Мэдээ

Улаанбаатар хотод хөл хорионд орсон Булган аймгийн иргэдээ нэгдсэн журмаар татна

  • .

  • 2021-01-22

  • 3

Улаанбаатар хотод хөл хорионд орсон Булган аймгийн иргэдээ нэгдсэн журмаар татах ажлыг ирэх 7 хоногт зохион байгуулах гэж байна. Иргэд Та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин орон нутагруугаа буцах бэлтгэлээ хангана уу. Мөн алба ёсны эх сурвалжаас баталгаатай мэдээлэл авч, түгээхийг хүсье

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА

  • .

  • 2021-01-21

  • 2

2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.
Шалгалтын бүртгэлийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно.
www.csc.gov.mn

Аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд❗️❗️❗️ Санхүүгийн тайлангаа хуулийн хугацаандаа илгээнэ үү.

  • .

  • 2021-01-28

  • 2

“Булганчуудын бахархлын өдөр”-ийг угтаж зохион байгуулсан гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.

  • .

  • 2021-01-18

  • 2
“Булганчуудын бахархлын өдөр”-ийг угтаж зохион байгуулсан гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа. Мөн энэ өдөр төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтанд тэнцэж, томилогдсон албан хаагчид тангарагаа өргөж, “Амар сайд ба Булган аймаг” илтгэлийг аймгийн ЗДТГ-ын ажилтнуудад танилцууллаа.
Эсээ бичлэгийн уралдааныг ивээн тэтгэж оролцсон Булган аймгийн Юнител салбарын хамт олонд талархал дэвшүүлье.

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

  • .

  • 2021-01-16

" Булганчуудын бахархлын өдөр"-т зориулан ахлах ангийн сурагчдын дунд зарласан "Амар сайд ба Булган аймаг" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 9 сумын 27 сурагч оролцлоо.
Анхдагчдын өлгий Булган хангай нутаг болон аймгаа байгуулсан гавьяатай Амар сайдынхаа түүхийг уншиж, судлан уралдаанд эсээгээ ирүүлсэн нийт сурагчдадаа талархал дэвшүүлж, амжилт хүсье.
Тус уралдаанд:
1-р байр: М.Бямбагэрэл ЭӨЦ сургуулийн 12г ангийн сурагч
2-р байр: Б.Хүслэн Булган сумын 1-р сургуулийн 10г ангийн сурагч
3-р байр: М.Бат-Эрдэнэ Булган сумын 1-р сургуулийн 10а ангийн сурагч нар шалгарлаа.
Уралдаанд байр эзэлсэн эсээнүүдийг дараах холбоосоор татаж авч унших боломжтой https://we.tl/t-9DoTtaHBsy

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны дүн гарлаа.

  • .

  • 2021-01-16

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны дүн гарлаа.
Бүтээлээ ирүүлсэн хүүхэд багачууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
1-р байр: Б.Мишээл ЭӨЦ сургуулийн 5г ангийн сурагч
2-р байр: Б.Ану ЭӨЦ сургуулийн 4а ангийн сурагч
3-р байр: М.Ганхүслэн Булган сум 1-р сургуулийн 4г ангийн сурагч

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж 11-14 насны ангилал буюу дунд ангийн сурагчдын дунд зарласан "Миний нутаг Булган хангай" гар зургийн уралдааны дүн гарлаа.

  • .

  • 2021-01-28

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж 11-14 насны ангилал буюу дунд ангийн сурагчдын дунд зарласан "Миний нутаг Булган хангай" гар зургийн уралдааны дүн гарлаа.
Бүтээлээ ирүүлсэн хүүхэд багачууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
1-р байр: Ч.Энэрэл
2-р байр: Б.Энхжин Бүрэгхангай сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч
3-р байр: Э.Билгүүн нар шалгарлаа.
 

“Хүүхдийн асуудал сонсох өдөр”-с гарсан саналыг Засаг даргад танилцууллаа

  • .

