2021

“Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил”-ийн 1 дүгээр улирлын ажлын явц, тайланг хэлэлцлээ

  • .

  • 2021-04-27

           Аймгийн хэлний бодлогын зөвлөлөөс бүх сум, байгууллагын төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн гарааны түвшинг тогтоосон бөгөөд 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар унших чадвар 30.4, бичих чадвар 36 хувийн ахиц амжилтыг үзүүлсэн байна.

           Жилийн ажлын хүрээнд сум, байгууллага бүр ажлын хэсгийг томилон, хөтөлбөр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд  албан хаагчидаа “Үндэсний бичгийн мэдлэгийн түвшингээр нь ангилан 7 хоногт 2-3 удаа хичээл орж байна.

          Мөн сум, байгууллагын хаяг, нэрийн хуудас, ажлын баримт бичгийн хавтасны нэрийг үндэсний бичгээр хаягжуулах, албан хэргээ хөтлөх, гадна дотно орчныг бүрдүүлэх, байгууллага, хамт олноороо “Үндэсний бичигтэн” болох аян, хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.Тухайлбал:

           Булган сумын 1, 3, Бүрэгхангай, Рашаант сумдын сургууль, байгууллагын дотоод орчин бүрдүүлэх, Булган сумын 1 дүгээр сургууль ”Анхдагч Булган” сурах бичгийг Монгол бичгээр хөрвүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Булган сумын 7 дугаар цэцэрлэг “Үндэсний бичгийн өргөө”-тэй болох, Хялганат тосгон үндэсний бичгийн цахим хэрэглээг бүрэн нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

 

Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жилийн аян

  • .

  • 2021-04-19

Хуудас:  1  (нийт 2 мэдээ )

Булган 80-н жил