Мэдээ

Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замын 2 дугаар хэсэг ашиглалтад орлоо

Монгол улсын авто замын сүлжээнд босоо тэнхлэгийн зам хэмээн нэрлэгдсэн Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын 2 дугаар хэсэг болох Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн 12.8 км автозам өнөөдөр хөдөлгөөнөө нээлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК ажиллаж, ашиглалтад хүлээлгэн өгч байна. Энэ зам аялал жуулчлал, нийтийн хоол, үйлчилгээний салбарт томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийн ач холбогдолтой Орхон, Хишиг-Өндөр, Гурванбулаг сумын иргэдийн хувьд олон жил хүлээсэн хөгжлийн зам гэж нэрлэж болно. 2018 онд тус замын эхлэл Булган-Орхон чиглэлийн 22 км зам ашиглалтад орж байсан бол ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Гурванбулаг сум хүртэл үргэлжлүүлэн барихаар тусгагдаад байна.

Булган 80-н жил