Булган аймгийн 2019 оны төсөв

  • .

  • 2018-12-07

  • 2

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаар аймгийн Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2019 оны төсвийг хэлэлцэн баталлаа. 2019 онд төсвийн урсгал зардлын шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн төсвийн урсгал зарлагад нэлээдгүй өөрчлөлт орсон.  Тухайлбал: Өмчийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийг сайжруулах зорилгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байр ашиглалттай холбоотой зардал /тогтмол зардал, урсгал засвар/ болон биеийн тамир, спорт, соёлын үйлчилгээний чиг үүргийг орон нутаг бие даан хэрэгжүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааны давсан орлогыг салбарын ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулахад зарцуулах, нийгмийн халамжийн санг нэгдсэн удирдлагаар хангаж, үйлчилгээг цаг хугацаанд нь шуурхай хүргэх зорилгоор байнгын давтамжтай нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээг өрхийн мэдээллийн санг түшиглэн улсын төсвөөс шууд олгохоор шийдвэрлэсэн зэрэг болно.

Аймгийн 2019 оны төсвийн орлого, зарлагын нийт дүн 57.4 тэрбум төгрөг байна. Аймгийн төсвийн орлогод татварын орлогоор 20.1 тэрбум, татварын бус орлогоор 0.4 тэрбум, тусламжийн орлогоор 35.1 тэрбум, оны эхний үлдэглээс 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа бол цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 33.9 тэрбум, бараа үйлчилгээний зардалд 20.2 тэрбум, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардал 3.3 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа. 2019 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 1369.1 сая, аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 4717.2 сая, сумдад олгох тусгай зориулалтын шилжүүлэг 28640.1 сая төгрөг байна.

Булган аймгийн 2018 оны төсөв

  • .

  • 2017-12-16

  • 3

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаар аймгийн Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2018 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Аймгийн 2018 оны төсвийн орлого, зарлагын нийт дүн 54.2 тэрбум төгрөг байна. Аймгийн төсвийн орлогод татварын орлогоор 17.9 тэрбум, татварын бус орлогоор 0.5 тэрбум, тусламжийн орлогоор 32.9 тэрбум, оны эхний үлдэглээс 2.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа бол цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 25.3 тэрбум, бараа үйлчилгээний зардалд 26.8 тэрбум, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардал 3.8 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа. 2018 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 948.9 сая, аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 4066.1 сая, сумдад олгох тусгай зориулалтын шилжүүлэг 28072.9 сая төгрөг байна.

2016 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөв

  • .

  • 2017-04-07

2017 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөв

  • .

  • 2017-04-07

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар аймгийн Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2017 оны төсвийг хэлэлцэн баталлаа.
Аймгийн 2017 оны төсвийн орлого, зарлагын нийт дүн 49.2 тэрбум төгрөг байна. Аймгийн төсвийн орлогод татварын орлогоор 16.4 тэрбум, татварын бус орлогоор 0.6 тэрбум,  тусламжийн орлогоор 30.9 тэрбум, оны эхний үлдэглээс 1.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа бол  цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд  24.5 тэрбум, бараа үйлчилгээний зардалд 22.2 тэрбум, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардал 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа.
2017 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 655.6 сая, аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 3660.1 сая, сумдад олгох тусгай зориулалтын шилжүүлэг 26758.3 сая төгрөг байна.

Хуудас:  1  (нийт 4 мэдээ )

Булган 80-н жил