Мэдээ

“Мобиком корпораци” Хүүхэд бүрд тэгш боловсрол SMART EDUCATION төслийг хэрэгжүүлж, Булган аймгийн багачуудад гар утас бэлэглэлээ.

Ковид-19 цар тахлын улмаас бүх шатны сургуулиудын тэнхимийн үйл ажиллагаа зогсонги, хичээл сургалтын хөтөлбөр цахим хэлбэрт шилжсэн. Тэгвэл интернэтгүй, гэрэл цахилгаангүй, гэр бүлийн орчинд нь техникийн боломж нөхцөл бүрдээгүй зэрэг шалтгаанаар цахим хичээлээ үзэж чадахгүй 180 мянга орчим сурагч байгаа гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд хийсэн байна. Эдгээр хүүхдүүд сурах чин хүсэл эрмэлзэлтэй ч техник технологийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан үе тэнгийнхнээсээ тусгаарлагдах, хичээлийн хоцрогдолд орох зэрэг асуудлуудтай нүүр тулаад байгаа.
Энэ эрсдэлийг багасгах, сурагчдыг дэмжихэд Мобиком Корпорацийн хэрэгжүүлж буй "SMART EDUCATION" төслийн гол зорилго оршиж байна. Төслийн хүрээнд Монгол орон даяар оршин суугаа 9 дүүрэг, 21 аймгийн Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад технологийн дэмжлэг үзүүлж, гар утас бэлэглэж байна. Ийнхүү боловсролын тэгш байдлыг дэмжих “Smart education“ төслийн нээлт Булган аймагт амжилттай болж, хичээл сургуулийн энэ цаг үед 40 сурагчид интернет дата бүхий “Samsung M12 “маркийн ухаалаг утастай боллоо. Мобиком корпораци Булган аймагт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд “Шинэ хөгжлийн зам“ Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон бүх сумдад хийгдэж эхэлсэн 4G сүлжээ бүхий суурин антенн юм. Үүрэн телефоны тэргүүлэгч оператор Мобиком корпораци нь 2021 онд манай аймагт хөдөөгийн 17 багт 4G сүлжээний сайтуудыг байгуулж, нийгмийн хариуцлагийн хүрээнд гэр оронгүй 6 айлд гэр, мөн ЕБС-ын хүүхдүүдэд 40 ширхэг ухаалаг гар утас, гамшгийн нөхцөлд ажилласан төрийн албан хаагчдад интернетийн дата эрх зэрэг 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тус компанийн 25 жилийн түүхэнд оруулсан хамгийн их хөрөнгө оруулалт болсон юм.

Булган 80-н жил