Мэдээ

Удирдах албан тушаалтнуудын шуурхай хурал болж өнгөрлөө

  • .

  • 2021-08-23

  • 63

Удирдах албан тушаалтнуудын шуурхай хурал болж өнгөрлөө. Тус хурлаар Булган аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газрууд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж, аймгийн удирдлагууд салбарын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өглөө.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Булган аймгийн Засаг даргын 2021 оны хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ын харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд 1 жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

  • .

  • 2021-08-24

  • 56
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Булган аймгийн Засаг даргын 2021 оны хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ын харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд 1 жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Металлурги, металлын технологи-3
2. Механик инженер-2
3. Цахилгааны инженер-3
4. Авто инженер-2
5. Мэдээллийн технологи-2
6. Уул уурхайн ашиглалтын технологи- 3
7. Ашигт малтмалын баяжуулалтын технологи- 2
8. Барилгын инженер-2
9. Хүрээлэн буй орчны инженер- 2
10 Инженерийн бэлтгэл -1
чиглэлээр суралцах бөгөөд Математик, Хими, Физикийн шалгалт өгсөн 1 хичээлийн босго оноо 480, бусад хичээлийн оноо 400 байж болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://erdenetis.edu.mn/ болон БСУГ-ын мэргэжилтэн Б.Солонгомаа-с авна уу. Утас 99140809

“ШАРИЛЖГҮЙ БУЛГАН” АЯНД ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР НЭГДЭВ

  • .

  • 2021-08-20

  • 70
Булган сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан “Шарилжгүй Булган” аяныг зохион байгуулах удирдамжийг батлан Төр төсвийн байгууллага, хувийн хэвшил, Аж ахуй нэгж, иргэдийг хамруулан ажиллахыг Булган сумын Тохижилт үйлчилгээний анги болон багийн Засаг дарга нийгмийн ажилтан нарт үүрэг чиглэл өгөгдсөн. Тус удирдамжийн дагуу гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг 2021 оны 08 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд цэвэрлэн ачиж тээвэрлэх бөгөөд Аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн зам талбайн шарилжийг цэвэрлэн идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм. Булган сумын Засаг даргын тамгын газраас гаргасан уриалгыг дэмжиж Булган аймгийн ЗДТГ-ын албан хаагчид Нутгийн удирдлагын ордны ойролцоох эзэмшлийн талбай болоод нийтийн эзэмшлийн зарим талбайн шарилж өвсийг цэвэрлэж байна. Ковидын үед харшлаас сэргийлье.

БУЛГАН АЙМАГ КОВИДЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ПСР АППАРАТТАЙ БОЛЛОО

  • .

  • 2021-08-20

  • 66
Манай аймгийн хувьд орон нутагтаа Ковид-19 коронавирусын ПСР шинжилгээг хийх боломжгүй Орхон аймагт илгээн шинжилгээг баталгаажуулдаг байсан. Тэгвэл өнөөдөр цар тахлын энэ цаг үед аймагтаа шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа нар Улаанбаатар хотод ажиллаж өнөөдөр аппаратаа хүлээн авсан байна. Уг ПСР шинжилгээний аппаратыг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө шийдвэрлэж 200 гаруй сая төгрөгийн өртөгтэй аппаратыг Булганчуудад хандиваар ийнхүү өглөө.

"ЭЕШ 2021"

  • .

  • 2021-08-20

  • 86
2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт 8 дугаар сарын 19-ний 10 цагт эхэллээ. Энэ онд Булган аймагт 718 шалгуулагч ЭЕШ өгч байгаа бөгөөд энэ жилийн төгсөгч сурагч 598, өмнөх онуудын төгсөгч 120 байгаа юм байна.
Боловсролын үнэлгээний газраас 5 хүнтэй баг Булган аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, МХГ, ЭМГ, БСУГ, 12 жилийн 1 дүгээр сургууль, 12 жилийн 3 дугаар сургуулийн ажилтан, албан хаагчид зохион байгуулалтайгаар ажиллаж байна.
Нийт ЭЕШ өгч байгаа шалгуулагч та бүхэнд амжилт хүсье.

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААЯ-ны сайд З.Мэндсайхан нар бүх аймгийн Засаг дарга болоод нутгийн удирдлагууд ,ХХААГ-ын дарга нартай цахим хурал хийж байна. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах чиглэлээр хэлэлцэж байна.

  • .

  • 2021-08-17

  • 65

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит “Төрийн үйлчилгээ 2021” өртөөчилсөн өдрүүд арга хэмжээ 08 сарын 16-ны өдөр Орхон сумын 3-р багт зохион байгуулагдлаа.

  • .

  • 2021-08-15

  • 71

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болж байна

  • .

  • 2021-08-14

  • 58
Өнөөдрийн хурлаар Булган аймгийн Булган сумын хот суурьшилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайлангийн мэдээллийг сонсож байна. Зөвлөлийн хуралд Засаг даргын харьяа агентлагууд болон Булган сумын ЗДТГ-ын удирдлагууд, “Булган-Мээж“ компани, “Дулааны цахилгаан станц”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах шатны албан хаагчид оролцож байна.
Булган сумын айл өрхүүдийн мод түлшний асуудлыг шийдвэрлэх, модны захын үйл ажиллагааг тогтмолжуулах, сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, Дулааны станцад “Булган-Мээж” компаниас үүссэн өр төлбрийн асуудлыг хэлэлцэж байна.
Аймгийн Засаг даргын зүгээс: 8 сарын 20 гэхэд “Дулааны цахилгаан станц “ ,“Булган-Мээж” компанийн хоорондох өр төлбрийн асуудлыг шийдвэрлэх гарцыг судлаж танилцуулах, байр хоорондын замыг анхаарах, сууц өмчлөгчдийн холбоог ТҮА-д хамруулах, орон сууцны барилгажилтийн хаягжилт дугаарыг тавих , Булган сумын ЗДТГ шахмал түлшний нийлүүлэлт мод бэлтгэл, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Булган аймаг аялал жуулчлалын бүс болоход түлхэц болно гэж “Их цагаан“ суваргын шавийг тавьлаа

  • .

