|
Нийт: 46 - 31
АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 2011 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ДҮН 2012 ОНЫ ЗОРИЛТЫН ТУХАЙ

2011.12.21 Илтгэгч: Д.Мөнхсайхан Аймгийн Засаг даргын орлогч
Хүндэт төлөөлөгчид өө Урилгаар оролцож буй эрхэм нөхөд өө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, ирж буй 2012 оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, “Иргэдийн оролцоо ил тод байдлыг өргөтгөх жил” болгон бүтээн байгуулалтын ажлыг өрөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэн ядуурлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж, дэвшүүлсэн зорилтоо үндсэнд нь хэрэгжүүлж ажиллаа. Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар баталсан аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх зорилт, үндсэн чиглэлийг хэрхэн хэрэгжүүлсэн тухай болон 2012 оны зорилт, үндсэн чиглэлийн талаар та бүхэнд товч мэдээлье. 2011 онд мал аж ахуйн үйлдвэрлэлт 20 хувиар, газар тариалангийн үйлдвэрлэлт 26.8 хувиар, төмс хүнсний ногоо 18.4 хувиар тус тус өслөө. Өнгөрсөн онд ашиглалтанд орсон хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаа нь жигдэрснээр аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2010 оны мөн үеэс 3.1 дахин өслөө. Эдгээр тавьсан зорилтын хэрэгжилтийн үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн 2011 онд урьдчилсан тооцоогоор 167.9 тэрбум төгрөгт хүрч, 2010 онтой харьцуулахад 22.6 хувиар өссөн байгаа нь дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдүүлж байна. Мөн улс, аймгийн хөгжлийг тодорхойлдог хүний хөгжлийн индексийн гол үзүүлэлтүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн, дундаж наслалт, боловсролын түвшин өссөн байна. Хийгдсэн ажил, хүрсэн үр дүн, тулгарч байгаа бэрхшээл түүнийг шийдэх арга зам, зорилтын талаар салбар тус бүрээр нь товч дурдъя: Нэг. Хүнс, хөдөө аж ахуй, Жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр: Мал аж ахуйн салбарт өндөр ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх, бэлчээр хамгаалах, мал сүргийг эрүүлжүүлэх, эрчимжсэн аж ахуйнуудыг байгуулах зорилт дэвшүүлж, засгийн газар аймаг орон нутгаас гаргасан бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хүн малын бруцеллёз өвчинтэй тэмцэх хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг боловсруулан хэрэгжүүлж байна. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2011 онд нийт 863 малчид хамрагдсан нь өмнөх оныхоос 65 хувиар өслөө. Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд цөм сүргийн аж ахуйнуудаас өсвөр хээлтүүлэгч 400 сонгон өсгөж, инновацын төслөөр авсан үржлийн хуцнаас үр авч 11628 шилмэл эм хонинд зохиомол хээлтүүлэг хийгдлээ. Цөм сүргийн болон хээлтүүлэгч малд үзлэг ангилалт хийж, 10.0 гаруй мянган малаар цөм сүргийн тоог нэмэгдүүллээ. Мөн орлого багатай, цөөн малтай 18 өрхөд 54.0 сая төгрөгийн мал олгож, хөтөлбөр төсөл, орон нутгийн дэмжлэгээр 4 сумын 20 малчныг малжууллаа. Төв суурин газрыг түшиглэн мах, сүүний фермерийн аж ахуй байгуулах 9 төсөлд ЖДҮДС-аас дэмжлэг үзүүлж 233.0 сая төгрөгийн зээлэнд хамрагдлаа. Мал эмнэлэгийн арга хэмжээ технологит хугацаандаа хийгдэж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 650 мян/мал хамрагдахаас 587.5 мянган мал хамрагдаж 93.6 хувьтай, паразиттах өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 2.2 сая мал хамрагдахаас 1.8 сая мал хамрагдаж 81.8 хувь хэрэгжлээ. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг нийт сумд 85.0-96.0 хувь, аймгийн дүнгээр 91.0 хувь хангаж, байгалийн хадлан 107.4 мян/тн, ногоон тэжээл 1685 тн, гар тэжээл 1588 тн, сумын нөөцөд 4501 тн өвс, 682 тн тэжээл бэлтгэлээ. Улсын төсвийн хөрөнгөөр инженерийн хийцтэй худаг 30, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламжаар 13 бүгд 43 худаг, малчид, иргэдийн хүчээр 14 гар худаг шинээр гаргаж, 65 мянган га бэлчээр усжууллаа. 2011 онд мал аж ахуйн салбарт төл бойжилт 817,6 мянга буюу өмнөх жилээс 22 хувь, махны үйлдвэрлэл 20 хувь нэмэгдэж, өндөр ашиг шимтэй малын нийт сүрэгт эзлэх хэмжээ 10 хувьд хүрлээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлд тодорхой ахиц дэвшил гарсан хэдий ч малчдыг нэрийн данстай болгох асуудал удаашралтай, хээлтүүлэгч мал дутагдалтай, малын гоц халдварт өвчин гарсан хэвээр байна. Иймд малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх, үзлэг ангилалтанд тэнцсэн төл малыг бүртгэн ээмэгжүүлж өсгөн бойжуулах ажлыг зохион байгуулалтанд оруулах, халдварт өвчин гарсан болон голомттой газар нутагт байгаа малыг вакцинжуулж, ариутгал хийх зэрэг тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Газар тариалангийн хувьд хаврын тариалалтын бэлтгэл хангах төлөвлөгөө, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөө, ургац хураалтын ажлын бэлтгэл хангах төлөвлөгөө, үр тариаг хаягдалгүй хураах зөвлөмж, аймгийн тариаланчдын холбооны дүрэм боловсруулан хэрэгжүүллээ. Хаврын тариалалтанд зориулж 300.2 тн буюу 445.2 сая төгрөгийн түлш, 340 тн буюу 180.2 сая төгрөгийн үрийг намар ургац хураан авсаны дараа эргэн төлөх нөхцөлтэй олгож, техникийн парк шинэчлэлтийг 85 хувьд хүргэлээ. Үр тариаг 93 аж ахуйн нэгж, 47 иргэн 29522 га-д, 7200 орчим өрх 842 га-д төмс, 323 га-д хүнсний ногоо тариалж, хоёрдогч үр тариа болох арвай 111 га, овьёс 427 га, бог будаа 21 га, хөх тариа 5.0 га, ногоон тэжээл 346 га, тосны ургамал 1676.8 га, жимс, жимсгэнийг 270 га-д тариаллаа. Ургац хураалтын эцсийн дүнгээр үр тариа 44.7 мянган тн буюу нэгжээс 15.6 цн, төмс 9005 тн буюу нэгжээс 111 цн, хүнсний ногоо 3980.4 тн буюу нэгжээс 120.0 цн, жимс жимсгэнэ 8.6 тн хураан авч, өмнөх оноос үр тариа 8636 тн-оор буюу нэгжийн ургац 3.4 цн-ээр төмс 1410 тн-оор буюу 13.9 цн-ээр, хүнсний ногоо 765 тн-оор буюу 21 цн-ээр илүү хураасан амжилттай байна. Хураан авсан ургацаас 71 аж ахуйн нэгж, иргэн 22377 тн хүнсний улаан буудайг улсад тушаагаад байна. Нийт 32635 га-д уринш бэлтгэсний 25 гаруй хувьд химийн боловсруулалт хийж, атаршсан талбайгаас 800 га-г эргэлтэнд оруулж, усалгаатай тариалангийн хэмжээ 105 га, жимс жимсгэний тариалалт 65.8 га-аар нэмэгдэлээ. Хураасан ургацаас ирэх жилийн тариалалтанд зориулж 5584 тн үр нөөцлөх бөгөөд улсын үрийн нөөцөд 15000 тн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 12570 тн, спиртын үйлдвэрт 100 тн, гурилын үйлдвэрт 9693 тн, тэжээлд 1175 тн-ыг зарцуулахаар тооцож, үлдэгдэл 14305 тн буудайг бүрэн борлууллаа. Газар тариалангийн үйлдвэрлэл тодорхой ахицтай явж байгаа боловч тогтвортой байдлыг хангах чиглэлээр усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх, үрийн чанарыг сайжруулах, үр тариа хадгалах зориулалтын байр агуулах барих, үтрэмийн машин техникийн шинэчлэл хийх, тариаланчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлыг зохион байгуулах шаардлагатай. