2017 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэл

  • .

  • 2017-04-14

2017 оны I улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт орлого ба тусламжийн дүн 13,7 тэрбум төгрөг буюу 100,3 хувийн, нийт зарлага 12,5 тэрбум төгрөг буюу 78,2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсвийн гүйцэтгэлийн 2017 оны 2 сарын мэдээ

  • .

  • 2017-04-07

Төсвийн гүйцэтгэлийн 2 сарын мэдээгээр аймгийн орон нутгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 7,9 тэрбум төг буюу 87,5 хувь, нийт зарлага 8,4 тэрбум төг буюу 77,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс:

          - урсгал орлогын гүйцэтгэл 1,9 тэрбум буюу 62,5 хувь,

          - орон нутгийн төсвийн байгууллагын зардал 2,3 тэрбум буюу 57,7 хувь,

          - тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 5,2 тэрбум буюу 88,1 хувь байна.

          Нийт зарлагын 45,6 хувь буюу 3816,5 сая төгрөгийг цалин, НДШ-д, 12,5 хувь буюу 1045,5 сая төгрөгийг байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд, 22,8 хувь буюу 1912,6 сая төгрөгийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон ажил олгогчоос олгох нэг удаагийн тэтгэмж урамшуулалд,  19,1 хувь буюу 1594,7 сая төгрөгийг хангамж бараа материал, нормативт зардал, албан томилолт зэрэг бусад зардалд тус тус зарцуулсан байна.

        Төсвийн орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл:  

        -Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 11,3 сая

         -АТӨЯХАТ 9,0 сая

        -ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох зөвшөөрөл 7,1 сая

        -хөрөнгө борлуулсны орлого 4,4 сая

        -газрын төлбөр 11,1 сая

        -хүү торгуулийн орлого 8,9 сая төгрөгөөр тус тус биелж, хувь хүний орлогын албан татвар 453,2 сая, бууны албан татвар 2,6 сая, улсын тэмдэгтийн хураамж 1,9 сая, ойн нөөц ашигласны төлбөр 4,3 сая, хог хаягдлын үйлчилгээний хураамж 11,6 сая, ус рашааны нөөц ашигласны төлбөр 750,1 төгрөгөөр тус тус тасарсан байна. Цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого тасарсан нь орлогын гүйцэтгэлд нөлөөлж байна.

         2017 оны 2 сард тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 5905,7 сая, суманд 841,9 сая, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 1465,5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон. Орон нутгийн хөгжлийн сангаас 91,9 сая төгрөгийн орлогын шилжүүлэг ирснээс 27,1 сая төгрөгийг Булган сумын Хот тохижилт үйлчилгээний ангид шилжүүлсэн байна.

       Нийт авлага 41,7 сая, өглөг 198,7 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 74,7 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 88,8 сая, эмийн өр 6,8 сая, албан томилолт 12,1 сая, бусад зардлын өглөг 16,3 сая төгрөг байна.

       Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 2934 ширхэг гүйлгээгээр 7852,9 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

Төсвийн гүйцэтгэлийн 2017 оны 1 сарын мэдээ

  • .

  • 2017-04-07

         Төсвийн гүйцэтгэлийн 1 сарын мэдээгээр аймгийн орон нутгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 4,8 тэрбум төг буюу 102,7 хувь, нийт зарлага 3,9 тэрбум төг буюу 66,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс:

          - урсгал орлогын гүйцэтгэл 1,6 тэрбум буюу 108,6 хувь,

          - орон нутгийн төсвийн байгууллагын зардал 1,4 тэрбум буюу 61.1 хувь,

          - тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 2,5 тэрбум буюу 81,0 хувь байна.

          Нийт зарлагын 46.4 хувь буюу 1825.1 сая төгрөгийг цалин, НДШ-д, 12.3 хувь буюу 482,3 сая төгрөгийг байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд, 24.3 хувь буюу 956.0 сая төгрөгийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон АО-оос олгох нэг удаагийн тэтгэмж урамшуулалд,  17.0 хувь буюу 671.1 сая төгрөгийг хангамж бараа материал, нормативт зардал, албан томилолт зэрэг бусад зардалд тус тус зарцуулсан байна.

        Төсвийн орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл:  

        -Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 16,7 сая

         -АТӨЯХАТ 4.1 сая

        -ус рашааны нөөц ашигласны төлбөр 222,6 сая

        -хөрөнгө борлуулсны орлого 4,4 сая

        -газрын төлбөр 3,6 сая

        -хүү торгуулийн орлого 9,7 сая төгрөгөөр тус тус биелж, хувь хүний орлогын албан татвар 238,9 сая, бууны албан татвар 1,0 сая, улсын тэмдэгтийн хураамж 1,6 сая, ойн нөөц ашигласны төлбөр 2,8 сая, хог хаягдлын үйлчилгээний хураамж 5,5 сая,  төгрөгөөр тус тус тасарсан байна. Цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар тасарсан нь орлогын гүйцэтгэлд нөлөөлж байна.

         2017 оны 1 сард тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 3105,0 сая, суманд 444,4 сая, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 1173,8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон. Орон нутгийн хөгжлийн сангаас 78,4 сая төгрөгийн орлогын шилжүүлэг ирснээс 13,2 сая төгрөгийг Булган сумын Хот тохижилт үйлчилгээний ангид шилжүүлсэн байна.

       Нийт авлага 48,7 сая, өглөг 150,1 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 54.7 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 63.0 сая, эмийн өр 8,4 сая, албан томилолт 12,5 сая, бусад зардлын өглөг 11,5 сая төгрөг байна.

       Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 848 ширхэг гүйлгээгээр 2.7 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

Хуудас:  1  (нийт 3 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

ЯРИЛЦЛАГА-АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