Мэдээ

Залуучуудын салбар зөвлөл аймгийн Засаг даргатай уулзалт хийв

Энэ онд МЗХ -ны түүхт 100 жилийн ой тохиож ойтой холбоотой олон хөтөлбөрт үйл ажиллагааг аймаг орон нутаг бүр зохион байгуулж байна. Өнөөдөр Булган аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэтэй Аймгийн Залуучуудын холбооны салбар зөвлөл уулзалт зохион байгуулж мэдээлэл солилцлоо.
Булган аймгийн салбар зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 16 сум, 1 тосгон 75 багийн нийт 15-34 насны 17441 хүүхэд залууст хүрч ажиллахаар зорин ажиллаж байна.
Булган аймгийн хэмжээнд 8 сарын 16-наас 9 сарын 25 хүртэл сарын аян зарлаж ,” Залуус санаачлага -100 жил” болзолт уралдааныг зарлаад байна.
Болзолт уралдааны хүрээнд төрийн албан хаагчдын нийгмийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх болон аймгийн хэмжээнд 46 байгууллагаар хоёр аялах дэвтэр аялахаар гаргажээ.
Мөн Залуучуудын байгууллагын зүгээс “ Залуу нас-Мөнхийн тэмүүлэл “ ном хэвлэгдэхэд бэлэн болж, Ойтой холбоотой Төв номын санд “ Залуучууд - Воок лоунж” төслийг эхлүүлэхээр болжээ.
Аймгийн Засаг дарга онцлохдоо: Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэнд хүргэж , залуу боловсон хүчин хүүхэд залуучуудыг Булган нутгийнхаа ирээдүй цохилох зүрх хэмээн олж харж зуун хувь дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Булган 80-н жил