  • 2021-01-12

  • 2

“Хүүхдийн асуудал сонсох өдөр”-ийг 2020 оны 12 сарын 17-ны өдөр цахимаар зохион байгуулж, 16 сум 1 тосгоны 110 хүүхэд, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн 6 байгууллага оролцож байсан. Тус уулзалтаас гарсан саналуудыг боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хөгжил оролцоо, хүүхэд хамгаалал, амьдрах орчин гэсэн 5 агуулгад нэгтгэн өнөөдөр аймгийн Засаг даргад танилцууллаа.

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.

  • .

  • 2021-01-11

  • 3
Уралдаанд тавигдах шаардлага:
• Булган аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагч байх;
• Зарлагдсан сэдвийн хүрээнд эсээгээ бичсэн байх, агуулгаас хазайгаагүй байх;
• 500-800 үгэнд багтаан Монгол хэл дээр бичсэн байх;
• Үг, үсгийн болон утга зүйн алдаагүй байх;
• Бичгийн стандарт
✓ Microsoft Word программ;
✓ Үсгийн фонт: Ариал 11;
✓ Мөр хоорондын зай 1,5;
✓ Margins: Дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун
захаас 15 мм байх;
✓ PDF хэлбэрт хөрвүүлсэн байх;
• Эсээ бичлэгт ашигласан тоо баримт, мэдээ мэдээлэл нь эх сурвалжаас иш татсан, үнэн бодит байх;
• Эсээ бичлэг нь
✓ Удиртгал хэсэг
✓ Үндсэн тайлбар хэсэг
✓ Баримт нотолгооны хэсэг
✓ Дэвшүүлсэн өөрийн санаа, дүгнэлтийн хэсэг гэсэн ерөнхий бүтэцтэй байна.
• Эсээний сүүлийн хуудасны доод хэсэгт сум, сургууль, анги, өөрийн овог нэр, холбоо барих 2 утасны дугаар, и-мэйл хаягаа бичсэн байх

Булганчуудын "Бахархлын өдөр"-ийг угтаж бага, дунд ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлаж байна.

  • .

  • 2021-01-11

  • 2
Бүтээл ирүүлэхдээ сум, сургууль, анги, өөрийн овог нэр, нас, холбоо барих 2 утасны дугаарыг бичиж ирүүлнэ.
Уралдаанд Булган аймгийн ЕБС-ийн бага дунд ангийн сурагчид оролцоно.

Сумдын удирдлагуудтай цахим хурал хийлээ

  • .

  • 2021-01-28

  • 4
Аймгийн удирдлагууд, холбогдох агентлаг, байгууллагын дарга мэргэжилтнүүд, сумдын удирдах бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, өвөлжилтийн нөхцөл байдал, ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдал, тулгамдаж буй бэрхшээл, санал хүсэлтийг сонсон, сумдын онцгой комисст дээрх асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Булганчууд бид "Бахархлын өдөр"-тэй болох гэж байна.

  • .

  • 2021-01-28

  • 9
Булганчууд бид эх дэлхийн дэвжээнд нэрээ цуурайтуулж, эрхэс сансарт алдраа мөнхөлсөн анхдагчид. Халх Монголын түүхийг дангаараа шахуу бичсэн гавьяатай улс ч гэгддэг. Энэ сайхан түүхээ хойч үедээ үлдээж, сэтгэлийн галыг нь бадраах зорилгоор "Бахархлын өдөр"-тэй болох гэж байна.
1. Монгол төрийн Ерөнхий сайдаар хоёронтоо томилогдон ажиллаж байсан мэргэн сайд А.Амарын алдрыг мөнхжүүлэх өдрийг Булган аймаг байгуулагдсан 1 дүгээр сарын 15-ны өдөр
2. Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн сансарт ниссэн 3 дугаар сарын 22-ны өдөр
3. Монгол улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын олимпийн анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн өдөр болох 8 дугаар сарын 14-ний өдөр гэсэн 3 өдрийг Булганчуудын "Бахархлын өдөр" болгон зарлаж, тэдэнд хүндэтгэл үзүүлж, хүүхэд залууст алдар гавьяаг нь сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулах болно .
Хуудас:  1   2   3   4   5   6  .... (нийт 375 мэдээ )

Булган 80-н жил