Мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн манай аймагт ажиллаж байна.

Тус бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар багтаж байгаа юм. Өчигдөр /2020.10.04/ Хутаг-Өндөр суманд ажиллаж, иргэдтэй уулзсан бол өнөөдөр /2020.10.05/ Дулааны станц, Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцан, шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэж, Булган сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тус уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар оролцож байна.

Булган 80-н жил