Мэдээ

“ҮНДЭСНИЙ ӨВ, БИЧИГ СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ” ЖИЛИЙН АЯН

XIII зуунаас эхлэн монголчууд монгол бичгийг төрийн үйл хэрэгт болон шинжлэх ухааны бүтээл туурвилыг бүтээхэд хэрэглэсээр ирсэн, албан ёсны дэлхийн бичиг соёлын нандин өв юм.

Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь Монгол хүн бүрийн төдийгүй дэлхийн бичиг соёлын өв сангийн өмнө монголчуудын хүлээж байгаа эрхэм үүрэг мөн. 

Манай улс 1941 оноос хойш төрийн албан хэргийг кирилл бичгээр хөтлөн явуулж байгаа ч төрийн байгууллагын тамга, тэмдгийг монгол бичгээр үйлдэн хэрэглэж, иргэний болон боловсролын бичиг баримтыг кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичиж байгаа нь монгол бичиг төрийн хэрэгт зохих үүргээ гүйцэтгэсээр байгаагийн нэгэн бодит жишээ билээ.

 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүний 3.3.7 дахь заалтад төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхлэх, Монгол хэлний тухай хуулийн 24-ийн 7.2 дахь хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах тухай заасан.

 Иймд “Хос бичигтэн” болох бэлтгэл ажлыг аймгийн хэмжээнд хангах, үндэсний бичигт суралцах, мэдлэг, чадвараа ахиулах, бичиг, соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жилийн аян-ыг зарлаад байна.

 

 “БҮТЭЭМЖ-ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ”-ИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Нэг.Байгууллага, олон нийтэд бүтээмжийн талаарх ерөнхий ойлголт мэдлэг олгох чиглэлээр:

  • Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын тэргүүлэгчидтэй санал солилцох уулзалт зохион байгуулах
  • Байгууллагуудад бүтээмжийн чиглэлээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах
  • Аймгийн болон сум орон нутгийн удирдлагуудад зориулсан бүтээмжийн тухай ерөнхий ойлголт өгөх сургалтыг шат дараатайгаар цахим болон танхимаар зохион байгуулах
  • Байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүдийг бүтээмжийн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтанд хамруулах
  • Бүтээмжийн чиглэлээр мэдээллийн хуудас, цахим хуудас зэргийг ажиллуулж, 2-3 төрлийн гарын авлага, бусад шаардлагатай мэдээ, мэдээллээр /шторк, зөвлөмж, зурагт хуудас зэргээр/ байгууллагын ажиллагсдыг хангах ажлыг зохион байгуулах
  • Сумд, байгууллагуудад хэсэгчилсэн сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр “Бүтээмж тооцох аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулах

 

Хоёр.Байгууллагуудад бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр

 

  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2021-2022 оны хэлэлцээр болон сум, агентлаг хэлтсийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах
  • Байгууллага, аж ахуйн нэгж бүрт бүтээмж хариуцсан ажилтанг томилох
  • Байгууллага бүр ажиллагсдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх шинэлэг ажил зохион байгуулах, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх
  • Ногоон бүтээмжийн хөдөлгөөнийг байгууллагуудад өрнүүлэх /тусгай удирдамжаар/
  • “Байгууллагуудын ажилтнуудын харилцааны соёл, хувцаслалтанд тавих шаардлага” байгууллагын стандартыг боловсруулан, СХХ-ээр батлуулж мөрдлөг болгох
  • Жилийн ажлын удирдамж, төлөвлөгөө, болзолыг сум орон нутагт сурталчилж, мэдээлэл хүргэх

 

Гурав. Бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлсэн сум, байгууллагыг урамшуулан алдаршуулах,

олон нийтэд сурталчилах чиглэлээр

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран “Бүтээмж-чанарыг сайжруулах жил”-ийн аяны талаар мэдээлэл хийх
  • Орон нутгийн ТВ, сонин болон бүтээмжийн цахим хуудсаар дамжуулан шторк, нэвтрүүлэг, зөвлөмж, зурагт хуудас зэргийг сурталчлах
  • Бүтээмжийн хөдөлгөөн идэвхтэй өрнүүлсэн сум, байгууллага, аж ахуйн нэгжийг ТВ болон цахим хуудсаар, мөн бусад хэлбэрээр сурталчлах
  • Байгууллагаас шинээр санаачлан хэрэгжүүлж үр дүнгээ өгсөн ажлыг аймгийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж дэмжлэг үзүүлэх
  • Бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай өрнүүлж, шинэ санал, санаачлага гарган хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэн ажилласан сум, байгууллагыг тусгай болзолын дагуу шалгаруулж урамшуулах

 

Булган 80-н жил