Мэдээ

Тогтвортой хөгжлийн боловсрол-II

Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд Булган аймгийн техникийн зөвлөн зохицуулах орон нутгийн багийн гишүүдтэй хамтарсан мониторингийн үйл ажиллагааны хүрээнд албан уулзалт , төсөл хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургуулиуд болох Булган сумын “Эрдмийн өргөө” , Хишиг-Өндөр сумын ЕБС-ын “Хөгжлийн ногоон офисс” , Могод сумын суурь боловсролын сургуулийн “ Тогтвортой хөгжлийг дэмжсэн орон нутгийн танхим”, Хялганат тосгоны ЕБС-ын “ Эко зуслан” / Самр / -ийн үйл ажиллагаатай гурван хоногийн турш танилцжээ.
Өнөөдөр зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй уулзаж , төслийн хэрэгжилтийн үр дүн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, аймаг орон нутгийн зүгээс дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд Булган аймагт хэрэгжиж буй дээрх төслүүдийг “ хангалттай сайн” хэрэгжиж байна гэж дүгнэлээ.

Булган 80-н жил