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санал санаачлагыг дэмжиж хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг үзүүлэх, төрийн бус байгууллагуудыг үүсгэн байгуулж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөтгөх чиглэлээр дараах ажлууд хийгдлээ. “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөө боловсруулж, Засаг даргын захирамжаар хэрэгжүүлэх ажлын хэсэг томилж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын жагсаалт гаргаж хэрэгжүүлж эхэллээ. Аймгийн “Худалдаа эд эрхлэгчдийн холбоо” байгуулагдахад дэмжлэг үзүүлж Монгол улсад орчин цагийн худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж, “Худалдаа 90 аян”, “Аймгийн аварга тогооч” шалгаруулах тэмцээн, “Худалдаа 90-караоке” дуун цэнгүүн, “Алтан намар -Худалдаа 90” үзэсгэлэн худалдаа, “Загвар худалдаа үйлчилгээний байгууллага” -уудыг шалгарууллаа. Монгол улсад ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөө, “Ахуйн үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөр төлөвлөгөөг хувийн хэвшлийнхэнтэй хамтран боловсруулж, “2011 оны шилдэг үсчин, гоо сайханч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа” салбарын ойн арга хэмжээг ажилттай зохион байгууллаа. Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний журам, орон нутгийн онцлог буюу нэмэлт шаардлагын дагуу тусгай зөвшөөрөлтэй цэгүүдэд аттестатчилал хийж “Стандарт дэлхий дахинд итгэлцэл бий болгоно” уриа бүхий ISO 9000 стандартыг нэвтрүүлэх сургалтанд аймгийн ОБГ, мэргэжлийн хүмүүсийг оролцууллаа. Энэ онд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-д 3,5 тэрбум төгрөгийн 105 төсөл ирүүлсэнийг дэд комиссийн хурлаар хэлэлцэж 2,3 тэрбум төгрөгийн 75 төслийг арилжааны банканд шилжүүлж, 42 төсөл 939.5 гаруй сая төгрөгийн хөнгөлттэй зээлд хамрагдлаа. Энэ онд аймгийн төвд шинээр гурил тэжээлийн томоохон үйлдвэр, 3000 өндөглөгч тахиатай аж ахуй болон тоосго, ханын материалын үйлдвэр, вакуум цонхны цехүүд ашиглалтанд орлоо. “Сум хөгжүүлэх сан”-гийн нийт эх үүсвэрийн 85 хувь буюу 1041.13 сая төгрөгийг 205 төсөлд олгож 400 гаруй ажлын байр бий болох эхлэл тавигдлаа. Хутаг- Өндөр, Хялганат тосгон, Бугат, Булган, Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдад өнгөрсөн онд ашиглалтанд орсон шахмал түлш, төмрийн хүдэр, сүү боловсруулах болон барилгын материалын үйлдвэрүүдийн ажиллагаа нь жигдэрч аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 6757.4 сая төгрөгт хүргэж өмнөх оны мөн үеэс 3.1 дахин өсгөлөө. 2012 онд хөдөө аж ахуй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өмнөх оноос 10.2 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 10.5 хувь өсгөх зорилт дэвшүүлэн доорхи арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Байгаль орчин, газрын харилцааны салбарын чиглэлээр: Байгаль орчин, газрын харилцааны салбарын ажлыг идэвхжүүлж, “Шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлж, хот тохижилтыг сайжруулах” 2 сарын аяныг зарлаж, төв сууринг цэцэрлэгжүүлэх, тохижуулах, хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах зэрэг бүх нийтийг хамарсан ажил зохион байгууллаа. Улсын төсвийн 168 сая төгрөгийн санхүүжилтээр Булган хотын хог хаягдлын төвлөрсөн цэгт ландфиллын аргыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, хатуу хог хаягдлыг менежтентийг орон нутагт хэрэгжүүлэх эхлэл тавигдлаа БНСУлсын Кёнсаннам аймгийн төлөөлөгчдийг аймагтаа урьж Баяннуур суманд “Иргэдийн төгөл” байгуулахаар хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж, гурван талт гэрээ байгуулснаар 50.0 мянган мод бүхий цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна. “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөг боловсруулж, Усны газартай хамтран Улсын усны нэгдсэн тоо бүртгэлийн ажлыг тайлант хугацаанд хэрэгжүүлж дууслаа. Аймгийн хэмжээнд нийт 2297 утс цэг тоологдсон нь 2007 оны усны тооллогын дүнтэй харьцуулахад устай буюу нөхөн сэргэсэн гол горхи 31, булаг 37, нуур 9 нэмж бүртгэгдлээ. Ойн хортон тархалтын судалгааг 50,0 мянган га талбайд, тэмцлийн ажлыг 9,0 мянган га талбайд хийсний зэрэгцээ 1018 га талбайд ойн нөхөн сэргээлтийн ажил хийсэн нь өмнөх оны нөхөн сэргээлтийн ажлаас 1,6 дахин буюу 368 га-аар нэмэгджээ. Хутаг-Өндөр, Булган суманд шинээр сум дундын ойн анги байгуулж, ойгоос бэлтгэх 14.5 мянган шоо метр хэрэгцээний модыг туршаар тээвэрлэх технологид шилжүүлж, ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Сэлэнгэ, Хангал, Орхон, Бугат сумд Эрдэнэт хотод түлээний зах байгуулж, Эрдэнэт хотын иргэдийг дээрх захаар дамжуулан хэрэгцээт түлээгээ худалдан авдаг болгох зорилт дэвшүүлэн зөвхөн Булган аймгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мод бэлтгэх зөвшөөрөл олгож байхаар ИТХ-аар шийдвэрлүүлж, хэрэгжүүллээ. Аймгийн хэмжээнд самар, жимс элбэг гарсантай холбогдуулан Орхон, Чачирт, Хялганат, Сэлэнгийн гүүрэнд хяналтын постыг ажиллуулсаны дээр хөдөлгөөнт эргүүл, шалгалтыг явуулж хууль бусаар түүж бэлтгэсэн 42 ш шуудай боргоцой, 28 шуудай цайруулсан самрыг хураан улсын орлого болголоо. Тайлант хугацаанд ой хамгаалах 4 нөхөрлөл шинээр байгуулагдаж, нийт 58 нөхөрлөлтэй боллоо. Нийт ойн сангийн 14,1%-ийг нөхөрлөлүүдэд гэрээгээр эзэмшүүлээд байгаа хэдий ч тэдний үйл ажиллагаа нь эрчимжихгүй, нэр төдий байгааг анхаарч ажиллах хэрэгтэй байна. Баяннуур, Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Орхон, Бүрэгхангай, Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр сумдад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 жуулчны бааз, 15 амралт сувиллын газарт хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, холбогдох стандартуудын шаардлагыг хангуулах арга хэмжээг авлаа. Орхон суманд “Даваат өргөө” амралтын газар, Хутаг-Өндөр суманд “Туст Тур” жуулчны баазууд шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Газрын төлбөрийг ангиллын дагуу тодорхойлох комиссыг бүх сумдад томилон дүн шинжилгээ хийж ажилласны дүнд Газрын төлбөрийн орлого 11-р сарын 30-ны байдлаар нийт 211,2 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 263,9 мянган төгрөг төвлөрч төлөвлөгөөг 125 хувиар давуулан биелүүлээд байна. Аймгийн хэмжээнд нийт 8469 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн нь өмнөх онд газар өмчлүүлсэн иргэдээс 2,03 дахин өсчээ. Одоогоор газар өмчлөлтийн ажил аймагт 14.7 хувьтай явагдаж байгаа юм.
