Мэдээ

Аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2021-2022 оны гурван талт хэлэлцээрийн хүрээнд анхан шатны салбар хороодын гишүүдийг чадавхижуулах цахим сургалт хэлэлцүүлэг боллоо

  • .

  • 2021-06-11

  • 21

Аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2021-2022 оны гурван талт хэлэлцээрийн хүрээнд анхан шатны салбар хороодын гишүүдийг чадавхижуулах цахим сургалт хэлэлцүүлэг болж байна. Гурван талт хэлэлцээрийг шинэчлэн байгуулсантай холбогдуулан хэлэлцээрийн биелэлтийг хангаж, хороодын гишүүдийг мэдээллээр хангах чадавхижуулах санал солилцох нь хэлэлцээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. Хэлэлцээрт бүх сумдын төрийн албаны төлөөлөл болон Аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймаг сумдын Үйлдвэрчиний хорооны дарга гишүүд, ажил олгогч эздийн холбооны тэргүүн ,гишүүд оролцож байна.

“Жаргалант” зуслангийн барилгажилт ,”Ахмадын өргөө”- ний ажлын явцтай танилцлаа

  • .

  • 2021-06-11

  • 34
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагууд бүс нутгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын зарим ажлуудтай танилцлаа. Өнөөдөр “Жаргалант” хүүхдийн зуслан, хотхоныг барих ажил хэдийгээр цар тахалтай байгаа ч эхэлсэн байна.
Уг зусланг барихад /2020 оны 4 сарын 02-ны шинэчилсэн төсвөөр бол 1 тэрбум 198 827 186/ төгрөг шаардлагатай. Гүйцэтгэгчээр “Эрдэнэс эко үүр“ тендерт шалгаран авч өнөөдрийн байдлаар “Жаргалант” хүүхдийн зуслангийн захиргаа аж ахуй, хоолны газрын барилгын угсралтын ажлын суурийн ажил хийгдэж дууссан байна. Аймгийн Засаг дарга хэлэхдээ: Ажлыг хурдан гүйцэтгэх хэрэгтэй байна гээд орон нутгаас шалтгаалах хүчин зүйл байвал хэлж ажлаа түргэвчилэхийг хүслээ.
Аймгийн зүгээс шаардлагатай батлагдсан төсвийг шилжүүлж буй гэв.
Харин Булган сумын нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа “Ахмадын өргөө”-ний барилгын ажил 80 гаруй хувьтай дуусах шатандаа орсон байна. Уг барилгыг барихаар Улаанбаатар хотын “Манхан уст” ХХК тендерт шалгарч 1 тэрбум 200 гаруй сая төгрөгөөр барьж байна. 2020 оны 5 сарын 20 -нд ажлаа эхэлсэн тус компани ирэх 8 сарын 1-нд ажлаа бүрэн хүлээлгэж өгнө гэлээ. Уг “Ахмадын өргөө” нь хоёр давхар хэдий ч ахмадуудад зориулсан учраас цахилгаан шаттай, сэргээн засах чийрэгжүүлэх танхим, тусгай хэрэгсэл протез зэрэг өндөр настнуудад чиглэсэн цогц үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ.

Орхон аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

  • .

  • 2021-06-08

  • 33

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ-аар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан ХХ зууны Монгол улсын шинэ бүтээн байгуулалт, амжилт бүтээлд манлайлан оролцсон алдар цуутай анхдагчид, гавьяа зүтгэлтнүүд олноор төрөн гарч, улс орныхоо хүн амын хөгжил, мал аж ахуй, газар тариалан, улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эзлэх үзүүлэлтээр манлайлж, нийгэм, эдийн засаг, спорт, урлаг, соёлын амьдралд оруулж ирсэн үнэлж баршгүй хувь нэмэр, нийт ард иргэдийнх нь ажил үйлс, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Булган аймгийг Монгол улсын Төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнагдсан. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Сэмжидийн Батжаргал, ИТХ-ын дарга Дашзэвэгийн Мөнхбат , Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Энэбишийн Эрдэнэбат нар хөрш зэргэлдээ аймгийн хувьд амжилт хүсэж хүндэтгэл үзүүллээ.

Төрийн дээд одон медалиар шагналаа.

  • .

  • 2021-06-07

  • 45

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.

