Мэдээ

Mонгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс Булган аймагт ажиллаж байна.

  • .

  • 2019-02-22

  • 51

Mонгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс 2019 оны 2 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Булган аймагт ажиллаж байна. Тус комисс нь Булган аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийн ажиллах юм.

БНСУ-ын Байгаль хамгаалах нэгдсэн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

  • .

  • 2019-02-20

  • 42

Аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга БНСУ-ын Байгаль хамгаалах нэгдсэн холбооны Жэжү дэх салбарын захирал Ли Жэ Хёон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар талуудын цаашдын харилцаа, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр хийгдэх хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Дархан-Уул аймаг дахь Булганчуудын нэгдсэн золголт

  • .

  • 2019-02-19

  • 61

Анхдагчдын өлгий Булган хангай нутгаараа овоглодог Дархан хотод суугаа нутгийн ахан дүүс, азай буурлуудынхаа амар мэндийг эрж, хүндэтгэл үзүүллээ. Төрж өссөн нутаг усандаа залбирал ерөөлөө даатган, төрөлх аймгийнхаа түүхт 80 жилийн ойд чин сэтгэлийн хандиваа өргөж идэвхи зүтгэл гарган оролцсон Дархан-Уул аймаг дахь Булганчууд болон Нутгийн зөвлөлийн хамт олонд талархал дэвшүүлье. Та бүхнийг нутгийн дархан уулс, түмний ариун сэтгэл мөнхөд ивээж явах болтугай.

Улаанбаатар хот дахь Булганчуудын золголт боллоо

  • .

  • 2019-02-19

  • 66

Төрөлх аймгийнхаа түүхт 80 жилийн ойг хамтын хүчээр өргөн дэлгэр тэмдэглэсэн Булганчууддаа чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэдийн сар шинийн золголтыг зохион байгууллаа. XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн золголт, шашин, соёлын цэнгүүнд хүрэлцэн ирсэн зон олон Булганчууд, ахан дүүсдээ баярлалаа.

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

  • .

  • 2019-02-11

  • 77

АЛБАН ТУШААЛТАН ТА 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгнө үү. Хугацаа дуусахад 5 хоног үлдлээ.

Төрийн дээд шагнал гардууллаа

  • .

  • 2019-02-04

  • 109

"Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын төр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Булган сумын иргэдэд Төрийн дээд шагнал гардуулан өглөө.
Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор Булган сумын өндөр настан С.Гомбосүрэн, Ч.Баасансүрэн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн статистикч бага эмч Л.Эрдэнэчимэг, Холбооны газрын жолооч Д.Алтангэрэл нар шагнагдсан бол "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Булган сумын ахмад багш Д.Хишигсүрэн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн жолооч Т.Жаргалсайхан нар шагнагдлаа.

  • .

  • 2019-02-01

  • 137

Сумдын Засаг даргын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны Хяналт-Шинжилгээ, үнэлгээний дүнгээр
1-р байрыг Булган сумын Засаг даргын Тамгын газар

2-р байрыг Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар

3-р байрыг Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газар

4-р байрыг Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газар

5-р байрыг Хангал сумын Засаг даргын Тамгын газар эзэлж шагналаа гардан авлаа.
Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Оюунбат 2018 онд ажлын үзүүлэлтээр

1-р байр эзэлсэн Гурванбулаг сум

2-р байр эзэлсэн Хутаг-Өндөр сум

3-р байр эзэлсэн Сайхан, Бүрэгхангай сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шагнал гардууллаа.

"Ахмадын хөгжлийг дэмжих жил"-ийн үйл ажиллагааг нээлээ

  • .

  • 2019-02-02

  • 121

Булган аймаг 2019 оныг "Ахмадын хөгжлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Өнөөдөр 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Урвуулагч хэмээх Шороон Гахай жилийн сар шинийн босгон дээр "Ахмадын хөгжлийг дэмжих жил"-ийн нээлтийн ажиллагаа болж ахмадуудыгаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

  • .

  • 2019-01-18

  • 70

Өнгөрсөн оны хугацаанд хариуцсан хэсгээр 4 удаагийн 13 хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу шийдвэрлэсэн.

        Хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд хүргүүлж, дахин хил орчмын дэглэмийн зөрчил гаргуулахгүй байх тал дээр хяналт тавин ажиллаж байна.

        Булган аймгийн нутаг дэвсгэрт хил хамгаалах туслах хүчний зөвлөл 1 салбар 2 нийт 34 гишүүнтэйгээр хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэн ажилласан.

        ХХТХ-ний зөвлөл, салбар зөвлөл, ХХТХ-ний гишүүдийн нэгдсэн цугларалтыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ангийн байрлалд зохион байгуулж, цугларалтад ХХТХ-ний зөвлөл, салбар зөвлөл, гишүүд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан  чиг үүрэг бүхий байгууллага болон харилцан ажиллагаатай байгууллагын удирдлагууд нийт 47 хүн оролцсон. Цугларалтын үеэр Булган аймгийн ОБГ-аас ангийн орон тооны бус галын бүлэгт гал унтраах үлээгч, гал унтраах рлон тус бүр 2 ширхгийг өгсөн.  

       Тэшиг сумын ИТХ, ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Тэшиг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05/25 дугаар тогтоолоор “ Малчдын бүлэг “-ийг байгуулж, хот айлын хамгаалалтыг зохион байгуулж ажиллаж байна.

        ХХТХ-ний салбар зөвлөлийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Булган аймгийн БОАЖ-ын газартай хамтран нийт 17 офицерыг “ Идэвхтэн байгаль хамгаалагч” -аар томилон үнэмлэхжүүлсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.  

        Булган аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу шуурхай бүлэг, тусгай томилгоот бүлгүүдийн дадлага, чадварыг дээшлүүлэх зорилгоор “ Усчин аврагч “ сургалт, дадлагыг 2018 оны 06 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Тэшиг Эгийн голын сав газарт зохион байгуулсан.

        2018 оны ХХТХЗ-ийн ажлын төлөвлөгөөний биелэлт 88 хувьтай харилцан ажиллагаатай байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлтийн дундаж 91.2 хувьтай байна.

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил

  • .

  • 2019-01-18

  • 542

Монгол улсын Засгийн газар 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарлаж байна. Аймгийн Засаг дарга З.Батзориг МУ-ын Засгийн газрын гишүүд, салбар яамны сайд нартай энэ онд хамтран ажиллах гэрээгээ байгууллаа.

ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

  • .

  • 2019-01-17

  • 477

Улсын аваргууд тодорлоо

  • .

  • 2019-01-09

  • 461

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа.

Улсын аварга малчин”-аар Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Цэвээнжавын Гансүх, Хангал сумын нэгдүгээр багийн малчин Лувсангийн Намнан, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр, Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчин Батчулууны Буяндэлгэр, “Улсын хошой аварга малчин”-аар Могод сумын Баянгол багийн малчин Жадамбын Батцэнгэл шалгарсан байна.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор Бүрэгхангай сумын "Төлүүжин" ХХК, Хутаг-Өндөр сумын "Эг тариа" ХХК, Сэлэнгэ сумын "ИНТОСЭ" ХХК шалгарч, “Улсын аварга тариаланч”-аар Хутаг-Өндөр сумын иргэн Лундаагийн Жаргалсайхан, мөн сумын “Хонгор агро булган” ХХК-ийн механикжуулагч Батнасангийн Ганбат нар тодорчээ.

 

Хуудас: ....  4   5   6   7   8   9   10   11   12  .... (нийт 413 мэдээ )

Булган 80-н жил