Мэдээ

Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил ой тохиолдуулан шагнал гардууллаа

Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, Дотоодын цэргийн 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онцгой чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Булган аймгийн Цагдаагийн газрын дараах нэр бүхий алба хаагчдыг шагналаа. Алба хаагчдын шагналыг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Цагдаагийн газрын дарга хурандаа Л.Ганбаатар нар гардуулан өглөө. Цагдаагийн гавьяа тэмдгээр Булган аймгийн ЦГ-ын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гантөгс, мөн газрын ахмад ажилтан цагдаагийн ахлах ахлагч Н.Нарантуяа, Л.Сарантуяа , мөн газрын ахмад ажилтан цагдаагийн ахмад Э.Энхжаргал нарыг, Хүндэт жуухаар Булган аймаг дахь ЦГ-ын Хангал сум дахь экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Э.Ганзориг, Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярбаатар, Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, ахлах ахлагч Э.Энх-Амьдрал нарыг шагналаа. Мөн ЦГ-ын 2021 оны 07 сарын 19-ны өдрийн Б/739 дүгээр тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үйлсэд амжилт гаргасан алба хаагчдад зэрэг дэв дээгүүр “Цагдаагийн дэд хурандаа“ цолоор ЦГ-ын хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Д.Мягмаржавыг шагнажээ. ЦГ-аас ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн сэтгэл зүрхээ зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амиа өргөсөн Дамдинсүрэнгийн Даарий асганы гэр бүлд хүндэтгэл илгээснийг мөн гардуулан өгсөн юм. Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нь Цагдаагийн албанд сэтгэл зүрхээрээ ажиллан албаа гүйцэтгэж яваад баатарлагаар амиа өргөсөн Дамдинсүрэнгийн Даарий агсаны хүү юм. Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан нийт Монголын цагдаагийн албан хаагчдад Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ажлын өндөр амжилт хүслээ.

Булган 80-н жил