Хайлт:
МЭДЭЭ

МЭДЭЭ

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн яам хамтран шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудын баримталж буй нэгдсэн бодлого,  зорилт, өөрчлөлт шинэчлэлтийг орон нутагт сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг 2012 оны 02 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Булган аймагт ажиллаж Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан “Хуулийн байгууллагын албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах тухай” захирамж, тушаалын хэрэгжилтийг шалган, шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, тулгарч буй бэрхшээлийг сонсож, газар дээр нь тодорхой асуудлыг шийдвэрлэж ажиллаа.

Хамтарсан зөвлөгөөнд аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Хорих 439 дүгээр анги, өмгөөлөх, нотариатын байгууллагын албан хаагчид  болон аймаг, сумын удирдлагууд оролцож саналаа  гаргасан бөгөөд Улын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баримталж байгаа бодлого, зорилт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийв.

 

 

 

 

 

2012 оны 02 сарын 16 | Үзсэн: 107
Сэтгэгдэл
Jerry :
2012 оны 05 сарын 13, 14 цаг 52 минут
India :
2012 оны 04 сарын 30, 18 цаг 04 минут
hihctkdik :
2012 оны 04 сарын 23, 13 цаг 07 минут
Aliyu :
2012 оны 04 сарын 22, 22 цаг 57 минут
Always refreshing to hear a raitonal answer.
Нэр: * 
И-мэйл: * 
Сэтгэгдэл: * 
Баталгаажуулах код: * 
Нийт сэтгэгдэл: 4
Вэбийн статистик
Та 2012-01-11-с хойших манай 10001 дахь зочин боллоо.
1. 38.107.179.220
2. 38.107.179.224
3. 38.107.179.223
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо: 3