 

  1. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  2. Гүржавын Наранцэцэг - Булган сумын ахмад багш
  3. Дугарын Оюумаа - Булган сумын ахмад
  4. Мягмаржамцын Бат-Орших - Сайхан сумын Алтанзуу хийдийн хамба, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  5. Жигжидсүрэнгийн Сэргэлэн- Бугат сумын ЭМТ-ийн дарга

 

  1. 2. Алтан гадас одонгоор:
  2. Даариймаагийн Долгорсүрэн -Тэшиг сумын ахмад багш
  3. Төмөрийн Цэрэндолгор-Булган сумын ахмад настан
  4. Зинамидэрийн Нанжид-Хялганат тосгоны өндөр настан
  5. Жамсрангийн Лхагвадорж-Булган сумын ахмад настан
  6. Довчингийн Нямдаваа -Булган сумын ахмад настан
  7. Сэмжидийн Сэрээтэр-Булган сумын ахмад настан
  8. Чойжоогийн Дашпүрэв-Орхон сумын ахмад настан
  9. Гаанжуурын Энхтайван-Булган сумын ахмад настан
  10. Ширнэнгийн Хад –Гурванбулаг сумын ахмад настан
  11. Сэмжидийн Базарханд-Булган сумын ахмад настан
  12. Рэнцэнхоролын Ганбаатар-Булган сумын ахмад настан
  13. Санжаажавын Уранцэцэг-Булган сумын ахмад настан
  14. Дэмчигбалын Одгэрэл- Булган аймаг дахь Монос ХХК-ний гоо сайханы зөвлөх
  15. Рэнцэндорж Дэлгэрмаа-Хутаг-Өндөр Эмийн сангийн эрхлэгч
  16. Сүрэнхорын Лхагвасүрэн-Булган сумын ахмад настан
  17. Чойжамцийн Пүрэвсүрэн-Булган сумын ахмад настан
  18. Лхамсүрэнгийн Цэцэгмаа-Булган сумын ахмад настан
  19. Норовсамбуугийн Сүнжидмаа-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч
  20. Ням-Осорын Бат-Эрдэнэ- Булган сумын иргэн
  21. Банзрагчийн Баярсайхан-Булган сумын ахмад жолооч
  22. Дугарын Хишигсүрэн-Булган сумын ахмад настан
  23. Дагвагийн Нямболд-Булган-Ус ХХК-ний захирал
  24. Гомбын Содномдаржаа-Булган сумын ахмад настан
  25. Гэндэнгийн Оюумаа-Булган сумын 1-р цэцэрлэгийн ахмад ажилтан
  26. Чойсүрэнгийн Болдбаатар-Авто тээврийн төвийн хяналтын инженер
  27. Жамаахүүгийн Тунгалаг-Булган сумын ахмад настан
  28. Гонгорын Баярсайхан-Булган Мээж ХХК-ний инженер
  29. Нарангэрэлийн Баасанжаргал-Булган сумын иргэн
  30. Пүрэвсүрэнгийн Оюун-Булган сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч
  31. Ёндонгийн Оюунтуяа-Булган аймгийн ЭБЦТС ТӨХК-ийн ахлах нягтлан бодогч
  32. Чулуунбатын Найдансүрэн-Булган аймаг дахь ТЕГ-ын ахлах нягтлан бодогч
  33. Гончигийн Ихбаяр- БСУГ-ын мэргэжилтэн
  34. Чулуун-Очирын Амаржаргал -Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч
  35. Баасансүрэнгийн Нансалмаа-Булган сумын 4-р цэцэрлэгийн багш
  36. Дандарын Ишээ- Булган АЗЗА ТӨХК-ийн механизмчин
  37. Баасандоржийн Ганхуяг-Булган сумын ахмад настан
  38. Бадарчийн Цэцэгмаа-Булган сумын ахмад настан
  39. Хишгээгийн Баярчимэг-Булган сумын 3 дугаар сургуулийн сургалтын менежер
  40. Балжин Байгальмаа-Булган сумын ахмад настан
  41. Балжиннямын Жаргалсайхан-Булган сумын ахмад настан

 

  1. Цэргийн гавьяаны одонгоор:
  2. Мөнх-Очирын Цолмон-Цагдаагийн газрын ахмад ажилтан, бэлтгэл ахмад
  3. Чамбаагийн Дэлгэрнасан-Цагдаагийн газрын Рашаант сум дахь Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа

