдэхүүн гардуулан өгөх төлөвлөгөөтэй гэв.

Булган аймагт олон улсын жишигт нийцсэн зочид буудал баригдана

  • .

  • 2021-08-02

  • 218

Булган аймагт олон улсын жишигт нийцсэн зочид буудал баригдана. Булган аймаг аялал жуулчлалын бүс болон хөгжих боломжтой зам харгуй үзэсгэлэнт байгальтай. Тэгвэл дотоод гадаадын нийт аялагч жуулчдыг татахад хамгийн их нэн тэргүүнд яригдах асуудлын нэг бол орчин үеийн жишигт нийцсэн зочид буудал барих юм. Өнөөдөр аймгийн ЗДТГ-аас газрын асуудлыг шийдвэрлэн олон улсын стандартад нийцсэн 21 аймагт дотоодын сүлжээ зочид буудал барих төлөвлөгөөний дагуу уг ажил Булган аймагт шав тавин эхэлж байна. Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагууд гүйцэтгэгч Улаанбаатар хотын “Их модун” ХХК-ны хамт олон оролцлоо. Энэхүү зочид буудал нь нийт 5 давхар бөгөөд нэгдүгээр давхарт ресторан, хоёрдугаар давхарт офисс, фитнесс зал, гурав тавдугаар давхартаа 33 өрөө бүхий орчин үеийн зочид буудал байхаар зураг төсөв гарсан байна. Уг зочид буудлын барилгын нийт төсөвт өртөг 6 тэрбум гаруй төгрөг бөгөөд гүйцэтгэгч компани ажлын байр орон нутагт бий болгох зорилгоор туслах ажилтныг авч ажиллуулах юм байна.

Аймгийн онцгой комисс хуралдлаа

  • .

  • 2021-07-27

  • 87

Улсын комиссын 2021 оны 24,25 дугаар хуралдааны тэмдэглэл, Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмж танилцуулах, Коронавируст халдвар Ковид-19 цар тахалтай тэмцэх, бэлэн байдлын 12 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Аймгийн Засаг даргын захирамжийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Булган аймаг өнөөдрийн байдлаар Аймгийн Засаг даргын цар тахлын нөхцөл байдлыг гурван захирамжийг дагуу дагаж мөрдөж байгаа. Аймгийн эрүүл мэндийн газраас 12 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг Цагдаагийн газар, МХГ, Тагнуулын газар, Нэгдсэн эмнэлэг, ОБГ зэрэг хамтран хийхэд маш өндөр эрсдэлтэй халдвар бүрэн тархсан “улаан“ гэсэн эрсдэлийн үнэлгээ гарсан бөгөөд зөвлөмжийг холбогдох байгууллагууд хүргэн ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан эрсдэлийн үнэлгээг долоо хоног бүр хийхээр боллоо. Булган аймагт ПСR-ийн аппарат авах тендер зарлагдаж удахгүй авахаар болсон байна. Үүнтэй холбоотойгоор дөрвөн өрөөг эмнэлэгт дахин засварлах шаардлага гарчээ. Дельта вирус Монгол улсад бүртгэгдсэн тул цар тахлын үеийн бэлтгэл ажлыг дээшлүүлэх эмч мэргэжилтний Аймгийн хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж яваад улаан бүсээс 28 эмч сувилагч халдвар авсан байна. Мөн ЭМГ-т 5900 ш арбидол эм, гурван төрлийн вакцины нөөцтэй, 12-17 насны хүүхдүүд Фрейзер вакциндаа сургууль эхлэх болсонтой холбоотой идэвхтэй хамрагдаж эхэлсэн байна. Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Аймгийн ЗД-ын захирамж албадагдан гарахаар боллоо.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон хэлтэс албадын дарга нар өнөөдөр 16 сум 1 тосгоны Засаг дарга нартай цахимаар хурал хийлээ

  • .

  • 2021-07-22

  • 82
Хурлын үеэр Өвөлжилтийн бэлтгэл ажил, Ковид-19 Коронавирусын нөхцөл байдлын талаар сум бүрийн мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудал, өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангаж байгаа ажлын явцаас мэдээлэл сонсож зарим ажилд тодорхой үүрэг чиглэл өглөө.
Булган аймгийн сумдын хувьд Ковид-19 коронавирусын тархалт таруу байдалтай төв суурин газартай ойр сумдуудад батлагдсан тохиолдлын тоо өссөн үзүүлэлттэй , сум бүр цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохих арга хэмжээг тархалтын явцыг хумьж авсан байдалтай байна.
Энэ жилийн хувьд нийт Булган аймгийн сумдын нутгаар зун өргөн дэлгэр болж байгаа хэдий ч өвөлжилтийн бэлтгэл ажилд тариа тариалалт зэрэг ажлууд дээр хүндрэл учруулж болзошгүй байгаа тул сумдын удирдлагуудад 8 сарын 10 гэхэд бэлтгэл ажилдаа орохыг Засаг дарга үүрэгдлээ.

Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил ой тохиолдуулан шагнал гардууллаа

  • .

  • 2021-07-20

  • 122

Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, Дотоодын цэргийн 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онцгой чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Булган аймгийн Цагдаагийн газрын дараах нэр бүхий алба хаагчдыг шагналаа. Алба хаагчдын шагналыг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Цагдаагийн газрын дарга хурандаа Л.Ганбаатар нар гардуулан өглөө. Цагдаагийн гавьяа тэмдгээр Булган аймгийн ЦГ-ын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гантөгс, мөн газрын ахмад ажилтан цагдаагийн ахлах ахлагч Н.Нарантуяа, Л.Сарантуяа , мөн газрын ахмад ажилтан цагдаагийн ахмад Э.Энхжаргал нарыг, Хүндэт жуухаар Булган аймаг дахь ЦГ-ын Хангал сум дахь экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Э.Ганзориг, Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярбаатар, Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, ахлах ахлагч Э.Энх-Амьдрал нарыг шагналаа. Мөн ЦГ-ын 2021 оны 07 сарын 19-ны өдрийн Б/739 дүгээр тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үйлсэд амжилт гаргасан алба хаагчдад зэрэг дэв дээгүүр “Цагдаагийн дэд хурандаа“ цолоор ЦГ-ын хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Д.Мягмаржавыг шагнажээ. ЦГ-аас ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн сэтгэл зүрхээ зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амиа өргөсөн Дамдинсүрэнгийн Даарий асганы гэр бүлд хүндэтгэл илгээснийг мөн гардуулан өгсөн юм. Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нь Цагдаагийн албанд сэтгэл зүрхээрээ ажиллан албаа гүйцэтгэж яваад баатарлагаар амиа өргөсөн Дамдинсүрэнгийн Даарий агсаны хүү юм. Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан нийт Монголын цагдаагийн албан хаагчдад Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ажлын өндөр амжилт хүслээ.

Аймаг сумын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

  • .

  • 2021-07-20

  • 76
Наадмын дараа намар гэдэг. Зуны дэлгэр цаг цаашлахад сар гаруй хугацаа үлдээд байна. Өнөөдөр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр, Булган-Мээж ХК -ны захирал Б.Одхүү нар аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зорилгоор зарим байгууллагуудын гадна тохижилт, явган хүний зам тавилт эвдрэл засварын ажлуудтай биечлэн танилцлаа.
Мөн Аймгийн нөөцийн газрын харьяанд ашиглалтгүй байсан обьектийг Булган сумын тохижилт үйлчилгээний ангид шилжүүлэхээр боллоо. Тус анги нь 1950 онд баригдсан актлагдсан барилгад үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Аймгийн ИТХ-ын 3 сарын 15 -ны өдрийн 3/10 тоот тогтоолоор нөөцийн газрын өмчлөлд ашиглагдаагүй байсан хоёр давхар бүхий төвлөрсөн халаалт бохирын системгүй барилгыг шилжүүлэн авсан байна. 1980 -иад онд баригдсан барилга тул Булган сумын тохижилт үйлчилгээний анги өөрсдийн ажил үйлчилгээнд ашиглах 20 машины граж, зургаан төрлийн агуулах болоод захиргааны барилгадаа зайлшгүй засвар хийх шаардлага гарчээ.
Иймд аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд уг барилгын одоогийн байдалтай биечлэн танилцаж зарим ажлын зардлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

  • .

  • 2021-07-19

  • 94
Булган аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагийн дарга нарын удирдах шатны албан хаагчдын шуурхай хурал боллоо. Хурлын эхэнд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тамгын газрын хэлтэс, албадын дарга нартай уулзаж цаг үеийн аймаг орон нутгийн мэдээлэл солилцлоо. Харин шуурхай хурлын үеэр Онцгой байдлын газраас мэдээлэл хийхэд 2021 оны 07 сарын 01 -ны
өдөр Сэлэнгэ сумын Тариахтай 2-р баг “Нуга” гэх газарт нутаглаж буй малчин М.Б -гийн сууриас 1 үхэр өвчилсөн гэх дуудлага ирсэн байна . Мөн өдрийн 21–279 тоот шинжилгээгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон бөгөөд нэмж мал амьтан өвдөөгүй тул хорио хязгаарлалтын цээрийг цуцалжээ.
Харин нэмж 07 сарын 12-ны өдрийн 20 цаг 31 минутад Сэлэнгэ сумын Атар 4-р баг “Цагаан хөтөл“ гэх газарт малчин А-гийн сууриас нэг үхэрт галзуу өвчин илэрсэн тул Засаг даргын захирамжаар 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоож мэргэжлийн байгууллагаас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.
Баяр наадмын урт амралт үргэлжилсэнтэй холбоотойгоор Булган аймагт сүүлийн өдрүүдэд бороо хур элбэгшсэн, гол мөрөн, ай сав газрын түвшин нэмэгдсэн байхад орон нутагт аялж явсан иргэдээс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг, Хонгор багуудад Орхон аймгийн харьяат 28 настай, 23 настай иргэд 07 сарын 08-15 ний өдөр усанд осолдож эндсэнийг ОБГ-ын 50-р ангийн албан хаагчид, Орхон аймгийн 8 албан хаагчид ар гэрийнхний хамтаар усанд эндэгсэдийг олж холбогдох албаныханд хүлээлгэн өгч ажиллажээ.
Мөн 07 сарын 17-ны өдрийн 18 цаг 35 минутад Баян-Агт сумын Шарга багийн Шаргын нуур гэх газарт Улаанбаатар хотын харьяат 20 настай эмэгтэй хийлдэг завьтай салхинд туугдаж нуурын голд 300 м байна гэсэн дуудлагыг авч амь насыг авран ажилласан байна.
Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг Тамгын газрын дарга Д.Алтаншагай удирдан явуулж цаг үеийн чанартай үүрэг чиглэл өглөө.

Аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох журам

  • .

  • 2021-06-21

  • 233

Цэвэрлэх байгууламжийг барьж гүйцэтгэсэн ажлын хэсэгтэй уулзалт хийв

  • .

  • 2021-06-21

  • 101

Булган аймагт Азийн хөгжлийн банкны 8,6 тэрбум төгрөгөөр 2018 оноос эхлэн баригдсан цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход бэлэн болсон байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй ХБХ, ГХБХБГ-ын дарга ,"Булган Мээж" ТӨХК-ны дарга мэргэжилтнүүд, албаны хүмүүс гүйцэтгэгч компанийн ажлын хэсэгтэй ажлын үе шатны талаар уулзалт зохион байгуулж мэдээлэл солилцлоо.Уг ажлыг Булган аймгийн ЗДТГ, Барилга хот байгуулалтын яам захиалж гүйцэтгэгчээр “Заг инженеринг” ХХК ажиллажээ. 2019 оноос үндсэн ажлууд хийгдэж улсын комисс ажиллахад бэлэн болсон байна. Ижил төстэй цэвэрлэх байгууламж барих ажил Өвөрхангай, Архангай аймагт хийгдсэн бөгөөд Булган аймаг гурав дахь аймаг болж байна. Энэхүү цэвэрлэх байгууламж бүрэн ашиглалтад орсноор экологийн бохирдлоос сэргийлэх, цаашид аймгийн төв хот болох зорилт нэг шатаар биелж байгаа хэрэг юм.

“Зуны амралт -Хүүхдийн хөгжил, хамгаалал” уулзалтыг Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ, ЭМГ, ГХХЗХГ, ОБГ, НТБТ, Номын сан, ЦГ, СЭЭБХ хамтран зохион байгууллаа.

  • .

  • 2021-06-18

  • 90
Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан хэрэгжүүлж буй уг ажлын хүрээнд “Монгол хүүхэд-Малчны хотонд“ хөтөлбөр , “Шинэ ирээдүй”, СЭЭБХ-оос хэрэгжүүлж буй төслийн үр дүн шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний танилцуулга , хүүхэд хөгжил, нүүдлийн номын сан, зуны сургалт, бие бялдрын чийрэгжилт, өсвөр үеийнхний эрүүл мэнд, эрсдэлээс хэрхэн хамгаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар хэлэлцэж бодлого тодорхойлон ажиллахаар тогтлоо. Уулзалтаас “Зуны амралт-Хүүхдийн хөгжил хамгаалал”-ын салбар дундын хамтын ажиллагааг хангасан нэгдсэн төлөвлөгөөг гаргах зорилготой.

Булган хотын дулаан хангамжийн асуудлаар ярилцлаа

  • .

  • 2021-06-18

  • 86
Булган хотын дулаан хангамжийн асуудлыг 2 өөр удирдлага, зорилго, зохион байгуулалт бүхий хуулийн этгээд гүйцэтгэх нь эдийн засгийн үр ашиггүй тул Дулааны станцыг төрийн мэдэлд авч, нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалтаар хангах чиглэлээр аймгийн Засаг даргын албан бичгийг Монгол улсын Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагад албан бичиг хүргүүлсний дүнд Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрчим хүчний хөгжлийн төв зэрэг байгууллагын төлөөллийг багтаасан ажлын хэсэг манай аймагт 2021.06.16-ны өдөр ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Энержи плас ХХК, Булган Мээж ХХК-байр суурийг сонсож, аймгийн Засаг дарга болон холбогдох хэлтсийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
 
Ажлын хэсгийн гишүүд аймгаас барьж байгаа бодлого чиглэлийг дэмжин ажиллаж Дулааны станцыг төрийн мэдэлд авч, цаашид дулаан үйлдвэрлэх түгээх үйл ажиллагааг нэг компанид төвлөрүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэн, талуудын байр суурийг нэгтгэн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... (нийт 465 мэдээ )

Булган 80-н жил