Мэдээ

Чех улсын Финеп корпорацийн ерөнхийлөгч Паул Рехрт, Финеп корпорацийн Монгол дахь салбарын захирал Мирослав Шведа нартай цахим хурал хийлээ

Өнөөдөр. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Буманбаяр, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг нарын хамт Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Мөнх-Очир, Монгол улсаас Бүгд Найрамдах Чех улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Б.Пагва, Чех улсын Финеп корпорацийн ерөнхийлөгч Паул Рехрт, Финеп корпорацийн Монгол дахь салбарын захирал Мирослав Шведа нартай цахим хуралд оролцлоо. Цахим хурлаар Булган аймагт хэрэгжих “1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн тодорхой хэсгийн бүтээн байгуулалтанд хамтарч ажиллах, мөн мах, сүүний үйлдвэр, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, эцсийн бүтээгдэхүүн болгох төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Энэхүү цахим хурлын төгсгөлд талууд “Ковид-19” цар тахлын сөрөг нөлөө арилж, улс орнуудын хил гааль нээгдмэгц дээр дурьдсан ажлуудаа илүү бодит ажил болгох талаар уулзалт хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлэхээ илэрхийлснээр хурал өндөрлөлөө.

Булган 80-н жил