|
Нийт: 46 - 30
Шинэ иргэний үнэмлэх олгох ажлын хэсэг байгуулагдлаа
Шинэ иргэний үнэмлэх олгох ажлыг зохион байгуулах аймгийн ажлын хэсэгт Аймгийн Тамгын газрын дарга Д. Батчулуун, Хуульзүйн хэлтсийн дарга П. Хишигдаваа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г. Буянжаргал, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н. Очиржав, Статистикийн хэлтсийн дарга Б. Цолмонбаяр, ХХҮХ-ийн дарга Ц. Энхбат, Булган сумын Засаг дарга Ж. Бадамдорж, Цагдаагийн хэлтсийн дарга Ж. Наран,Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б. Долгорсүрэн, Иргэний бүртгэлийн тасгийн дарга Д. Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа. Иргэний үнэмлэх сольж олгох ажлыг 2012 оны 5 сарын 01 ны дотор зохион байгуулж дуусгахыг ажлын хэсэг / Д. Батчулуун/-д үүрэг болголоо. Мөн энэ захирамж гарсантай холбогдуулан Шинэ иргэний үнэмлэх олгох ажлын хэсгийг томилон, шуурхай зохион байгуулах,бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хүний нөөц, техник хэрэгсэл, бусад нөөцийг хангаж ажиллах,иргэн бүрт иргэний шинэ үнэмлэхийг дээрхи хугацааны дотор олгож сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, иргэний сонгуульд оролцох эрхийг хангаж ажиллахыг Сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.
2012 оны 02 сарын 13 | Үзсэн: 126
Сэтгэгдэл
|
Вэбийн статистик
|
|||||||||||||||