Мэдээ

Булган сумын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар хуралдлаа.

Аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д. Буманбаяр , Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д. Батцогт, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Одхүү тэргүүтэй аймгийн удирдлагууд Булган сумын удирдлагууд, тохижилт үйлчилгээний ангийн дарга ажилтнуудтай хуралдаж байна.
Аймгийн ЗДТГ-аас өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын төлөвлөгөөний дагуу Булган аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй Тохижилт үйлчилгээний ангийн үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалт , Сууц өмчлөгчдийн холбооны үйл явц, хог хаягдлын ачилт,хот суурин газарт бэлчиж малын бүсээс хэтэрсэн тохиолдолд торгууль тарифтай болгох , нийтийн тээврийг тогтмол зорчуулах зэрэг асуудлаар ярилцлаа.

Булган 80-н жил