Мэдээ

Аймгийн эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгуулага, өрх, иргэд шалгарлаа

  • .

  • 2019-01-08

  • 107

Өнөөдөр болсон удирдах ажилтны шуурхай хурлын үеэр Монгол улсын Засгын газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, салбар дундын хамтын ажиллагаанд бусдыгаа манлайлан түүчээлэн ажилласан шилдгүүдийг шалгарууллаа.
"Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар Сэлэнгэ сумын ЗДТГ, Булган сумын ЗДТГ, Тагнуулын хэлтэс гэсэн байгууллагууд шалгарч 3-р зэргийн гэрчилгээ гардан авлаа. Мөн Орхон сумын Эрүүл мэндийн төв шалгарч 2-р зэргийн гэрчилгээ авлаа.
"Эрүүл ажлын байр" шалгаруулах болзлыг Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр сумын "Гацуурхан" цэцэрлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хангаж 3-р зэргийн гэрчилгээ, Сэлэнгэ сумын "Ундраа" цэцэрлэг 2-р зэргийн гэрчилгээ гардан авлаа.
"Эрүүл мэндийг дээдлэгч" өрхөөр Сэлэнгэ сумын иргэн Ц.Пүрэвсүрэнгийн гэр бүл, Булган сумын М.Амгалангийн гэр бүл, Булган сумын Б.Оюунцэцэгийн гэр бүл, Булган сумын Ж.Мөнх-Очирийн гэр бүлүүд шалгарлаа.
"Эрүүл мэндийг дээдлэгч иргэн"-ээр Булган сумын иргэн С.Намжилмаа, Булган сумын иргэн Д.Нарантуяа, Хишиг-Өндөр сумын иргэн Г.Ганбат, Булган сумын иргэн Д.Доржпагма нар шалгарлаа.

БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС ӨГСӨН ХАНДИВЫН ТАЙЛАН

  • .

  • 2018-12-22

  • 508

https://issuu.com/enkhbatkhishigbatparagon/docs/bulgan?fbclid=IwAR2YpYxzFG7rTMvg83EuPE9_RyC4m_AdXvmQ29JaF60x4h_pTfwvHxVxHmQ

 

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

  • .

  • 2018-12-20

  • 583

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх 5 аймагт шинээр цэвэрлэх байгууламж барих, иргэдийн орлогод нийцсэн 10 мянган айлын эко орон сууц барих болон хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахад 3 сая долларын буцалтгүй тусламж олгох гурван том төслийг эхлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол боллоо.
Тийм бол 2019 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай аймаг шинээр цэвэрлэх байгууламж барих 5 аймгийн тоонд зүй ёсоор багтаж аймгийн Засаг дарга З.Батзориг хэлэлцээрт гарын үзэг зурсан юм.
Аймгийн төвүүдийг ус хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор одоо хэрэгжиж байгаа төслийн 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар таван аймагт цэвэрлэх байгуулж барьж байгаа билээ. Үүн дээр нэмж 19.4 сая ам.долларын санхүүжилтийг тусгаж, ирэх онд манай аймагт цэвэрлэх байгууламж барихаар болж байна.
Нийт 115 мянган иргэн амьдарч буй аймгийн төвүүдийн хуучирч үр ашиггүй болсон, уур амьсгалын эрс тэс нөхцөлд тохиромжгүй байгууламжуудыг хоногт 3000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай шинэ байгууламжаар солих юм байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр ирэх онд нийтдээ 10 аймаг шинэ төв цэвэрлэх байгууламжтай болох бөгөөд цаашдаа бүх аймагт цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгаа таатай мэдээг дуулгалаа.
Тус хэлэлцээрт, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлж АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үзэг зурсан юм.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 3 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖ БАЙНА

  • .

  • 2018-12-05

  • 564

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлын явц 3 дахь өдрөө үргэлжилж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлан, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэсэн тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Одоогийн байдлаар аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн төслийн тухай асуудлуудыг хэлэлцэхээр хуралдаан үргэлжилж байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

  • .

