Мэдээ

Аймгийн Баяр наадам 07-р сарын 11,12-ны өдөр боллоо.

Аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд төрсөн ах дүү үзүүр түрүүнд шалгарлаа.

Ардын хувьсгалын 99 жил, Булган аймаг үүсэн байгуулагдсаны 82 жил, аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Сайхан сумын харьяат аймгийн начин Н.Намнансүрэн түрүүлж аймгийн арслан, төрсөн дүү Н.Намнан-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Өнөө жилийн баяр наадамд улсын харцага Ж.Бор, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин С.Дэлгэрбат тэргүүтэй аймгийн цолтой 28, сумын цолтой 32 нийт 128 бөх барилдсан. Аймгийн түүхэнд төрсөн ах, дүү нар үзүүр түрүүнд үлдсэн 2 дахь тохиолдол ийнхүү тохиосон нь наадамчин олны сэтгэлийг огшоосон юм. 2001 онд монгол улсын гарьд И.Доржсамбуу, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу нар үзүүр түрүүнд үлдэж байжээ.

Уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясган айраг түрүүнд хурдалсан хурдан хүлгүүддээ шагнал гардууллаа.

Булган аймгийн баяр наадмын хурдан Азарганы уралдааны:

Түрүү магнайд: Булган аймгийн Могод сумын Аймгийн алдарт уяач Н.Дэлгэрсайханы Халтар

Аман хүзүүнд: Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач П.Отгонбаярын Хээр

Айргийн гуравт: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Сумын алдарт уяач Л.Шагдарын Хээр

Айргийн дөрөвт: Төв аймгийн Заавар сумын Аймгийн алдарт уяач  Э.Бямбасүхийн Буурал

Айргийн тавд: Дорнод аймгийн Баян-Уул сумын Б.Эрдэнэбулганы Бор,

Их насны морьдын уралдааны:

Түрүү магнайд: Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач Содномын Бор,

Аман хүзүүнд: Булган аймгийн Орхон сумын уяач Н.Нарангэрэлийн Бор,

Айргийн гуравт: Булган аймгийн Гурванбулаг сумын Сумын алдарт уяач Ж.Равданцэрэнгийн Хар,

Айргийн дөрөвт: Төв аймгийн Лүн сумын уяач Б.Батжаргалын Сартай хонгор,

Айргийн тавд: Булган аймгийн Тэшиг сумын уяач Б.Одбаярын Хүрэн халзан,

Соёолон насны морьдын уралдааны:

Түрүүн магнайд: Булган аймгийн Баян-Агт сумын алдарт уяач Н.Чинбатын Янзага буурал,

Аман хүзүүнд: Булган аймгийн Баян-Агт сумын Аймгийн алдарт уяач Н.Жаргалсайханы хХалтар,

Айргийн гуравт:Булган аймгийн Баян-Агт сумын Аймгийн алдарт уяач Н.Уламбаярын хээр,

Айргийн дөрөвт:Булган аймгийн Сэлэнгэ сумын алдарт уяач Б.Отгонбаярын Хээр,

Айргийн тавд:Булган аймгийн Дашинчилэн сумын уяач  Б.Амархүүгийн Халтар,

Хязаалан насны морьдын уралдаанд:

Түрүүн магнайд: Булган аймгийн Баян-Агт сумын Аймгийн алдарт уяач Г.Зоригтбаатарын Халиун,

Аман хүзүүнд: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Б.Батмөнхийн Гоё хээр,

Айргийн гуравт:Булган аймгийн Булган сумын уяач Т.Баттөмөрийн Хурандаа шарга,

Айргийн дөрөвт:Булган аймгийн Булган сумын  уяач М.Эрдэнэбатын Хээр,

Айргийн тавд:Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач  Ч.Содномын Хээр

Шүдлэн насны морьдын уралдааны:

Түрүү магнайд: Булган аймгийн Сэлэнгэ сумын Сумын алдарт уяач Б.Отгонбаярын хүрэн,

Аман хүзүүнд: Төв аймгийн Заамар сумын Аймгийн алдарт уяач Э.Бямбасүхийн Хул,

Айргийн гуравт: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Д.Наранболдын Хээр,

Айргийн дөрөвт: Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач Ч.Содномын Хул,

Айргийн тавд: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Ш.Даваажамцын Хээр,

Дааган насны морьдын уралдаан:

Түрүү магнайд: Булган аймгийн Сайхан сумын уяач Б.Гүндсамбуугийн буурал,

Аман хүзүүнд:Төв аймгийн Заамар сумын Аймгийн алдарт уяач О.Бямбасүхийн Хүрэн халзан,

Айргийн гуравт: Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач Ч.Содномын Халтар,

Айргийн дөрөвт: Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач Ч.Содномын Цоохор,

Айргийн тавд: Булган аймгийн Сэлэнгэ сумын алдарт уяач Б.Отгонбаярын Хээр тус тус түрүүлж айрагдлаа.

Аймгийн баяр наадмын сурын харвааны төрөлд 24 харваач цэц мэргэнээ сорилоо. Эрэгтэй төрөлд 14 харваач оролцсоноос:

Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн харваач спортын мастер, аймгийн гарамгай харваач Ганболдын Содбилэг 34 оноогоор тэргүүн байр “Аймгийн мэргэн харваач” цол, Булган аймгийн Булган сумын харьяат спортын мастер, аймгийн гарамгай харваач Мягмарын Лхагвасүрэн 31 оноогоор дэд байр, Булган аймгийн Тэшиг сумын уугуул Булган аймгийн “ШШГГ”-ын харваач Батжүгдэрийн Мөнх-Эрдэнэ 29 оноогоор гутгаар байр, Булган аймаг Баян-Агт сумын харваач Агваанданзангийн Отгонбаяр 28 оноогоор 4-р байр, Булган аймаг Бүрэгхангай сумын харьяат “Шижир алт” компанийн залуу харваач Ганбатын Гантөмөр 25 оноогоор 5-р байр эзэллээ.

Эмэгтэй  төрөлд  10 харваач оролцсоноос:

Увс аймаг Баруунтуруун сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт клубийн харваач спортын дэд мастер Пүрэвээгийн Лхамаасүрэн 32 оноогоор тэргүүлж, “Аймгийн мэргэн харваач” цол,  Булган аймгийн Булган сумын харьяат Өлзийбүрэн сурын холбоо залуу харваач Хаан банкны ажилтан Мөнхбатын Мөнхзул 22 оноогоор “Аймгийн гарамгай харваач” цол, Булган аймаг Булган сумын харьяат Өлзийбүрэн сурын холбоо, Аймгийн Төв номын сангийн харваач Аймгийн мэргэн Түвдэндоржийн Мөнгөнтуяа 19 оноогоор гутгаар байр, Төв аймаг Алтанбулаг сумын уугуул, Булган аймгийн Баян-Агт сумын харваач сумын мэргэн Хандын Номин-Эрдэнэ 16 оноогоор  4-р байр, Булган аймаг Могод сумын харьяат Хишигдүүрэнгийн Гэрэлтуяа 16 оноогоор 5-р байр эзэллээ.

Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байг.

 

Булган 80-н жил