  • 2021-08-11

  • 53
Булган аймаг сүүлийн хэдэн жилийн хөгжлийн бодлогодоо аялал жуулчлалын бүс нутаг болох төсөл хөтөлбөрүүдийг олон арга хэмжээнд тусгаад байгаа. Өнөөдөр Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачлагаар Ачуут баг хуучнаар Эрдэнэдайчин Вангийн хүрээний Их Цагаан Суваргыг бүтээх, шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд суваргын шавийг тавихад адислахаар Хансүр Жадо Ринбүчи тэргүүтэй лам нар хүрэлцэн ирж газар нутаг аргадан ном хурлаа.
Одоогийн Булган аймгийн нутаг, хуучнаар Чин вангийн хүрээ Дашчойнхорлон хийдэд Чин ван Ханддоржийн зүгээс 1904 онд анх босгож байсан юм. Эдүгээ ийнхүү 14 давхар барилгатай тэнцэх өндөр бүхий 8,8 тэрбумаар босох эв нэгдлийн бэлэгдэл “Их цагаан суварга” хоёр жилийн дотор босож сүсэгтэн олныг баясгаж байх юм байна. Мөн доод давхрууддаа Анхдагч Алдартаны музейтэй байхаас гадна шөнийн цагаар ч олон өнгийн үзэмжит гэрлээр гэрэлтэх юм байна. Уг төслийн анхны санхүүжилтийг “Содмонгол групп” эхлэн гаргана. Өнөөдрийн арга хэмжээнд Аймгийн ЗДТГ зохион байгуулалтын зүгээс хамтран ажиллаж, нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Б.Ариун-эрдэнэ биечлэн оролцлоо.

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны 13 дахь удаагийн хурал цахимаар болж байна

  • .

  • 2021-08-10

  • 29
Дэлхий нийт цар тахалтай байгаа тул онлайн хурлыг нийт гишүүн, орон нутгийн төлөөлөгч нарыг хамруулан зохион байгуулж байна.
Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR:The Association of North East Asia Regional Governments) нь Зүүн хойд Азийн Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос, Хойд Солонгос буюу 6 улсын засаг захиргааны томоохон нэгж бүхий 78 гишүүн орон нутгаас бүрдэх бөгөөд харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, бүсийн хамтын хөгжил, дэлхийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулах зорилготойгоор байгуулагдсан олон улсын байгууллага юм.
Үүсгэн байгуулагдсан түүхээс өгүүлбэл:
1993 оноос Хятад, Япон, Солонгос, Орос 4 улсын орон нутгуудын захирагч нар Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын хурлыг зохион байгуулж ирсэн. 1996 онд БНСУ-ын Гёнсанбүг мужийн Гёнжү хотноо болсон 4 дэх удаагийн хурлаар тус Холбооны Үндсэн дүрмийг баталснаар Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо хэмээх олон улсын байгууллагыг байгуулсан. Түүнээс хойш Хойд Солонгос болон Монголын орон нутгууд гишүүнээр элссэнээр 6 улсын 78 орон нутгийг эгнээндээ нэгтгэсэн Зүүн Хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага болсон байна. Уг онлайн хуралд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оролцож байна.

Халдвартын тасгийн засварын асуудлыг шийдвэрлэж, нэгдсэн эмнэлэгт түргэвчилсэн оношлуур гардууллаа

  • .

  • 2021-08-10

  • 33
“Koвид-19 “ Коронавирусын цар тахлын улмаас Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 95 ор дэлгэснээс халдварт сүрьеэгийн тасагт 40 ор улаан бүсэд тогтмол ажиллаж байна. Өнөөдөр уг орны тоог нэмэхэд хуучин халдвартын тасгийн дотор сантехникийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн байна. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Буманбаяр нар газар дээр нь очиж танилцлаа.
Уг байранд халдварт сүрьеэгийн цогц үйлчилгээ, амбулаторийн хяналт, халдварт В,С вирусийн илрүүлэг үзлэг, эм олголт хяналт, БЗДХ-ын цогц тусламж үйлчилгээг явуулж байсан.
Мөн энэ үеэр Аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа хамар ,залгиур хоолойн БНСУ-д үйлдвэрлэсэн 1600 ширхэг түргэвчилсэн оношлуурыг гардуулан өглөө.

Дэлхийн өсвөрийн боксийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох сурагч Д.Гэрэлсайханд дэмжлэг үзүүлэв

  • .

  • 2021-08-09

  • 50
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ спортоор хичээллэгч хүүхэд, залуучуудыг цаг ямагт дэмжин ажилласаар ирсэн. Өнөөдөр Арабын Эмират улсын Дубай хотод 8 сарын 17-31-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн Өсвөрийн боксийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох “Бугат бокс” клубын тамирчин 66 кг өрсөлдөх Даваагийн Гэрэлсайханд тэмцээнд нь амжилт хүсэн мөнгөн дэмжлэг болгож 1 сая төгрөг хандивлалаа. Монгол улсаас уг тэмцээнд оролцохоор 15 настай өсвөрийн тамирчин Д.Гэрэлсайхан дасгалжуулагч багш Н. Аззаяагийн хамтаар энэ сарын 15 нд Туркийн Стамбул хотоор дамжин ниснэ.
Залуу тамирчин Д.Гэрэлсайхандаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... (нийт 465 мэдээ )

Булган 80-н жил