Барилга хот байгуулалт, дэд бүтцийн салбарын талаар: Дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулан, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хуулийн дагуу хугацаанд нь чанартай зохион байгуулах зорилт тавин ажиллалаа. Аймгийн хэмжээнд 2011 онд 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэний 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг салбарын яамд, 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг аймагт зохион байгууллаа. Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 6, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар 22 бусад салбарын хөрөнгө оруулалтаар 13 барилга байгууламжийн угсралт, их засвар, шинэчлэлтийн ажлууд хийгдлээ. Булган сумын Спорт цогцолбор, Хишиг-Өндөр сумын 20 ортой хүн эмнэлэг, Сайхан сумын цэцэрлэг, Тэшиг сумын соёлын төв зэрэг дутуу баригдсан барилгуудыг дуусгаж, 11 барилгад их засвар хийлээ. Барилгын биржийн барилга, Авто вокзал, Оношлогооны төв, Булган сумын Газар хөдлөлтийг бүртгэх станц, Нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх эмнэлэг, Баян-Агт сумын соёлын төв, Хялганат тосгон, Тэшиг, Гурванбулаг сумын сургууль зэрэг барилгууд шинээр баригдаж, барилга угсралтын ажил үргэлжилж байна. Булган хотын төв талбайн тохижилт, “Нутгийн удирдлагын ордон”, ХААИС-ийн харъяа МСҮТ-ийн спорт заал, багш нарын орон сууц шинээр барих ажлыг эхлүүллээ. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Булган суманд 1 хаалттай дэд станц шинээр барьж, Булган хотын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, мөрдлөгө болгон ажиллаж байна. Дашинчилэн–Орхоны гүүр чиглэлийн 30 км, Булган суманд 0,8 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж, ашиглалтад орууллаа. Орон нутгийн авто замын санд 168,7 сая төгрөг төвлөрүүлэхээс 198 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 17,3 хувь буюу 29,3 сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөр Монгол, Японы хамтын гэрээний дагуу хэрэгжиж байгаа “Гэр хорооллын амьдрах орчинг сайжруулж, хөдөлгөөний эрчим багатай замд иргэдийн оролцоотойгоор хямд өртөгтэй зам барих” төслийн хүрээнд Булган сумын 3 дугаар багт 0,25 км замыг хатуу хучилттай авто зам шинээр барилаа. Уг ажилд Булган сумын ажилгүй 20 иргэдийг оролцуулж, мэргэжлийн үнэмлэх олголоо. Мөн Булган суманд 4 автобусны буудал, Шүүхийн байгууллагын өмнөх талбайд авто машины зогсоол шинээр барьж, Бунхан толгойн зам, Зүүн түрүүний гүүр, Хишиг-Өндөр сумын Шавартын гүүр, Бугат сумын төвийн замыг засварлалаа. Зорчигчдын урсгал хөдөлгөөнийг судалж Тэшиг-Хутаг-Өндөр-Булган-Эрдэнэт чиглэлд аймаг хоорондын, Бугат-Булган, Орхон-Булган чиглэлд орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний шинэ чиглэлүүдийг нээж, Булган хотод микро автобусны үйлчилгээ бий болгон, үйл ажиллагаа нь тогтворжоод байна. Тайлант хугацаанд 35377 иргэдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлснээс хот хоорондод 9143, орон нутгийн чиглэлд 26234 иргэдэд үйлчилжээ. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 13,1 хувиар буюу 8325 зорчигчоор өссөн байна. Авто тээврийн техникийн хяналт оношлогоог аймгийн Засаг даргын захирамжийн дагуу явуулж, аймгийн хэмжээнд 5000 тээврийн хэрэгсэл оношлогоонд хамрагдахаас 5570 тээврийн хэрэгсэл хамрагдаж, төлөвлөгөөг 111,1 хувиар биелүүллээ. Булган АЗЗА ТӨХК нь улсын болон орон нутгийн чанартай авто замд 555,0 сая төгрөгийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажил гүйцэтгэхээс 728,3 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Энэ нь өнгөрсөн оноос 218 сая төгрөгийн зам засвар, арчлалтын ажил нэмэгдсэн байна. Булган Мээж ХХК нь халаалтын чанарыг сайжруулах зорилгоор халаалтын зууханд 3 тогоо суурилуулж, аймгийн ЗДТГ, Музей, ЭӨЦ сургуулийн гадна дулааны шугам сүлжээг шинэчлэн сольж, 37,4 мянган Гкалл дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Мөн 4 байгууллага, аж ахуйн нэгжийг шинээр бохир усны системд холбож, байгууллага, аж ахуйн нэгжид 25754,8 мянган метр куб цэвэр ус түгээж, 21519,7 мянган метр куб бохир шингэнийг татан зайлууллаа. Хангал, Сэлэнгэ, Баян-Агт зэрэг сумын малчдыг гар утас ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор 25 метрийн өндөртэй цамхаг шинээр барьж, Баян-Агт сумын Хануйн рашаан, Сэлэнгэ сумын Атар багт үүрэн холбооны сүлжээ орууллаа. Булган, Гурванбулаг, Баяннуур, Бугат, Дашинчилэн, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр зэрэг сумдын иргэдийг цаг үеийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, цаг алдалгүй хүлээн авах боломжийг ханган интернетийн үйлчилгээ хүргэх төслийг хэрэгжүүллээ. Хөдөө орон нутгийн ард иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны цогц үйлчилгээг нэг дороос хүргэх зорилгоор “Орон нутгийн мэдээлэл холбооны нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах” төслийг улсын хэмжээнд 10 суманд хэрэгжүүлэхээс манай аймгийн Хишиг-Өндөр сум хамрагдаж байна. 2012 онд Могод, Тэшиг, Баян-Агт, Сэлэнгэ, Хангал зэрэг сумдыг шилэн кабелийн сүлжээнд холбох бөгөөд үүний үр дүнд аймгийн бүх сумын иргэд интернетийн үйлчилгээ хүртэх боломжтой болж, гар утасны ярианы сувгийн багтаамж нэмэгдэх болно. Шуудангийн Үйлчилгээний газар шуудан хүргэлтийг 2 суманд өөрийн тээврээр, 5 суманд гэрээгээр хүргэх ажлыг зохион байгуулж, 511 зорчигч тээвэрлэж, 135 илгээмж, 12551 албан бичиг, захидлыг ялган боловсруулж, 41,5 сая төгрөгийн хэвлэл захиалсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25,9 сая төгрөг буюу 1,8 дахин өссөн байна. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Булган салбар эхний 11 сарын байдлаар 19832,8 мянган квт/ цаг цахилгаан эрчим хүч дамжуулан авч, 15930,5 мянган квт/ цаг цахилгаан эрчим хүчний борлуулж, борлуулалтын бичилт 80,0 хувь байхаас 77,9 хувийн бичилт хийж, тогтоосон алдагдлыг норматив хэмжээнээс 2,1 хувиар бууруулсан байна. Орхон, Дашинчилэн, Могод, Баян-Агт сумын 0,4 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлаж, Баяннуур суман 10/0,4 кВ-ын агаарын дэд станц шинээр барьж, ашиглалтад орууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хутаг-Өндөр сумын Хантай багт 48,6 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барьж, Хишиг-Өндөр сумын 0.4 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлалаа. Аймгийн төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, сумдын ажлын явцыг 2 удаа шалгаж, дүгнэлээ. Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг аймгийн нэгдсэн дүнгээр 91.4 хувиар хангасан нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад уг ажилд сумдын удирдлагууд ихээхэн анхаарч ажилласанд талархаж байна. 2012 онд барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:
