Мэдээ

“Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Булган аймгаас эхэллээ

  • .

  • 2019-06-07

  • 139

МУ-ын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолын дагуу дөрвөн жилд 1 удаа орон даяар зохион байгуулагддаг “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” өнөөдөр /2019.06.06/ Булган аймгаас эхэллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан Төрийн албаны зөвлөл, Үндэсний төв архивын удирдах ажилтнуудын бүрэлдэхүүн манай аймагт 2019.06.11-ийг хүртэл ажиллах юм.

"Ногоон байгууламж, хог хаягдлын менежмент" хангайн бүсийн зөвлөгөөнд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг илтгэл танилцууллаа.

  • .

  • 2019-06-06

  • 120

Орхон аймагт "Ногоон байгууламж, хог хаягдлын менежмент" хангайн бүсийн нэгдсэн зөвлөгөөн болж байна. Энэ зөвлөгөөнд Булган аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулсан сайн туршлагаа хуваалцан, аймгийн Засаг дарга З.Батзориг илтгэл танилцууллаа. Зөвөлгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, "Эрдэнэт" үйлдвэр, Орхон, Булган аймгийн БОАЖГ хамтран зохион байгуулж байна.

Цэвэрлэх байгууламж баригдаж эхэллээ

  • .

  • 2019-06-06

  • 214

Булган сумаас Булган хот болоход дэд бүтцийн томоохон дэвшил болох цэвэрлэх байгууламжийн шав тавих нээлтийн ёслол боллоо. Хоногт 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий дэвшилтэт технологи ашигласан тус байгууламж ашиглалтад орсноор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшлэх юм.

Азийн хөгжлийн банкны 8.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр баригдаж байгаа тус цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгчээр “Заг инженеринг” ХХК шалгарсан бөгөөд 2020 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажлаа эхлүүллээ.  

Азийн хөгжлийн банкний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

  • .

  • 2019-06-06

  • 66

Аймгийн Засаг дарга З.Батзориг Азийн хөгжлийн банкний Монгол дахь суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Төсөл хүлээн авч байна.

  • .

  • 2019-06-04

  • 94

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг  2019.06.10-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 207 тоот. Холбогдох утасны дугаар 99968252, 96028252

Гал унтраах олон төрөлтийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн манай аймагт эхэллээ

  • .

  • 2019-06-04

  • 43

Гал унтраах олон төрөлтийн тэмцээний Алтан гадас бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр манай аймагт эхэллээ. 4 төрлөөр зохион байгуулагддаг тус тэмцээнд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн 10 багийн тамирчид өрсөлдөж байна. Онцгой байдлын анги салбаруудын бэлтгэл бэлэн байдлыг хангах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой Гал түймэр унтраах олон төрөлтийн спортын бүсийн тэмцээн энэ жил 34 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг манай аймагт

  • .

  • 2019-06-04

  • 185

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.06.03/ манай аймагт ажиллаж салбарын ажилтнуудтай уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Тэрээр сургууль, цэцэрлэг, соёлын салбарынхаа нөхцөл байдалтай танилцаж дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. 1. Чин Ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх 2. Булган сумын 4 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт тусгах 3. Булган сумын 3 дугаар цэцэрлэгт 100 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын санхүүжилтыг ирэх оны төсөвт тусгах 4. Булган сумын 1 дүгээр сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шийдвэрлэнэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.

Хүүхдийн баярын мэнд хүргэе

  • .

  • 2019-05-31

  • 192

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 13 дахь хурал

  • .

  • 2019-05-30

  • 214

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар:

-Хөрөнгийн албан татварын орлогыг нэмэгдүүлэх саналын тухай

-Зөв бүртгэл хөтөлбөрийн хэрэгжилт, 2018 оны шилдэг санхүүгийн алба, нягтлан бодогч шалгаруулах тухай

-Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэгийн дүнгийн тухай

-Нийгмийн даатгалын хамрагдалт, шимтгэлийн өр авлагыг барагдуулахад анхаарах асуудлын тухай

-Мал эмнэлгийн газрын цаг үеийн мэдээлэл

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

-Хүү торгуулийн орлогын тухай

-Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний явцын тухай

-Соёлын бодлогын хэрэгжилтийн тухай

-Хишиг-Өндөр суманд зохион байгуулсан өргөтгөсөн хурлын тухай

-Малчдын зөвлөгөөн зохион байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Архивын улсын үзлэгт бэлтгэх урьдчилсан үзлэг сумдад хийгдэж байна

  • .

  • 2019-05-30

  • 795

Орхон Бүрэгхангай Могод сумд архивын өрөөгөө тохижуулах, албан хэрэг хөтлөлтөө сайжруулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө тусгаж ажилласан байна. Орхон сум 6,6 сая, Бүрэгхангай сум 7,9 сая, Могод сум 13,3 сая нийт 27,8 сая төгрөгийн техник тоног төхөөрөмж, архивын нягтаршуулсан шүүгээ авсан байна. Гэвч  байгууллагын архивын үндсэн болон туслах бүртгэлийг буруу үйлдсэн, хөтлөх хэргийн жагсаалтыг буруу боловсруулан гаргасан байна. Мөн Төрийн архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисстой хамтран ажилладаггүй зэрэг нийтлэг алдаа дээрх сумдад байна.

Хутаг-Өндөр сумын хувьд Архив, албан хэрэг хөтлөлтийн шалгалтын аймгийн салбар комисс 05 сарын 28,29-ны өдрүүдэд ажиллаж төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэг, шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. Шалгалтыг төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, мэдээлэл технологи, төрийн байгуулалтын зохион байгуулалтын асуудал зэрэг  4 шалгуурын хүрээнд шалгаж  ажилласан. Сумын дүнгээр 90%-ийн биелэлттэй  дүгнэгдлээ.

Салбар комиссын гишүүд цаашид улсын үзлэгт бэлдэх, анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

ХҮҮХДИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

  • .

  • 2019-05-30

  • 59

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөр гарлаа. Энэ жилийн хүүхдийн баяр нь багачуудынхаа хүсэл сонирхол бүрт чиглэсэн 20 гаруй тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН

  • .

  • 2019-05-30

  • 166

Аймгийн Засаг даргын “Цэвэр орчин- Хоггүй байгаль” уриалгад нэгдэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Булган, Бугат, Орхон сумдын 57 байгууллагын 1000 гаруй төрийн албан хаагчид Орхон-Булган-Хөвсгөл чиглэлийн авто зам дагуу 88 км газрыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд оролцсон нийт байгууллага, ажилтнууддаа баярлалаа. Хогоо хогийн саванд хийж хэвшин, байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байх нь эх орноо хайрлах эхний алхам.

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... (нийт 418 мэдээ )

Булган 80-н жил