  • 2018-12-03

  • 637

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдаан 12 сарын 03-ны өдөр 96,9 хувийн ирцтэйгээр аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-ы хурлын танхимд эхэллээ.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлан, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэсэн тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн төслийн тухай асуудлуудыг хэлэлцэн батлах юм.

Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил Булган аймагт зохион байгуулагдаж байна

  • .

  • 2018-11-23

  • 153

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд Монгол улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна.Уг ажлын хүрээнд бүх шатны төрийн байгууллагын төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтныг хамруулан үнэлэх ажлыг зохион байгуулж байна. Булган аймгийн хэмжээнд нийт 454 төрийн жинхэнэ албан хаагч хамрагдлаа.

Аймгийн Засаг дарга сар бүр Булган сумын удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонсон, үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг тооцон ажиллаж байна

  • .

  • 2018-11-07

  • 194

Өмнөх удаагийн уулзалтаар Булган сумаас мал бүхий иргэдийг гаргах ажлын явцыг эрчимжүүлэх, СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах, айл өрх, албан байгууллагын түлээ, нүүрс татан авалтын явц, Зүүн түрүүний махны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сонслоо.
1. Булган сумын төвд мал бүхий 91 өрх байснаас одоогоор 4 өрх малтайгаа үлдээд байгаа юм байна. Иргэний үүргээ биелүүлэн олонхийн эрх ашгийн төлөө аймгийн төвөөс малаа гаргасан олон айл өрх байгаа ч удаа дараагийн шаардлагыг хүлээж авахгүй мал, хурдан морио ногоон байгууламж, сааданд бэлчээрлүүлж байгаа уяачид байсаар байна. Эдгээр иргэдийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Булган сумын удирдлагууд Цагдаагийн байгууллагад хандаад байна.
2. Булган сумын айл өрхүүдэд түлшний модны зөвшөөрлийг 11 дүгээр сарын 07-ны 10 цагаас эхлэн олгож эхэлнэ. Холбоо барих утас: 99064577, 99298374
3. Сууц өмчлөгчдийн холбоог 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулан оршин суугчидтай гэрээ байгууулж харилцан гэрээний үүргээ биелүүлж ажиллахаар болсон байна. СӨХ-ны сарын төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд үйлчилгээний ажилтнуудыг нэмж ажиллуулахаар шийдвэрлэжээ.
4. Зүүн түрүүний махны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт хийсэн тухай мэдээллийг Булган сумын удирдлагууд танилцуулсан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс энэ асуудлыг дахин хянуулахаар Мэргэжлийн хяналтын газрын даргад үүрэг болголоо.
Энэ удаагийн уулзалтаар багийн Засаг дарга нар баг бүртээ тулгамдаж байгаа асуудлаа танилцуулсан бөгөөд үүнээс тоймловол:
1. Ирэх онд гудамж болон, үерийн далан бүхий хэсгийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх,
2. Багийн эмчтэй болох,
3. Цагдаагийн газрын хөдөлгөөнд эргүүл, олон нийтийн эргүүлийг ажиллуулах зэрэг байлаа.
Мөн аймгийн Засаг дарга иргэдээс гарсан саналын дагуу Булган сумын айл өрх бүрт аймаг сумын удирдлагууд, төрийн албан хаагчдыг ажиллуулах хуваарь гаргууллаа.

МАРШ ТАКТИК-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА АНГИ

  • .

  • 2018-11-02

  • 475

Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ой, Баруун хязгаарын тулгаралтын 70 жилийн ойг тус тус тэмдэглэн Булган аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактик-тусгай бэлтгэлийн аварга анги шалгаруулах тэмцээн Тэшиг суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тухайн тэмцээн нь хүчний байгууллагын алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл зэргийг хөгжүүлэх, тус байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилж иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой гэж зохион байгуулагчдаас мэдээллээ. Тус ажиллагааны голлох тэмцээн нь 10 км-ийн марш байлаа. Үүнд: 1-р байр-Хилийн цэргийн 0286-р анги /1-р баг/ 2-р байр-0234-р цэргийн анги/1-р баг/ 3-р байр-аймгийн Онцгой байдлын газрын баг шалгарлаа.

