Мэдээ

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагийн дарга нарын удирдах шатны албан хаагчдын шуурхай хурал боллоо. Хурлын эхэнд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тамгын газрын хэлтэс, албадын дарга нартай уулзаж цаг үеийн аймаг орон нутгийн мэдээлэл солилцлоо. Харин шуурхай хурлын үеэр Онцгой байдлын газраас мэдээлэл хийхэд 2021 оны 07 сарын 01 -ны
өдөр Сэлэнгэ сумын Тариахтай 2-р баг “Нуга” гэх газарт нутаглаж буй малчин М.Б -гийн сууриас 1 үхэр өвчилсөн гэх дуудлага ирсэн байна . Мөн өдрийн 21–279 тоот шинжилгээгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон бөгөөд нэмж мал амьтан өвдөөгүй тул хорио хязгаарлалтын цээрийг цуцалжээ.
Харин нэмж 07 сарын 12-ны өдрийн 20 цаг 31 минутад Сэлэнгэ сумын Атар 4-р баг “Цагаан хөтөл“ гэх газарт малчин А-гийн сууриас нэг үхэрт галзуу өвчин илэрсэн тул Засаг даргын захирамжаар 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоож мэргэжлийн байгууллагаас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.
Баяр наадмын урт амралт үргэлжилсэнтэй холбоотойгоор Булган аймагт сүүлийн өдрүүдэд бороо хур элбэгшсэн, гол мөрөн, ай сав газрын түвшин нэмэгдсэн байхад орон нутагт аялж явсан иргэдээс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг, Хонгор багуудад Орхон аймгийн харьяат 28 настай, 23 настай иргэд 07 сарын 08-15 ний өдөр усанд осолдож эндсэнийг ОБГ-ын 50-р ангийн албан хаагчид, Орхон аймгийн 8 албан хаагчид ар гэрийнхний хамтаар усанд эндэгсэдийг олж холбогдох албаныханд хүлээлгэн өгч ажиллажээ.
Мөн 07 сарын 17-ны өдрийн 18 цаг 35 минутад Баян-Агт сумын Шарга багийн Шаргын нуур гэх газарт Улаанбаатар хотын харьяат 20 настай эмэгтэй хийлдэг завьтай салхинд туугдаж нуурын голд 300 м байна гэсэн дуудлагыг авч амь насыг авран ажилласан байна.
Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг Тамгын газрын дарга Д.Алтаншагай удирдан явуулж цаг үеийн чанартай үүрэг чиглэл өглөө.

Булган 80-н жил