Мэдээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэд сонгогчдод мэдээлэл өгч санал бодлыг сонсох уулзалт Булган аймагт зохион байгуулагдлаа.

  • .

  • 2019-06-22

  • 36

Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг Булган аймагт зохион байгуулагдлаа

  • .

  • 2019-06-22

  • 30
Үндэсний хөгжлийн газар, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, ЖАЙКА төсөл хамтран “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг Булган аймагт зохион байгууллаа.
21 аймагт зохион байгуулагдаж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт Булган аймгийн шийдвэр гаргах түвшний удирдлага албан тушаалтнууд, ТББ-ын төлөөлөл, иргэд хүрэлцэн ирж санал бодлоо илэрхийлсэн. Булган аймгийн хувьд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон зарлаж эдгээр салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, үр шимийг нь хүртэх зэрэг тодорхой ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм.

"Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл"

  • .

  • 2019-06-20

  • 111

Орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаа алдсан жолооч, зорчигчийн 82.5 хувь нь хамгаалах бүсээ хэрэглээгүй, түүнчлэн зорчигч хүүхдүүдэд зориулалтын хамгаалалтын суудал хэрэглэж заншаагүйгээс ослоос авсан гэмтэл нь амь насаа алдахад хүргэсэн байна. "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газар, АЖДХолбоо, Төрийн банк, Татвар, Тээвэрлэгч ААНэгжүүд, “Санаа зөв” ТББ, Жолооны курсууд хамтран нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүллээ. ИТХ, ГХУСАЗЗ аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт хурд хэмжигч олголоо.
Аймгийн Замын цагдаагийн тасгийн хамт олон сургуулийн насны хүүхдүүдэд, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон алба хаагчдыг албан байгууллагад нь мэдэгдэж тухайн байгууллагад хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн талаар мэдээлэл хийж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөмжүүдийг шат дараатай зохион байгуулж байна.

Дүнгийн хурал хийлээ

  • .

  • 2019-06-12

  • 50

“Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Булган аймагт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Булган, Хутаг-Өндөр сум, Онцгой байдлын газар, Стандарт хэжилзүйн хэлтсийг сонгон Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг хийж өнөөдөр тус ажлын хэсэг дүнгийн хурлаа хийлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан Төрийн албаны зөвлөл, Үндэсний төв архивын удирдах ажилтнуудын бүрэлдэхүүнтэй манай аймагт ажиллласан.

Булган хангайн хийморьлог хөвгүүд хугацаат цэргийн албанд татагдаж тангаргаа өргөлөө

  • .

  • 2019-06-10

  • 38

Зоригт дайчин түүхтэй Булган хангайн хийморьлог хөвгүүд хугацаат цэргийн албанд татагдаж эх орон, ээж аав, элгэн түмнийхээ өмнө тангаргаа өргөлөө. Залуус маань цэргийн эрдэмд шамдан суралцаж, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн төрөлх нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, албаа үлгэр жишээ хаана гэдэгт итгэж байна.

“Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Булган аймгаас эхэллээ

  • .

  • 2019-06-07

  • 82

МУ-ын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолын дагуу дөрвөн жилд 1 удаа орон даяар зохион байгуулагддаг “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” өнөөдөр /2019.06.06/ Булган аймгаас эхэллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан Төрийн албаны зөвлөл, Үндэсний төв архивын удирдах ажилтнуудын бүрэлдэхүүн манай аймагт 2019.06.11-ийг хүртэл ажиллах юм.

"Ногоон байгууламж, хог хаягдлын менежмент" хангайн бүсийн зөвлөгөөнд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг илтгэл танилцууллаа.

  • .

  • 2019-06-06

  • 67

Орхон аймагт "Ногоон байгууламж, хог хаягдлын менежмент" хангайн бүсийн нэгдсэн зөвлөгөөн болж байна. Энэ зөвлөгөөнд Булган аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулсан сайн туршлагаа хуваалцан, аймгийн Засаг дарга З.Батзориг илтгэл танилцууллаа. Зөвөлгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, "Эрдэнэт" үйлдвэр, Орхон, Булган аймгийн БОАЖГ хамтран зохион байгуулж байна.

Цэвэрлэх байгууламж баригдаж эхэллээ

  • .

  • 2019-06-06

  • 157

Булган сумаас Булган хот болоход дэд бүтцийн томоохон дэвшил болох цэвэрлэх байгууламжийн шав тавих нээлтийн ёслол боллоо. Хоногт 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий дэвшилтэт технологи ашигласан тус байгууламж ашиглалтад орсноор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшлэх юм.

Азийн хөгжлийн банкны 8.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр баригдаж байгаа тус цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгчээр “Заг инженеринг” ХХК шалгарсан бөгөөд 2020 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажлаа эхлүүллээ.  

Азийн хөгжлийн банкний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

  • .

  • 2019-06-06

  • 31

Аймгийн Засаг дарга З.Батзориг Азийн хөгжлийн банкний Монгол дахь суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Төсөл хүлээн авч байна.

  • .

  • 2019-06-04

  • 57

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг  2019.06.10-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 207 тоот. Холбогдох утасны дугаар 99968252, 96028252

Гал унтраах олон төрөлтийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн манай аймагт эхэллээ

  • .

  • 2019-06-04

  • 17

Гал унтраах олон төрөлтийн тэмцээний Алтан гадас бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр манай аймагт эхэллээ. 4 төрлөөр зохион байгуулагддаг тус тэмцээнд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн 10 багийн тамирчид өрсөлдөж байна. Онцгой байдлын анги салбаруудын бэлтгэл бэлэн байдлыг хангах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой Гал түймэр унтраах олон төрөлтийн спортын бүсийн тэмцээн энэ жил 34 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг манай аймагт

  • .

  • 2019-06-04

  • 169

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.06.03/ манай аймагт ажиллаж салбарын ажилтнуудтай уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Тэрээр сургууль, цэцэрлэг, соёлын салбарынхаа нөхцөл байдалтай танилцаж дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. 1. Чин Ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх 2. Булган сумын 4 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт тусгах 3. Булган сумын 3 дугаар цэцэрлэгт 100 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын санхүүжилтыг ирэх оны төсөвт тусгах 4. Булган сумын 1 дүгээр сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шийдвэрлэнэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.

Хуудас:  1   2   3   4   5   6  .... (нийт 405 мэдээ )

Булган 80-н жил