Хоёр. Нийгмийн бодлогын хэрэгжилтийн талаар: Нийгмийн салбарын хэмжээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, “Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”, “Дотуур байрны үйлчилгээг сайжруулах жил”-ийн ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцад хяналт тавин дүнг удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллалаа. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын явц, 2011-2013 онуудад шинээр бий болгох ажлын байрны төлөвлөгөөг ИТХ—ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж 12 дугаар сарын 12- ны байдлаар байнгын 1330, улирлын 890, нийт 2220 ажлын байр бий болгож НХХЯ-ны Ejob.mn вэб сайтад нэгтгэж мэдээллээ. Ажил хайгчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээнд давхардсан тоогоор 1359, ажилд зуучлах үйлчилгээнд 231 иргэн хамрагдаж, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтаар 3 мэргэжлээр 160 суралцагч элсүүлэн МСҮТ-д сургалаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 210,0 сая төгрөгний санхүүжилт батлагдан ирж, 12 дугаар сарын 15 ны байдлаар Хаан банкаар дамжуулан 123,5 сая төгрөгийн зээлийг олгосноор 198 хүнийг ажлын байраар хангалаа. 2011 онд Сум хөгжүүлэх сангаас 1041,13 сая төгрөгөөр 205 төсөл, ЖДҮДС-аас 1973,13 төгрөгөөр 242 төсөл хэрэгжүүлж нийт 400 гаруй ажлын байр бий болгоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж өрхийн аж ахуй, газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах, мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 31 өрхөд 49,8 сая төгрөгийн зээл олголоо. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлэн шинээр Хишиг-Өндөр, Тэшиг, Дашинчилэн сумд хамрагдан нийт 18 өрх хамрагдаж, өрх тус бүрт 3,0 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх санхүүжилт хийгдэн малжуулах арга хэмжээ авагдлаа. Нийтийг хамарсан ажилд 887 хүнийг хамруулан ажлын хөлс, цалингийн урьдчилгаанд 117,0 сая төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл санхүүжилтийг тухайн ажлыг дууссаны дараа өгөхөөр ажиллаж байна. ХЭДЖ-ийн ажлын гол үр дүн нь ажилгүйдлийн түвшин 2010 онд 6,0 хувьтай байсан бол 2011 онд 4.6 хувь болж буурч, 2011 оны эхэнд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, идэвхитэй ажил хайгчид 1791 байсан бол 12 сарын 15 ны байдлаар 1143 болж 648 хүнээр буурлаа. Сум, сургуулийн түвшинд “Дотуур байрны үйлчилгээг сайжруулах жил”-ийн ажлыг удирдамж, төлөвлөгөө, аймгийн тэргүүний дотуур байрыг шалгаруулах болзлыг гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, жилийн ажлын үр дүн цаашдын зорилтын тухай илтгэлийг аймгийн удирдах ажилтны 3 дугаар улирлын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцүүллээ. Аймгийн хэмжээнд нийт 23 дотуур байранд 1778 хүүхэд амьдарч байна. Халуун устай 6, дотроо ариун цэврийн байгууламжтай 5, гал тогооны тоног төхөөрөмжөөр хангагдсан 9, нэгдсэн халаалалтанд холбогдсон 9 дотуур байр байна. “Дотуур байрны үйлчилгээг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд Хутаг-Өндөр суманд “Уран тогоо”, “Сэлэнгэ”, “Булган хан” бүсийн дотуур байрны багш нарын үзүүлэх сургуулийг зохион явуулж, сургуулийн захирал, боловсролын нийгмийн ажилтан, байрны багш 40 гаруй хүнийг оролцууллаа. Дашинчилэн, Баян-нуур сумдад “Дотуур байр” болон “Үдийн хоол”-ны үзүүлэх сургууль хийж, сумдын сургуулийн захирал, байрны багш, тогооч нар оролцон сум бүр “Дотуур байрны үйлчилгээг сайжруулах жил”-ийн ажлын тайлангаа тавин хэлэлцүүлж ажлын арга туршлагаа солилцлоо. “Дотуур байрны үйлчилгээг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд Баян-нуур, Бугат, Тэшиг, Рашаант, Сэлэнгэ, Сайхан, Хангал сумд санаачлагатай сайн ажиллалаа. Дотуур байрны үйлчилгээг сайжруулах жилийн ажлын гол үр дүн нь хүүхэд хөгжил хамгааллын ажил сайжирч, материаллаг бааз бэхжиж, олон нийтийн оролцоо нэмэгдлээ. “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн ажлын эрх зүйн актуудыг эмхтгэл болгон албан хэрэгцээнд тараалаа. “Нийгмийн эрүүл мэндийн аймгийн салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, ажиллах журам, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. “Эрүүл мэндийг дэмжих сан”-г Баяннуур, Дашинчилэн, Бугат, Баян-Агт , Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Хишиг-өндөр, Бүрэгхангай зэрэг сум байгуулан 2,6-11,3 сая төгрөгийн хөрөнгө хуримтлуулан орон нутагт зохион байгуулагдаж байгаа нийгмийн эрүүл мэндийн олон арга хэмжээнд зарцуулж байна. Монголын Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төсөл, Эрүүл мэндийн газартай хамтран “Архи тамхи шинэ үеийн сонголт биш” өдөрлөг, “Зөв хооллолт-Идэвхитэй хөдөлгөөн” 3 сарын аян, нэрэмжит сарын аянууд, эрүүл мэндийн сургалт сурталчилгааны үзүүлэх сургуулийг 21 аймгийн мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа. “Вируст гепатит өвчнийг бууруулах тухай” Аймгийн засаг даргын захирамжийг батлуулан сумдын ЗДТГ, Эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлж, үр дүнг тооцон ажиллаж байна. Иргэд, ЕБС-ийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд, албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх сургалтуудыг 106 удаа зохион байгуулан 8478 хүнийг хамрууллаа. ХААН банк, МҮОНРТ, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Хавдрын эсрэг-хамтдаа -2011“ аяныг зохион байгууллаа. “Эрүүл мэндийг дэмжигч орчин” бүрдүүлэх ажлын удирдамж, зөвлөмжийг боловсруулан Булган сумын 40 байгууллага, 16 суманд хүргүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд стандарт хангасан бие засах газар барьж байгуулах болзолт уралдааныг 2006 оноос эхлэн жил бүр зохион байгуулан дүгнэж, сүүлийн 5 жилд айл өрхийн 30 %, албан байгууллагын 60 % шаардлага хангасан бие засах газартай боллоо. Булган сумын Чин Ван Ханддоржийн төв гудамжинд “Эрүүл мэндийн сурталчилгааны самбар” –ыг шинээр байрлууллаа Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилд 7-64 насны 29153 хүнийг хамруулллаа. Булган аймгийн хэмжээнд биеийн тамирын хотхон 16, теннисний талбай 6, гар бөмбөгийн элсэн талбай 3-г шинээр байгуулллаа. Аймгийн төвд ОБГ, Шүүх, Прокурор, МХГ, Холбооны газар, 1-11 жил, Булган сум, Татварын хэлтэс, АЗЗА –ын компани, ХХААЖДҮГ, ХТХ, ЭМГ, ALL MART, Хөх чоно фитнес клуб, Булган мээж, ЭБЦТС, Цагдаагийн хэлтэс зэрэг газрууд 51 чийрэгжүүлэлтийн кабинет, танхимын үйл ажиллагаа тогтмолжиж байна. Аймгийн хэмжээнд Нийтийн биеийн тамирын жилийн ажлын хүрээнд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн 420-ийг зохиож, давхардсан тоогоор 45899 хүүхэд залуучуудыг нийтийн биеийн тамирын уралдаан тэмцээн, идэвхитэй дасгал хөдөлгөөнд хамруулсан байна. Нийгмийн эрүүл мэнд-нийтийн биеийн тамирыг дэмжих жилийн ажлаар нийт хүн амын 54,6%-ийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг 106 удаа зохион байгуулж 8478 хүн, бие бялдрын түвшин тогтоох сорилд хүн амын 65% буюу 29153 хүнийг тус тус хамруулж, сар бүр тодорхой удирдамжийн дагуу нэрэмжит сарын ажлыг зохион байгуулан, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг бүх нийтээр хийж хэвшүүлэн, бүх сумд хогийн цэгийг хашаажуулах, хаягжуулах, сэргээн засах ажлуудыг хийлээ. Нийгмийн салбарт зохион байгуулсан жилийн ажлаас гадна эрүүл мэнд, биеийн тамир, боловсрол, соёл, нийгмийн халамж, хамгааллын талаар 2011 онд дэвшүүлсэн зорилтуудыг үндсэн нь хэрэгжүүлж ажиллалаа. Эрүүл мэндийн салбарын эхний 11 сарын сататистик мэдээнд дүгнэлт хийхэд : Жирэмсэний эхний 3 сартай хяналтанд 1380 эмэгтэйг авч, эрт үеийн хяналт 90.9%д хүрч, хяналт өнгөрсөн оны мөн үеэс 5,4%-иар нэмэгдсэн боловч аймгийн хэмжээнд гэрийн төрөлт 4, эхийн эндэгдэл 12-р сард 1 тохиолдол гарлаа. 0-1 насны хүүхдийн эндэгдэл оны эхний 11 сарын байдлаар 11 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 тохиолдлоор буурч, 1000 амьд төрөлтөнд 12.4 промиль байгаа нь улсын дунджаас 3.9 промилээр бага байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл Гурванбулаг суманд 3, Могод суманд 1, Тэшиг суманд 2, Хишиг-өндөр суманд 1, Нэгдсэн эмнэлэгт 3, Эмийн цэцэглэн өрхийн эмнэлэгт 1 тохиолдол бүртгэгдлээ. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл энэ оны эхний 11 сарын байдлаар 13 тохиолдол бүртгэгдэж, 2010 оны мөн үеийнхээс 8 тохиолдлоор буурч, 1000 амьд төрөлтөнд 14.6 промиль байгаа нь улсын дунджаас 5.2 промилээр бага байна. Нийт 265 нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 54 тохиолдол буюу 16,9%-иар буурлаа. Гадны шалтгаант нас баралтын 36 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 36,2%-ийг зам тээврийн осол, 30,5%-ийг амиа хорлосон, 8,3%-ийг бусдад хорлогдсон, 25,0%-ийг бусад осол эзэлж байна. Эхний 11 сарын байдлаар халдварт өвчний 961 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 164.6 ноогдож, өнгөрсөн оны мөн үеэс 250 тохиолдлоор буюу 35,2 промилоор нэмэгдлээ. Халдварт өвчин ихэссэн нь шалтгаан нь вируст гепатитийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс 4,4 дахин нэмэгдсэнтэй холбоотой байна. 10000 хүн амд ноогдох нийт халдварт өвчний гаралт Булган 361.1, Сайхан 260.0, Гурванбулаг 230.0, Тэшиг 197.0 промиль байгаа нь улс, аймгийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс өндөр байна. Вируст гепатитийн өвчлөл дотор цочмог А гепатитийн өвчлөл зонхилж /99,2%/, нийт А гепатитаар өвчлөгсдийн 96%-ийг сургуулийн өмнөх болон сургуулийн насны /0-18 насны/ хүүхдүүд эзэлж байна. Эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд вируст гепатитийн өвчлөл 10000 хүн амд 45.4 , Булган аймагт 71.7 байгаа нь улсын дунджаас 26.3 промилээр өндөр байна. Нийт халдварт өвчний 43,6% нь вируст гепатит, 45,4% нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Эрүүл мэндийн салбарын эхний 11 сарын статистик мэдээнд дүгнэлт хийж, анхаарал татсан үзүүлэлтийг онцгойлон анхаарч, уг үзүүлэлтүүдийг сайжруулах арга хэмжээ авах нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болж байгааг онцгой анхаарч ажиллах нь зүйтэй байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын дотоодын хяналт шалгалтаар сумын эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн болон ТБУСТХуулийг зөрчсөн болон эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийн үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн зөрчлүүд гарч байна. Тэшиг, Сайхан, Хангал, Гурванбулаг, Бүрэгхангай, Бугат, Могод, Рашаант зэрэг сумдын эрүүл мэндийн төвүүд нь мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар удаа дараа үйл ажиллагаа нь доголдож байгааг сумын ИТХ, ЗДТГ-аас онцгой ахнаарал тавин ажиллаж, орон нутагт дотоодын хяналт шалгалтыг сайжруулж ажиллах шаардлагатай байна. Бугат сумын Нийгмийн эрүүл мэндийн төв төлбөртэй өрөө ажиллуулан, 2 данс ажиллуулж, төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийг хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудлыг мэргэжлийн байгууллагууд онцгой анхааралдаа авч, мэргэжлийн байгууллагуудын хяналтыг сайжруулж ажиллах нь зүйтэй байна. 2011 онд суурь боловсролыг 1235 суралцагч, бүрэн дунд боловсролыг 749 суралцагч, МСҮТ–ийг 11 мэргэжлээр нийт 180 хүүхэд төгсөж, ХАА-н МСҮТ нь 4 мэргэжлээр анхны төгсөлтөө хийлээ. ЕБС-ийн багш, сурагчдын төрөлжсөн олимпиадад багийн дүнгээр Булган сумын 1 дүгээр сургууль, ЭӨЦС, Хишиг-Өндөр сумын сургуулиуд эхний 3 байрыг эзэллээ. “Сурах бичгийн түрээсийн тогтолцоо-Эргэлтийн сан” төслийг хэрэгжүүлж 17 сургуулийн шилжилтийн 8 дугаар ангийн 540 хүүхдэд 16 нэр төрлийн 5198 ш сурах бичгийг өгөөд байна. Аймгийн Засаг даргын нэрэмжит математикийн “Уулзвар бүсийн олимпиад” Рашаант суманд 15 дахь жилдээ зохион байгуулж Архангай, Булган, Төв, Өвөрхангай аймгийн 22 сургуулийн 58 багш, 425 суралцагч оролцлоо. Японы ЖАЙКА байгууллагаас хэрэгжүүлж буй “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн бүсийн сургалтыг Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдад зохион байгуулж, 99 багш, удирдах ажилтныг хамруулж, “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн загвар 5 сургуулийн тайланг хэлэлцэж дүгнэлт өглөө. “Гадаад хэлний боловсролыг хөгжүүлэх аймгийн төлөвлөгөө”-г аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжүүлж байна. ОХУ-ын Буриад улсын Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Кабанскийн районы Анагаах ухааны коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулан орос хэлний 2 багшийг мэргэжил дээшлүүлэх 1 жилийн сургалтанд, 15 оюутныг АУК-д сургаж байна. Аймгийн ахмад, залуу багш нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа. 2011-2012 оны шинэ хичээлийн жилд 23 сургуульд, 9852 суралцагч суралцаж, 1 дүгээр ангид 780 хүүхэд элсэн, 24 цэцэрлэгт 2426 хүүхэд хүмүүжиж, СӨБ-д 3815 хүүхэд хамрагдаад байна. ЕБС-д 556, цэцэрлэгт 189 багш ажиллаж, багшийн хангалт цэцэрлэг, сургуульд 100,0 хувь байна. 2011-2012 оны хичээлийн жилд Булган МСҮТ-д 14 мэргэжлээр 185 суралцагч, ХАА-н МСҮТ-д 4 мэргэжлээр 91 суралцагч нийт 276 суралцагч шинээр элсүүлэн сургаснаар ХАА-н МСҮТ-д 132, Булган МСҮТ-д 527 хүүхэд суралцаж байна. Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль Бага, дунд боловсролын шинэчилсэн тохирц /Кемберижийн / стандартыг хэрэгжүүлэх лаборитор сургуулиар сонгогдон бэлтгэл хангаж байна. Газар хөдлөлтийн хэвийн ажиллагааг хянах хээрийн станцын барилгыг шинээр бариулж ашиглалтанд хүлээн авч, Одон орон геофизик судалгааны төвийн багтай хамтран станцыг нүүлгэн шилжүүлж тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллуулж хэвийн үйл ажиллагааг хангалаа. Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойг аймгийн төв болон Гурванбулаг суманд тэмдэглэж, Монгол–Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн багийн гишүүдэд хүндэтгэл үзүүлэн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 90 жилийн ойг Дашинчилэн, Булган суманд тэмдэглэж, “Их хувь заяа” яруу найргийн наадмыг зохион байгууллаа. Ардын урлагийн наадмыг баг, сум, аймагтаа үе шаттайгаар зохион байгуулж 15 сумаас давхардсан тоогоор 213 ардын авъяастнууд 19 төрөлд шалгаруулан улсын их наадамд амжилттай оролцлоо. Аймгийн ХЖТ-ын дэргэд хүүхэд, залуучууд, ЕБС-ын сурагчдын дунд морин хуур, уртын дууны дугуйлан хичээллүүлж , Булган- МСҮТ-д “Ардын хөгжим-Морин хуурчийн” мэргэжлийн анги нээж сургагч багш бэлтгэн 13 сумаас 19 суралцагч элсүүлэн сургаж байна. Сумдын дунд “Булган караоке- 2011” уралдаант цэнгээнт нэвтрүүлгийг явуулж, 2 дугаар шатны шалгаруулалтанд Тэшиг, Хялганат, Орхон, Могод, Бүрэгхангай сумд, Булган сумын ЭӨЦС-ийн багууд оролцохоор шалгарлаа. Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвал, Сансарын 30 жил, ҮЭЧХ-ын 100 жил, Чин ван ханддорж гэсэн баримтат кинонуудыг хийлгэж байна. Аймгийн ХЖТ-т “Ер бусын уралдаан” хүүхэлдэйн жүжиг, “Хөх Монголын Цэнхэр нутаг” гэсэн баяр наадмын хүндэтгэлийн концертийг найруулан тавьж 16 сум, Хэнтий , Дорнод, Сүхбаатар, Төв аймгуудад аялан тоглолт хийж театрын өөрийн орлогыг 16.2 саяд хүргэлээ. Орон нутгийн захиалга гэрээгээр СУИС-д суралцаж байгаа 6 оюутны 1.7 сая төгрөгийн сургалтын төлбөрийг ХЖТ-ийн төсвөөс төллөө. Баян-нуур сумын Майхан уулын энгэрт эртний нүүдэлчний язгууртны бунхант булш, Сайхан сумын дов дэрсний Хүннүгийн үеийн хааны зуны ордонд малтлаг хийж шинжилгээнд эд зүйлсийг явуулж, Орхон сумаас олдсон буган чулуун хөшөөг шинээр нээн илрүүлж хамгаалалтанд авах ажлыг зохион байгуулж байна. Булган сумын Соёлын төв-Анхдагч алдартны ордонг ашиглалтанд хүлээн авч, Чинван Ханддорж, Ж.Гүррагчаагийн нэрэмжит булан, ёслол хүндэтгэлийн танхимыг шинээр байгууллаа. Оны шилдэг “Оюунлаг” хүүхэд шалгаруулах “Алтан хонх” тэмцээнийг Аймгийн Төв номын сангийн нэрэмжит болгон зохион байгуулж, ЭМГ, УЦУОШГ, ШШГГ, Булган сумын 11 жилийн 1-р сургууль дээр зөөврийн номын сан ажиллуулж 15000 гаруй иргэд уншигчдад, 32750 ширхэг ном хэвлэлээр хүрч үйлчилилж ДЗОУ байгууллага дээр Салбар номын сан ажиллуулж байна.
