Мэдээ

"Булган Мээж" ОНӨХК, Дулааны станцын удирдлага, инженерүүд, холбогдох хэлтсийн дарга нартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдал, дулаан хангамж сайжрахгүй байгаа шалтгааныг тодруулж, шийдлээ ярилцлаа.

Дулааны станц ашиглалтад ороод 2 жил боллоо. Энэ бол багагүй хугацаа. Гэвч бид гэртээ, ажил дээрээ жиндэж, нэмэлт зуухаа ажиллуулсаар аймгийн төв нүүрсний утаа, агаарын бохирдлоосоо ч салсангүй. Одоо яах вэ гэж ярьж суух биш яаж ийгээд хурдан шийдвэрлэхгүй бол ирэх өвөл бас л энэ чигээрээ байх нь гарцаагүй. Дулаан үйлдвэрлэгч, түгээгч 2 компаний үл ойлголцол, хамтарч ажиллахгүй байгаагаас иргэд маань хохирч байна. Бид "Булган Мээж" ОНӨХК, Дулааны станцын удирдлага, инженерүүд, холбогдох хэлтсийн дарга нартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдал, дулаан хангамж сайжрахгүй байгаа шалтгааныг тодруулж, шийдлээ ярилцлаа. Цаашдаа хамтарч ажиллана. Үр дүнд хүргэнэ.
Иргэддээ тайлбарлах хэд хэдэн асуудал байна. Тиймээс аймгийн ЗДТГ, Дулааны станц, "Булган Мээж" ОНӨХК, Булган сум оролцсон хэлэлцүүлэг, шууд нэвтрүүлгийг 2021.04.02-ны Баасан гарагт 19:00 цагаас зохион байгуулахаар боллоо. Иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож болно нээлттэй. Шууд утсаар санал хүсэлт авна. Та бүхэн 70347034 дугаараар холбогдоорой.

Булган 80-н жил