Мэдээ

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гурванбулаг суманд ажиллалаа

Орон нутгийн төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт улсдаа анхдагчид тооцогдох “Бэлчээрийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төв” байгуулагдаж, энэ сарын эхэнд нээлтээ хийсэн билээ.
Тус судалгааны төв нь Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” олон улсын төслийг ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Өвөр Монголын Багшийн Их сургууль, Тариалан-Мал аж ахуйн хүрээлэн, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Өнөөдөр тус төвийн үйл ажиллагаатай МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцаж, орон нутгаас санаачлан хэрэгжүүлж буй тус төслийг цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү судалгаа, туршилтын төвөөр дамжуулан бэлчээрийн хортонтой тэмцэх, бэлчээрийн судалгааг нарийвчлан гаргаж, нөхөн сэргээлт хийх, малчдад зөвлөмж өгч, тэдэнтэй хамтран бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах зэрэг олон талын ач холбогдол бүхий ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Булган 80-н жил