Засаг дарга

БАТБАЯРЫН АРИУН-ЭРДЭНЭ

  • .

  • 2020-11-24

БАТБАЯРЫН АРИУН-ЭРДЭНЭ

 

            Батбаярын Ариун-Эрдэнэ нь 1983 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол:

            Булган аймгийн Булган сумын 7-р цэцэрлэг

            1990-2000 онд Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийг

            2000-2004 онд  Их засаг Олон Улсын Их Сургуулийг "Эрх зүйч" мэргэжлээр

            2011-2013 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг "Бизнесийн  удирдлагын менежмент" мэргэжлээр

2016-2017 онд Америкын Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод ”Англи хэл”-ний бэлтгэл курст тус тус суралцаж төгссөн.

Сонгуульт ажил:

            2014 оноос Булган аймгийн Ардчилсан холбооны дарга

            2017 оноос Булган аймгийн Ардчилсан намын дарга

            Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн

            Булган аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн

            Булган аймгийн Самбо, жүдо бөхийн холбооны тэргүүн

            Монголын Жүдо бөхийн холбооны Дэд ерөнхийлөгч

            Монголын самбо бөхийн холбооны гүйцэтгэх захирал

            Булган аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн

            Монгол Хятадын бизнесийг дэмжих ”Эрдэнэс санхүү, хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүн

Ажлын туршлага:

             Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Орон тооны зөвлөх  2014-2016 он

            "Монголросцветмет нэгдэл" Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа "Шижир алт" компанийн Захирал 2018-2020 он

Хуудас:  1  (нийт 1 мэдээ )

Булган 80-н жил