4.Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  1. Бадарчийн Ганчимэг-Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч
  2. Доржийн Жанчив-Булган сумын ахмад
  3. Амгалангийн Раднааханд-Булган сумын ахмад
  4. Дамдиндоржийн Буянхишиг-Булган сумын ахмад настан
  5. Цэвээсүрэнгийн Сосоо-Булган-Мээж ХХК-ний ахмад, сантехникийн засварчин
  6. Балжирын Батмөнх-Булган-Мээж ХХК-ний машинист
  7. Дарьбаатарын Пунсал-Булган сумын ЕБ-ын 1-р сургуулийн бага ангийн багш
  8. Дашдаваагийн Наранхишиг- "Булган-Ус" ХХК-ний менежер
  9. Лхагвасүрэнгийн Оюунтунгалаг- "Булган Мээж" ХХК-ний машинист
  10. Сэмжиддоржийн Отгонбаяр- "Булган Мээж" ХХК-ний нягтлан бодогч
  11. Нямсүрэнгийн Өнөрбат- "Булган Мээж" ХХК-ний жолооч
  12. Чүлтэмийн Ариунцэцэг-"Булган Баян зүрх" ХХК-ны захирал
  13. Лувсаншаравын Батмөнх-Булган аймгийн НЭ-ийн жолооч
  14. Равдангийн Мягмарсүрэн-Булган аймгийн НЭ-ийн автокларын ажилтан
  15. Лхамсүрэнгийн Оюун-Орхон сумын ахмад настан
  16. Найдангийн Ганхуяг-Орхон сумын ахмад настан
  17. Баяраагийн Нэргүй –Сэлэнгэ сумын ЭМТ-ийн туслах сувилагч
  18. Лхагвадоржийн Уранцэцэг- Сэлэнгэ сумын ЭМТ-ийн туслах сувилагч
  19. Дашдоржийн Алтанцэцэгмаа-Хутаг-Өндөр сумын ЭМТ-ийн сувилагч
  20. Даржаасүрэнгийн Оюунгэрэл-Тэшиг сумын ЭМТ-ийн дарга

 

  1. Цэргийн хүндэт медалиар:

Василийн Мөнхбаяр-Булган аймгийн ОБГ-ын бэлтгэл ахмад ажилтан

Булган аймаг 78 жилийн дараа Сүхбаатарын одонт аймаг боллоо

  • .

  • 2021-06-07

  • 262

Анхдагч Алдартны өлгий нутаг Булган аймаг анх 1938 онд байгуулагдаж байсан түүхтэй. Байгуулагдсанаасаа хойш 5 жилийн дараа 1943 онд Дэлхийн дайны үеийн хүнд нөхцөлд хөдөлмөрч малчдынхаа шаргуу хөдөлмөрийн үрээр мал аж ахуйгаа өсгөн хадлан тариалалтаа давуулан өсгөсөнийг тухайн үеийн БНМАУ-аас үнэлж Улсын дотор тэргүүний шалгарсан аймаг гэж үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ. Тэгвэл өнөөдөр Булган аймгийн нийт хүн амын дундаас Монгол орны Анхдагч Алдартнууд төрөн гарч манлайлан ажилласан зон олны бахархалт хүмүүс олон төрж гарсаныг тодорхойлон МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 78 жилийн дараа Их жанжины Сүхбаатарын одонт аймаг боллоо. Сүхбаатарын одон гардуулах ёслолын ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө. Шижир , УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат болон бусад хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Төрийн албан хаагчидаа орон сууцжуулна

  • .

  • 2021-06-07

  • 27
Булган аймгийн ЗДТГ-аас Төрийн албан хаагчдаа нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор аймгийн тамгын газрын нэр дээрх газар дээр барилгажилт орон сууц шинээр барихаар боллоо. Тус орон сууц Төрийн албан хаагчдад зориулсан хямд үнэтэй байхаас гадна орчин үеийн шийдэл бүхий стандарт хангасан орон сууцны 8 давхар, хоёр блок барилга байна. Эхний блок барилгыг 2021 оны 10 сарын 30-нд хүлээлгэн өгөх бол дараагийн барилгыг 2022 оны 8 сард хүлээлгэн өгөх юм байна.
Гүйцэтгэгч компаниар Улаанбаатар хотын “BIG ECO ” ХХК ажиллах бөгөөд төрийн албан хаагчдад борлуулалтын үнийн дүнгээс 20-30 хувь хөнгөлнө гэв.

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт боллоо

  • .

  • 2021-06-07

  • 17

Булган аймгийн ЗДТГ , Мэргэжлийн хяналтын газар , Байгаль орчин аялал жуулчлалын газар, Татварын хэлтэс, Бүрэгхангай сумын ЗДТГ хамтран уул уурхайн компанийн удирдлага мэргэжилтнүүдтэй аймгийн энэ салбарын өнөөгийн байдал цаашдын зорилтын тухай хэлэлцэж байна. Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал хууль тогтоомжийн хэрэгжилт татвар төлөлт хураамжийн орлого бүрдүүлэлт, хамтын ажиллагаа зэрэг салбарын цогц бодлогыг цар тахлын үе тул цомхон хэлбрээр зохион байгуулж тодорхойлно.

Булган аймгийн түүхийг өгүүлэх “АЛДРЫН ЭЗЭД“ түүхэн УСК-г бүтээнэ

  • .