2011 онд амьжиргааг нь дээшлүүлэхээр сонгож авсан өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж 400 өрхийн 335 буюу 83.7хувь нь амжиргаагаа дээшлүүллээ. Нийгмийн даатгалын үйлчилгээг 459 байгууллагын 7120 хүнийг нийгмийн даатгалд хамруулж, нийгмийн даатгалын санд 4486.0 сая төгрөг оруулж, 10032 иргэн нэрийн данс нээлгэж 5357 хүн нэрийн дансны гарааны үлдэгдлээ тооцуулсан байна. Эрүүл мэндийн даатгалд 11 сарын 25 ны байдлаар ажилгүй иргэд, малчин, оюутан нийт 22141 хүн хамрагдаад байна. 2011 онд аймгийн хэмжээнд хүүхлдийн эрх хамгаалллын үйлчилгээг сайжруулах зорилго тaвьж, Хүүхдийн Жаргалант зуслан 250 хүүхэд хүлээн авч амрааж , англи хэлний вакум сургалт, урлагийн, хүүхдийн оролцооны, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдийн ээлжүүдийг зохион байгуулав. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцийн зөвлөмж, Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр Монгол Улсын Шадар сайдын гаргасан санаачилга, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор aймгийн Засаг дарга, хууль хяналт, төсөл хөтөлбөр, хэвлэл мэдээлэл, АОЭХ, ҮЭ-ийн байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр бүх сумдын нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч, боловсролын нийгмийн ажилтнууд, хүүхдийн эрхээр мэргэшиж байгаа хуульчид, нийгмийн үйлчилгээний ажилтнуудыг “Хүүхдэд ээлтэй хууль зүйн орчин“ цуврал сургалтуудад хамруулж, Хүүхдийн эрхийн асуудлаар суртчилгааны самбарыг хэвлүүлэн бүх сумдад хүргэлээ. Хүүхдийн нэгдсэн мэдээллийн сангийн тогтолцоог бүрдүүлж DEVINFO программын сургалтыг зохион байгуулж 2010 оны үндсэн үзүүлэлтүүдээр хүүхдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж “Хүүхдийн төлөв байдал-2012” ном эмхтгэн гаргалаа. ДЗМОУБ-ын санхүүгийн дэмжлэгээр бүх сумдад хүүхэд хамгааллын хамтарсан багийн сургалтуудыг зохион байгуулж хүүхдийн эрхийг хамгаалах 12 төрлийн төрөлжсөн сургалтуудад нийт 4000 хүүхэд, 3000 насанд хүрэгчдийг хамруулж ,Хүүхдийн асуудал сонсох өдрийг улирал бүр тодорхой сэдвээр сонсч, хүүхдийн асуудлаар Нээлттэй хаалганы өдрүүдийг зохион байгууллаа. Ахмадын байгууллагын 80 жилийн ойг Бүрэгхангай суманд, Залуучуудын байгууллагын 90 жилийн ойг Булган хотод тэмдэглэлээ. Сумдын ахмадын хороодод гэр өгч, аймгийн ахмадын хороо, ХХҮХ-ийн ахмадын сувилалын үйлчилгээний фургон машинтай болголоо. Хүний хөгжил сангийн олголт 2011 оны 11 дүгээр сарын байдлаар 98,2 хувь буюу 59178 иргэнд 11,377.9 сая төгрөгийг олгоод байна. Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл ХЯБХ-ийн “Эмэгтэйчүүдийн хөгжил” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, орлого багтай, өрх толгойлсон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн биенесийг дэмжиж, сургалтанд хамруулан 29 бүлгийн 259 эмэгтэйчүүдэд 107,8 сая төгрөгийн бичил бизнесийг дэмжих зээлийг ХААН банкаар олгож ажлын байртай болгож, Баяннуур, Дашинчилэн сумын “Эмэгтэйчүүдийн бүлэг”-ийн үйл ажиллагаанд тулгуурлан Олон улсын үзүүлэх сургууль хийлээ. 2011 оны нийгмийн салбарын ажилд дүгнэлт хийж үзвэл 0-5 ны хүүхдийн эндэгдэл буурч, эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийн хангалт сайжирсан боловч гэрийн төрөлт Булган 4 удаа суманд гарч, халдварт өвчин, үүнээс вируст гепатит өвчнийг бууруулж чадсангүй. Боловсролын салбарт дотуур байр, СӨБ-ын хамран сургалт 6,7 хувь өсч, багшийн хангамж сайжирч, Ерөнхий шалгалтын зарим хичээлийн дүн ахисан боловч хамран сургалт өсөхгүй 1631 суралцагч өөр аймаг, хотод суралцаж байгаа нь хүний хөгжлийн индексид сөргөөр нөлөөлж байна. Түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалт, Бий биелгээ, Монгол хөөмий, уртын дуу, морин хуурын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадахгүй байгаад дүгнэлт хийж малчдад хүргэх соёл олон түмний ажлыг сайжруулж, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлийн чанарт анхаарч, соёл урлагийн салбарын гадаад харилцаг хөгжүүлэх шаардлагатай байна. Сонгож авсан өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилтыг ч 100,0 хэрэгжүүлж чадсангүйд сумдын удирдлага дүгнэлт хийх хэрэгтэй. 2012 онд нийгмийн салбарт дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байна. Үүнд:
Гүрав.Төрийн удирдлага, хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулсан ажлын талаар: Орон нутагт зохион байгуулах нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны хүрээ, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ил тод, нээлттэй байдлыг хангах, төрийн байгууллага иргэдийн хамтын ажиллагааг өргөтгөн иргэдэд хүргэх ажил, үйлчилгээг нэмэгдүүлэх, гадаад харилцааг өргөтгөх аймгийн Засаг даргын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төрийн удирдлагын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллалаа. Төр засгийн бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг айл өрх бүрт хүргэн, иргэдээ сонсох ажлыг үр дүнтэй зохион байгуулж, олон нийтээс гаргасан санал санаачилгыг дэмжих, шаардлагатай ажил асуудалд аль болохоор оролцуулах, төр хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад сум байгууллагууд багагүй анхаарч байна. Иргэний танхимыг сум бүрт байгуулан үйл ажиллагааг нь тогтмолжуулах, ажлаа явуулах боломж бүрдүүлэхэд анхаарч ажилласнаар орон нутагтаа тулгамдаж байгаа цөөнгүй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Булган Сэлэнгэ сумын ЗДТГ–аас багууддаа нээлттэй үйлчилгээний өдөрлөг, хэлэлцүүлэг зохион байгуулж тамгын газрын үйлчилгээ, албан хаагчдын ёс зүй, бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдээс санал авч үйл ажиллагаагаа сурталчилах, иргэдийнхээ бүтээлч санаачилгыг өрнүүлэх, төрийн үйлчилгээг хүргэх ажлыг сайн зохион байгуулсан бол, Рашаант сум сар бүр иргэдийн дунд тодорхой сэдвээр чөлөөт микрофон аялуулж иргэдийнхээ санал бодлыг сонсох, Баяннуур, Дашинчилэн сум “Нэг цонхны“ үйлчилгээний танхим байгуулж тохижуулсан, Хангап сум төрийн зарим чиг үүргийг ТББ хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлж болох жагсаалт гарган байгаль орчноо хамгаалах, цэвэр орчин бүрдүүлэх талаар багагүй ажлыг хийжээ. Булган сумын төв-Магсаржав гудамжинд LЕD дэлгэц байрлуулах ажлыг аймгийн Засаг даргын а/397 тоот захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн нь иргэдийг төр засгийн болон аймаг орон нутгийн шуурхай мэдээллээр хангахад чиглэсэн ажил боллоо. Агентлагуудаас: Татварын хэлтэс, БСГ, Хүүхдийн Төлөө хэлтэс, ОБГ, Цагдаа, СХЗХэлтэс, ЭМГ илүү санаачилгатай ажилласан байна. Иргэдийн оролцоо ил тод байдлыг өргөтгөх жилийн ажлын явц ирүүлсэн тайлангаас дүгнэлт хийхэд иргэдийг оролцоог нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байдлыг хангах төр, ТББ, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах талаар дэвшүүлсэн зорилтууд хангалттай сайн хэрэгжсэн байна. Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг нутгийн захиргааны байгууллагын сул орон тооны захиалгыг үндэслэн зохион байгуулж Дэс түшмэлийн ангиллын 12 ажлын байранд 29 иргэн, туслах түшмэлийн ангиллын 17 ажлын байранд 65 иргэн тэнцэж төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн. Нөөцөд бүртгэгдсэн 38 хүн ажлын байраар хангагдаад байна. Гэвч мэргэшлийн шалгалт болон сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан хүнийг тухайн албан тушаалд томилохгүй буцаах, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр томилох халах, чөлөөлөх зөрчил Баян-Агт, Бугат, Орхон, Хишиг-Өндөр, Тэшиг, Хутаг-Өндөр суманд байгаагаас зарим нэг хүмүүсийн хувьд төрийн албаны зөвлөл шүүх дамжсан олон сар үргэлжилсэн зарга болж хувирч байна. Иймэрхүү хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтныг цаашид түүний томилох эрхийг түдгэлзүүлэх, албан тушаалаас нь өөрчлөх, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь тогтоогдсон бол төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авдаг байхаар холбогдох хуулиудад нэмэлт оруулахаар төрийн албаны үндэсний чуулганаас гаргасан санал зөвлөмжид тусгагдсаныг анхаарвал зохино. Орон нутгийн түвшинд хийгдэх хяналт-шинжилгээ, үнэлгээний бие даасан хараат бус байдал, үр дүнг нь сайжруулах зорилгоор аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хяналт–шинжилгээ үнэлгээний тасгийг Засаг даргын Тамгын газрын даргын шууд харъяалалд шилжүүлэн 2 орон тоотойгоор ажиллуулахаар боллоо. Сумын хэмжээнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх чиг үүргийг ЗДТГ-ын нэг ажилтанд хариуцуулахаар чиглэл зөвлөмж өгөөд байна. Засаг захиргааны анхан шатны нэгж-багийн ажлыг чанаржуулах, Засгийн газрын тогтоолоор баталсан “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилт аймгийн хэмжээнд 80 хувьтай байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд сум бүрт нэг багийг үлгэр жишээч байдлаар тохижуулж “жишиг баг” бий болгох зорилт дэвшүүлсэн билээ. 2011 оны эхээр гаргасан судалгаагаар 23 жишиг баг байна. Үүнд Сэлэнгэ-5, Хутаг-Өндөр-3, Орхон-2 бусад суманд 1 жишиг багтай болсон мэдээтэй байгаа боловч хүргүүлсэн зөвлөмж, шалгуур үзүүлэлтийн дагуу жишиг багуудаа албан ёсоор шалгаруулж баталгаажуулах ажил хийгдээгүй өдий хүрч байгаад сумдын удирдлагууд анхаарч ондоо багтаан шуурхай арга хэмжээ авч дүнг ТЗУХ-т даруй ирүүлэх хэрэгтэй. Хутаг-Өндөр, Дашинчилэн, Хишиг-Өндөр суманд зохион байгуулагдсан багийн засаг дарга нарын бүсчилсэн сургалт семинарт оролцогчдоос багийн төсөв хүрэлцдэггүй, компьютергүйгээс албан хэргээ гараар бичдэг нь шаардлага хангадаггүй, Төрийн дээд болон салбарын шагналд тодорхойлогдсон хүний талаар эргэж хариу ирүүлдэггүй мөн багийн хилийн цэсийг тогтоож өгөх, хурал семинар, сургалтанд багийн ИНХ-ын даргыг хамт оролцуулж байх талаар цөөнгүй санал гаргасны дагуу тодорхой ажлын төлөвлөгөө гарган бодит ажил хэрэг болгох шаардлагатай байна. Хөтөлбөрт тусгагдсан нэг гол зорилтын нэг болох малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд, малыг малын даатгалд хамруулах ажилд бодиттой ахиц өөрчлөлт гаргаж чадахгүй байгаа ажлынхаа дутагдал шалтгааны талаар холбогдох албан тушаалтнууд энэ хуралдаан дээр тодорхой хариулт өгөх хэрэгтэй. Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт арга хэмжээ бүрийг жигд хангах уриан дор энэ оны 11 дүгээр сарыг дуустлах хугацаанд 5 сарын аян зохион байгуулагдаж сум, агентлаг байгууллагууд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, ялангуяа анхаарал татсан ажил асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан байна. Засгийн газар, аймгаас тэргүүний сум шалгаруулах талаар гаргасан болзлыг хэрэгжүүлэх талаар сумдууд тодорхой анхаарч болзлын үзүүлэлтүүдийг албан тушаалтнуудад хариуцуулан биелэлтийг тооцож ажилласны дүнд сум байгууллагаа тохижуулах, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар бодитой бүтээлч ажлууд хийгджээ. Тухайлбал: Манай аймгийн нийт сумын төвийн тохижилт соёлжилтын түвшин ихээхэн дээшилж байна. Аймгийн хэмжээнд энэ оны эхний 3 улиралд амаар 1934, бичгээр 4147 буюу нийт 6081 өргөдөл хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1948-аар буюу 47,1 хувь нэмэгджээ. Тэдгээр хүлээн авсан өргөдлийн 6035 буюу 99,2 хувийг шийдвэрлэн хариу өгч 48 өргөдлийг судлан шийдвэрлэхээр хүлээгдэж байна. Үүний дотор сум, агентлагууд иргэдээс нийт 5922 өргөдөл хүлээн авсны 4725-ыг нь сумдын Засаг даргын тамгын газрууд, 1197-г нь агентлагууд хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1155 өргөдлөөр буюу 40 хувь, түүний дотор сумдын Засаг даргын тамгын газруудын хүлээн авсан өргөдөл 1140-өөр нэмэгдсэн байна. Сум байгууллагуудад иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлт, ялангуяа санал бодол ийнхүү нэмэгдсэн нь аймгийн хэмжээнд 2011 оныг “Иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил” болгож олон нийтийн санаа бодлыг хүлээн авах ажил өргөжсөнийг харуулж байна гэж дүгнэж байна. 2011 оны 3 дугаар улирлын байдлаар Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, аймгийн ИТХ-ын тогтоол, ЗД-ын захирамжийн зэрэг хяналтад авсан 2570 шийдвэрийн 4430 заалт (давхардсан тоогоор)-ын биелэлт 82,4 хувьтай байна. Жилийн эцсээр хяналтанд авсан шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг тооцохоор ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй нийт 57 үндэсний хөтөлбөрүүдийн биелэлтийг тооцож үзэхэд 77,4 хувьтай байна. Хугацаа хоцорч яваа хөтөлбөрүүдийн хувьд шинээр гарсан судалгаа, төлөвлөлтийн шатандаа яваа хөтөлбөрүүд голлож байна. Аймгийн гадаад харилцааг эдийн засагжуулах бодлого баримталж, бүс нутаг, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, бусад орны мужтай харилцан ашигтай ажиллах чиглэл баримталж байна. 2011 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан хад хоттой газар тариалан, МАА-н чиглэлээр ОХУ-ын Буриад улсын Кабанскийн районы Анагаах ухааны колледжтэй оюутан сургах чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг үйлдэж төлөөлөгч харилцан солилцлоо. Одоо ОХУ-ын Буриад улсын Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд 2 багш, Кабанскийн анагаах ухааны коллежид 8 оюутан суралцаж байна. Шууд харилцаат АНУ-ын Ютагийн Их сургууль, БНСУ-ын Дэгү хотын Дунгу дүүргийн төлөөлөгчид манай аймагт зочиллоо. Батлан хамгаалах бодлого зорилтын талаар: Батлан хамгаалахын холбогдолтой хууль тогтоомж, төрийн цэргийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжих нөхцөлийг хангах, Засаг даргын БХ-ын Сайдтай болон сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээний биелэлтийг шуурхай хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, Зэвсэгт хүчний анги, байгууллагыг бие бүрэлдэхүүн, техникээр нөхөн хангах, аймгийн дайчилгааны төлөвлөгөөний хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллалаа. Дайчилгааны даалгавар бүхий цэргийн анги байгууллагатай хамтран дайчилгааны даалгавраар татан нийлүүлэх бие бүрэлдэхүүн, техникийн тодотголыг бичиг баримтаар тодотгож, орон нутгийн тодотголыг 12 суманд хийж материалыг БХЯ, ЗХЖШ-ын холбогдох газар хэлтсүүдэд хүргүүллээ. Засгийн газрын тогтоол, ЗХЖШ-ын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2010 оны 1,2-р ээлжийн цэрэг халах, 2011 оны 1,2 -р ээлжийн цэрэг татах ажлын урьдчилсан болон нэгдсэн үзлэгийг эмч нарын комиссын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, 300 шахам залуучуудыг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн хилийн болон дотоодын, ерөнхий