Засаг дарга

Аймгийн Онцгой комисс хуралдлаа.

  • .

  • 2021-04-04

Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Тусгаарлалтад байгаа учир гэрээсээ цахимаар оролцож байна. Маргааш вакцинжуулалт хийгдэж эхэлнэ. Эхний ээлжинд 04 дүгээр сарын 05-ны өдөр эрсдэл дунд ажиллаж байгаа аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, тагнуулын байгууллагын ажилтнуудаа,
4 дүгээр сарын 6-ны өдрөөс стратегийн ач холбогдол бүхий байгууллагууд болох үүрэн холбооны операторууд, боловсролын байгууллагын багш, ажилтнууд, хилийн цэрэг, “Булган Мээж” ОНӨХХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Булган сумын ШТС болон худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнуудаа вакцинжуулахаар боллоо.
Сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулан аймгийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтад хамрагдах алба хаагчид, иргэдэд мэдээлэл өгнө.
Вакцинжуулалтад сайн дурын үндсэн дээрээс хамрагдах ёстой бөгөөд архаг хууч өвчтэй, харшилтай хүмүүс, жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хориглох заалттайг анхаараарай.

Монгол улс, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаад Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны одон гардууллаа.

  • .

  • 2021-03-22

Монгол улс, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаад Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны одон гардууллаа. Анхдагч Булганчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Урт наслаж удаан жаргаарай.

Монгол хүн сансарт ниссэний 40 жил, "Булганчуудын бахархлын өдөр"-ийн мэнд хүргэе.

  • .

  • 2021-03-22

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

  • .

  • 2021-04-13

Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний нийт албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Түүхийн бүхий л үед Булган хангайн эрэлхэг зоригт хөвгүүд цэрэг эх орон, ард иргэдийнхээ өмөг түшиг байж, төр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлын төлөө амь биеэ зориулсаар ирсэн билээ.
Цэрэг арми хүнийг зовлонд гунддаггүй жаргалд ташуурдаггүй болгож хүмүүжүүлдэг гэж би боддог.
Манай зэвсэгт хүчин Монголын залуучуудын эх оронч үзэл, итгэл үнэмшил, хүмүүжил, иргэний төлөвшил, тэсвэр хатуужлын сургууль болж ирсэн бөгөөд улс орныхоо хөгжил дэвшил,бүтээн байгуулалт ард түмнийхээ сайн сайхан амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Тусгаар Монгол Улсынхаа төлөө бүхий л цаг үед баатарлагаар тэмцсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, халуун амь, бүлээн цусаа урсган байж бидэнд үлдээсэн өнөөгийн энх цагийн үнэ цэнэ, утга учрыг хойч үедээ ойлгуулах, Эх оронч үндэс угсаагаараа бахархах үзэл төлөвшүүлэхэд энэхүү Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баяр онцгой ач холбогдолтой.
Цэрэг, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, алба хаагчид Та нарын маань нугаршгүй ноён нуруу, бүтээсэн алдар гавьяа, дадлага туршлагын их өв сан эх орны хөгжлийн нэгэн тулгуур багана болсоор ирсэн, цаашид ч байх болно.
Анхдагчдын өлгий Булганчуудын баатарлаг дайчин уламжлал, бахархах үйлсийн арвин баялаг түүхтэй эрэлхэг зоригт хөвгүүд Та бүхнийг өнө эртний түүхт Монгол төрийн сүлд хийморь мөнхөд ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадрах болтугай.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ

  • .

  • 2021-04-13

Булган аймгийн Монгол Ардын Намын нийт гишүүд дэмжигчид ээ Та бүхэндээ Монгол улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.

  • .

  • 2021-03-01

Булган аймгийн Монгол Ардын Намын нийт гишүүд дэмжигчид ээ
Та бүхэндээ Монгол улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Эх орны минь хөгжил дэвшил, хүн зоны ахуй амьдрал, хүүхэд залуусын ирээдүйд оруулсан Монгол Ардын Намын мянга мянган гишүүд дэмжигчид, үе үеийн удирдлагууд Та бүхний хувь нэмрийг бид үнэлж баршгүй билээ.
Өнгөрсөн зууны амжилт, бахархлаа дүгнэн, ирээдүйн нэгэн зууны ажил үйлсээ төлөвлөх үйл хэрэгт тань өндрөөс өндөр амжилт хүсье.
БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА,
БУЛГАН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА
Б.АРИУН-ЭРДЭНЭ

Монгол бахархлын өдрийн мэндчилгээ

  • .

  • 2021-02-01

Монгол бахархлын өдрийн мэндчилгээ

  • .

  • 2020-11-16

Монгол бахархлын өдрийн мэндчилгээ

  • .

  • 2020-11-16

Хуудас:  1  (нийт 9 мэдээ )

Булган 80-н жил