  • 2021-06-07

  • 20

Булган аймгийн түүхт 83 жилийн ойг тохиолдуулан найруулагч продессор Э.Анхбаярын санаачилгаар Анхдагч Алдартнуудын дурсгалыг хүндэтгэн бүтээгдэх “АЛДРЫН ЭЗЭД“ түүхэн баримтат уран сайхны киноны нээлт боллоо. Уг кино зохиолыг С. Оюун бичиж ерөнхий найруулагчаар Н. Батсайхан ажиллах юм байна. Киноны ерөнхий зураг авалтыг Булган аймгийн 16 сум нэг тосгонд авч сум орон нутгийн соёлын төв ба хөгжимт бүжгийн театрын уран бүтээлчид болон нутгийн иргэдийг оролцуулан бүтээх тухайгаа киноны багийнхан онцоллоо. Алдрын эзэд киноны үйл явдал Булган аймгийн 1921-1938 оны үйл явдлыг уран сайхны аргаар харуулах гэнэ. Уг кинонд МУГЖ Д. Гүрсэд , СТА жүжигчин Бямбацогт нар гол дүрд тоглоно.

Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэс салбарын хэмжээнд "Дэд байр"-нд шалгарлаа

  • .

  • 2021-06-04

  • 39
Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэс 2020 оны үйл ажиллагааны үр дүнгээр нийгмийн даатгалын салбартаа манлайлан салбарын хэмжээнд "Дэд байр"-нд шалгарч шагналаа гардан авлаа.
Шагналыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын дарга Б.Батсүх, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон албаны хүмүүс гардуулан өглөө.
Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олонд халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган аймагт ажиллалаа

  • .

  • 2021-06-03

  • 35
МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосоны дагуу Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллах төлөвлөгөөний хүрээнд өнөөдөр Булган аймагт ирлээ. Эрүүл мэндийн сайд дээрхи гурван аймгийн коронавирус Ковид-19 тэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцаж цаг үеийн мэдээлэл солилцсоны дараа МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 сарын 21-ны өдрийн 91-р зарлигаар эрүүл мэндийн салбарт он удаан жил ажилласан нэгдсэн эмнэлэг болоод өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч, асрагч, түргэний жолооч нарын хүмүүсийг Төрийн дээд одон медалиар шагналаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлохдоо: Булган аймаг бусад орон нутагтай харьцуулахад цар тахалтай сайн тэмцэн ажиллаж улсын хэмжээнд дархлаажуулалтын байдлаараа хоёрдугаарт эрэмблэгдэж байгаа цаашид аймгийн Ковидтой тэмцэх ажилд харьяа яамны зүгээс шаардлагатай хүчин зүйлийг илгээж дэмжин арга хэмжээ авч ажиллана гэлээ.
 

“Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аян өнөөдрөөс эхэлж байна.

  • .

  • 2021-06-02

  • 172

Монгол улсад Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлыг даван туулах, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зөв дадал хэвшилд сургах, дасгал хөдөлгөөнөөр дархлааг дэмжих зорилгоор “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяныг улсын хэмжээнд 2021 оны 06 дугаар сарын 02-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Өнөөдөр улс орон даяар аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж тус арга хэмжээнд Булган аймаг нэгдлээ. Тус аяны хүрээнд 6 сарын 2-11-ний хооронд алхалт, 6 сарын 12-21 ний өдрийг дуустал гүйлт, 6 сарын 22-30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдалтыг эрс нэмэгдүүлэх чиглэл өгөв

  • .

  • 2021-06-02

  • 47

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж байна. Булган аймгийн Засаг дарга Б.Ариунэрдэнэ , Онцгой байдлын дэд дарга Д.Ууганбаяр , Эрүүл мэндийн газрын дарга С. Нарантуяа нар цахим хуралд оролцож байна. Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ , МУ-ын шадар сайд С. Амарсайхан Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өгөв. Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдсан 11,913 хүн халдвар авсны 3,876 нь давтан тунгаа хийлгэсэн. Гэхдээ бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын 15-наас халдварын тохиолдол буурах тухай танилцууллаа. Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. 13,197 хүүхэд халдвар авснаас 5-9, 10-14 насныхан дунд өвчлөл өндөр. Насанд хүрэгсдээс 25-34 насны иргэд түлхүү өвчилж байгаа бөгөөд 18-34 насныхны 81-85 хувь, 55-аас дээш насны иргэдийн 95 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. Засгийн газар саяхан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна. Ерөнхий сайд дархлаажуулалтын явц тааруу байгаа цэг болон аймгуудын удирдлагуудын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.Булган аймгийн хувьд вакцинжуулалтанд хамрагдалтаараа улсдаа дээгүүрт 1-тундаа хамрагдалт 94 хувь буюу 38 317 иргэн хамрагдсан бол 2-р тундаа 29 962 иргэн хамрагдаж 73,5 хувь нийт 68 317 иргэн вакцинд хамрагдаад байна.

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  .... (нийт 463 мэдээ )

Булган 80-н жил