зориулалтын цэргийн ангиудад хуваарилан цэргийн жинхэнэ албыг хаалгаж байна. Мөн Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн ангиудад 12 иргэнийг гэрээт цэргийн албанд сонгон шалгаруулалтаар тэнцүүлэн өгч Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас өгсөн хугацаат болон гэрээт цэргийн хяналтын тоог 100 хувь биелүүллээ. Монгол улсад БХЯ үүсч байгуулагдсаны 100 жил буюу ”Монгол цэргийн өдөр”-ыг Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб, Цэрэг татлагын товчоо тусгай төлөвлөгөөний дагуу тэмдэглэн өнгөрүүлж Батлан хамгаалах талаар төр, засгаас явуулж буй бодлого чиглэл, Батлан хамгаалахын холбогдолтой хууль тогтоомжуудыг ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, ЕБС-ийн сурагчдад сурталчлах ажлыг өргөн далайцтай зохион байгуулж, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй YАБХ тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнийг ЗХ-ний 234-р анги дээр зохион байгууллаа. Тагнуулын ерөнхий газар, ЗХЖШ-ын мэдээллийн аюулгүй байдлын албаны төрийн нууц хадгалалт хамгаалалтын, БХЯ-ны Цэргийн штабын үүрэг гүйцэтгэх чадварын түвшин тогтоох үзлэгүүдэд амжилттай дүн үзүүлжээ. Шинээр 18 нас хүрч буй оюутнууд, ЕБС-ийн болон МСҮТ-ийн ахлах ангийн сурагчдыг үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулж нийт 360 гаруй цэргийн насны залуучуудыг хамрууллаа. Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, албадан эмчилгээнд оруулах ажлыг аймгийн ЭМГ-тай хамтран зохион байгуулж, өмнөх татлагаас эрүүл мэндийн байдлаар чөлөөлөгдсөн, эмчлэгдэх боломжтой 8 иргэнийг албадан эмчилж цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн алба хаалгаж байна. Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нэр бүхий 69 иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу 29.065.722 төгрөгийн мөнгөн төлбөрийг ноогдуулж, төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулсанаар 100 хувийн биелэлттэй байна. БХИС, Ахлагчийн коллежи, Хөгжмийн коллежид элсэн орж суралцахыг хүссэн бүрэн дунд боловсролтой хүүхдүүдийн өргөдлийг хүлээн авч холбогдох материалуудыг бүрдүүлэн, бие бялдарын ерөнхий хөгжлийн сорил шалгалт авч, сургуулиудын элсэлтийн босго онооны шалгуурыг хангасан 11 хүүхдийг дээрхи сургуулиудад элсүүлэн суралцуулж байна. 2012 онд аймаг, сумын дайчилгааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, дайчилгааны төлөвлөгөөний хэрэгжих нөхцөлийг хангах зорилгоор удирдлагын болон цугларах, шилжүүлэх байруудыг төхөөрөмжлөх, цэргийн насны залуучууд болон цэргийн үүрэгтнүүдийн бүртгэл тооцоог цахим хөтөлбөрт оруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулагдсан ажлын талаар: Хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжих зорилгоор Аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын албанд эргүүлийн шуурхай албаны автомашиныг аймгийн ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр шийдвэрлэж, ОХУ-ын Өргөмжит консулийн бэлэглэсэн Пургон автомашиныг ЦХ-т хүлээлгэн өглөө. Мөн Зоон даваан дахь замын хяналтын постын зураг төсвийг хийлгэж, нийт өртгийн 50 хувийг замын сангаас, 50 хувийг ГХУСАСангаас тус тус санхүүжүүлэхээр шийдвэрлэх санал оруулаад байна. Аймгийн Шүүхийн зарлага, Хорих 439-р ангийн шуурхай албанд тус бүр нэг мотоцикль олгоод байна. ШШГА, ЦХ, Хорих 439 дүгээр анги, Шүүх, Прокурорын байгууллагад тус бүр 1 гэр олгож, ШШГА-нд сургалтын техник хэрэгсэл олгов. Нутгийн захиргааны байгууллагаас гаргах эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг бүрэн хангах зорилгоор энэ онд Аймгийн Засаг даргын захирамжийн төсөлд тухай бүр санал дүгнэлт өгч, 17 сумын Засаг даргын 1519 захирамж, Тамгын газар, агентлагын дарга нарын 439 тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, зөвлөмж өгч, мөн Хууль тогтоомжийн бүртгэл, лавламжийн сан бүрдүүлэлтийг тогтмол хийж энэ онд УИХ болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль, тогтоол, шийдвэрүүд нийт 253 эрх зүйн актаар хууль тогтоомжийн гар санд баяжилт хийлээ. Үүнд бие даасан болон нэмэлт өөрчлөлт оруулсан хууль 153, УИХ-ын тогтоол 50, ЗГ-ын тогтоол 146, Ерөнхийлөгчийн зарлиг 48, бусад шийдвэр 9 байна. Хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлтүүдийг хяналтын хувьд тусгав. Бүртгэл лавламжийн сангаас 300 гаруй байгууллагад холбогдох хууль, тогтоол, ЗД-ын захирамж бусад эрх зүйн актуудын мэдээлэл лавлагаа өглөө. Төлбөрийн чадваргүй иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллалаа. Эрх зүйн туслалцааны төвийн ажилтнаас 100 гаруй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн байна. “Эрх зүйн туслалцааны төв”-ийн өмгөөлөгчөөс анхан шатны эрүүгийн 13 холбогдогчтой 12 хэрэг, эрүүгийн давж заалдах шатны 4 хэргийн 4 хүнд, иргэний 5, иргэний давж заалдах шатны 1 хэрэгт, нийт 20 гаруй хэргийн 25 иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж 73 иргэнд хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч ажилласан бөгөөд Эрх зүйн сургалт сурталчилгааны ажлыг төлөвлөгөөний дагуу Могод, Хишиг-Өндөр, Орхон, Дашинчилэн, Хутаг-Өндөр, Тэшиг сумдад эрх зүйн сургалт хийв. Эрх зүйн сургалтыг хөдөөгийн багийн иргэдийг оролцуулан зохион байгуулж, татвар, нийгмийн даатгалын сэдвээр эрх зүйн зөвлөгөө өгсөн нь үр дүнтэй боллоо. Дашинчилэн суманд нээлттэй шүүх хуралдаан хийж олон нийтийг оролцуулсан нь Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн хор нөлөөг бодитой харуулсан ажил боллоо. Хуульч лекторын группын гишүүд эрх зүйн сургалтаар хөдөө ажиллаж байна. Багийн Засаг дарга нарын бүсчилсэн сургалтаар тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, шинээр батлагдсан хуулиудыг суртчилах ажлуудыг хийв. Багийн Засаг дарга нарын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн системчилсэн эмхтгэлийг тарааж, гарын авлагаар хангаж ажиллалаа. Аймгийн хэмжээнд 2011 оны 11 сарын байдлаар 238 гэмт хэрэг бүртгэгдээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 31 хэргээр буюу 15,0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хэргийн өнгөөр авч үзвэл:
Гэмт хэргийн улмаас 211 иргэн хохирсоны 54 иргэн буюу 25,7 хувь нь эмэгтэй, 6.8 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байна. Гэмт хэргийн улмаас төр, албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд 348,079 сая төгрөгний хохирол учирсны 289,5 сая төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн байна. Гэмт хэргийн улмаас 29 хүн нас барж, 79 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс нас барсан хүн 7 хувиар, гэмтсэн хүний тоо 31 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Төрийн захиргаа Хууль зүйн бодлогын хүрээнд зохион байгуулсан ажлын чанар үр нөлөөг тасралтгүй дээшлүүлж, 2012 онд удирдлага зохион байгуулалтын дараахь арга хэмжээнд анхаарлаа чиглүүлэн ажиллавал зохино гэж үзэж байна. Үүнд:
Төсвийн тухай асуудлыг тусдаа хэлэлцэх тул энд оруулаагүй болно. Хүндэт төлөөлөгчид өө! Та бүхнийг аймгийн 2011 оны ажилд үнэлэлт дүгнэлт өгч 2012 онд дэвшүүлж байгаа зорилтуудын талаар үнэтэй саналаа нэмэрлэхийг хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа

2012 оны 01 сарын 01 | Үзсэн: 84
Сэтгэгдэл
|
Вэбийн статистик
|
|||||||||||||||