Мэдээ

"Ярилцъя-шийдье" арга хэмжээний хүрээнд Булган сумын 3 дугаар багт амьдардаг 0-16 насны 9 хүүхэдтэй ээж М.Цэрэнхандад хувийн зүгээс иж бүрэн тавилгатай гэр, хашаа олгохоор боллоо.

"Ярилцъя-шийдье" арга хэмжээний хүрээнд Булган сумын 3 дугаар багт амьдардаг 0-16 насны 9 хүүхэдтэй ээж М.Цэрэнхандад хувийн зүгээс иж бүрэн тавилгатай гэр, хашаа олгохоор боллоо. 9 хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, сургууль завсардуулалгүй амьдралын төлөө зүтгэж яваа тус ээжид Булган сумаас өмчлөлийн газар олгохыг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг хүүхдүүдийг нь яслид хамруулж, ажилд зуучлахыг, Боловсрол, соёл урлагийн газар, "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийг хүүхдүүдийн боловсрол, хичээл сурлагад анхаарахыг, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийг ээж хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулахыг үүрэг болголоо. Бид 10 хоногийн хугацаанд хашааг нь барьж, шинэ гэрт нь оруулах болно.
Мөн Тэшиг сумын Хилийн цэргийн 3 дугаар застав дээр шинэ цэцэрлэг байгуулж, 3 эмэгтэйг ажлын байраар хангах, тус цэцэрлэгээс гадна хилийн застав дээр байгаа нийт 4 цэцэрлэгийн тоглоомын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Олон бүсгүйчүүдийг ажилтай орлоготой болгож, олон олон багачуудаа эрүүл чийрэг, инээд баясалтай байх орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажилласаар байх болно.

Булган 80-н жил