Тендерт оролцохыг урьж байна

  • .

  • 2018-10-30

  • 420

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН УГТАХ ХЭСГИЙН ИНТЕРЬЕР ЗАСВАРЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ҮНИЙН САНАЛ АВАХ ТЕНДЕРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА. 

ҮНИЙН САНАЛЫГ 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН 10 ЦАГ 00 МИНУТААС ӨМНӨ БИТҮҮМЖЛЭН ИРҮҮЛНЭ ҮҮ.

БУЛГАН АЙМАГ, БУЛГАН СУМ 5-Р БАГ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 3 ДАВХАРТ 303 ТООТ ӨРӨӨ

УТАС:7034-2967 99099665

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

  • .

  • 2018-10-18

  • 283

      Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж эхэллээ.

          Тус ажлын хэсэг нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын 2017 онд Булган аймагт ажилласны дараа хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, явц байдал, гаргасан тушаал шийдвэртэй танилцаж, шалган туслах, аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт,  төрийн үйлчилгээ, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого зэргийг шалгаж, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой юм.

           Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нь манай аймгийн Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр сумдад ажиллаад ирсэн бөгөөд энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, эмнэлэг, сургууль болон зарим орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, шаардлагатай тохиолдолд бусад байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм байна.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2018 ОНД

  • .

  • 2018-10-18

  • 490

Булган аймгийн бүтээн байгуулалтын онцлох мэдээллийг хүргэж байна.

МОНГОЛ ХУРАНДАА НИЙГЭМЛЭГ МАНАЙ АЙМАГТ

  • .

  • 2018-10-16

  • 436

2005 онд байгуулагдсан Монгол хурандаа нийгэмлэг 2014 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.
Тус байгууллагын үндсэн зорилго нь Монгол улсын хүчний байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа хурандаа цолтнуудыг алдаршуулах тэдний мэдлэг дадлагыг залуу үед уламжлуулан үлдээх, сурталчлах, ард иргэддээ эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа байгууллага юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр Үндэсний хөтөлбөрт тусгагдсаны дагуу эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг Засгийн газрын албан томилолтоор Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймгуудаар ажиллаад энэ удаад манай аймагт ажиллалаа.
Ажлын хүрээнд хүчний байгууллагуудын алба хаагч, төгсөх ангийн оюутан сурагчидтай уулзан тэдэнд эх оронч үзлийг сурталчлан үнэт зөвлөмжүүдийг олгосон юм.
Аймгийн Засаг дарга З.Батзориг болон албаны хүмүүс тус нийгэмлэгийн хурандаа цолтнуудыг хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хөгжлийн хөтөч мөрийн хөтөлбөрт цэрэг, хүчний байгуулагуудад хандсан, дэмжсэн, сурталчилсан ажлууд нийлээдгүй тусгагдаж төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж, энэ онд гарсан малын гоц халдварт өвчний үед манай аймгийн хүчний байгууллага онц чадварлаг ажилласнаар аймгаа өндөр үнэлүүлсэн явдлыг бахархан дурьдлаа.
Ардын Хатанбаатар Магсаржав, Чин ван Ханддорж, анхны Монгол улсын “Хурандаа” цолтон Бүрэгхангай сумын уугуул З.Жанцан гээд баатарлаг, хөдөлмөрч, эх оронч олон анхдагч алдартан манай аймагт бий.
Монгол улсын хэмжээнд нийт 2830 хурандаа цолтон байдгаас төлөөлөл болон хүрэлцэн ирж манай аймагт ажиллаж хүндтэй зөвлөмжөө өгч байгаа МОНГОЛ ХУРАНДАА нийгэмлэгийн гишүүддээ талархал илэрхийлье.
МОНГОЛ УЛС МИНЬ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ

Хуудас: ....  5   6   7   8   9   10   11   12   13  .... (нийт 413 мэдээ )

Булган 80-н жил