Мэдээ

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

  • .

  • 2018-09-13

  • 98

Монгол Улсын Шадар сайдын Булган аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Булган аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж нарын удирдлагууд оролцсон юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 06:30 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 14 алба, 20 мэргэжлийн ангийн нийт 654 хүн, 79 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нэг зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдэж байна.

Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулах юм.

Дадлага сургуулиуд нь албад, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, дадлагажуулах зорилготой юм.

Гамшгаас хамгаалах сургалт

  • .

  • 2018-09-11

  • 55

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд бүх шатны Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуулын удирдлагуудад мэдлэг олгох “Гамшгаас хамгаалах сургалт“ үргэлжилж байна.

Сургалтад оролцогчдод гамшгаас хамгаалах мeнeжмeнт, гамшгийн үeийн орон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа, байгууллагын гамшгийн эрсдлийн мeнeжмeнт, гамшгийн эрсдлийн үнэлгээний арга зүй, гамшгийн үeийн нүүлгэн шилжүүлэлт хийх төлөвлөлт, зохион байгуулалт, олон улсад баримталж буй стандарт сэдвээр “Дэлхийн зөн Монгол“ олон улсын байгууллагын хэлтсийн дарга Б.Ванчиндорж, Олон улсын шилжилт хөдөлгөөний газрын хөтөлбөрийн ажилтан Р.Оюунбилэг нар хичээл зааж байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан өнгөрсөн зун тус аймагт болсон үeрийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох, үeрт өртсөн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг хэрхэн зохион байгуулсан талаар танилцууллаа.

Булган аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжлээ

  • .

  • 2018-09-10

  • 107

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Булган аймгийн хэмжээнд  2018 оны 09 дүгээр сарын 10-14-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжлээ.

Булган аймаг нь төвийн бүсийн хойд хэсгийн уулархаг мужийн ойт хээрийн бүс буюу газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд байрладаг. 16 сум, 1 тосгон, 75 багтай, 62 мянган хүн амтай.

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, өсөлт, төвлөрөлтийн улмаас Булган аймагт тохиолдох аюулт үзэгдэл, ослын давтамж, учруулах хор хохирол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.  Тухайлбал, ган, зуд, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, усны осол, газар хөдлөлтийн давтамж тогтмол тохиолдож байгаа юм.

Тийм ч учраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нэг зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулна.

Дадлага сургуулиуд нь албад, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, үүнийгээ биечлэн дадлага хийлгэн баталгаажуулах зорилготой юм

БУЛГАН АЙМАГТ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

  • .

  • 2018-09-10

  • 721

Монгол Улсын Шадар сайдын Булган аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу манай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна. Сургуулилтад 130 гаруй удирдах бүрэлдэхүүн 600 гаруй мэргэжлийн ангийн алба хаагчид оролцож байна. Тус сургалттай холбогдуулж аймгийн Засаг даргын захирамжаар Булган аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.

Монгол улсад гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтаар анх удаа Булган аймгийн Орхон сумыг нүүлгэн шилжүүлж байсан. Улсын хэмжээнд жил бүр үйл ажиллагаагаараа тэргүүлдэг Булган аймгийн Онцгой байдлын алба хаагчид өвөл зуны аль ч цагт ажил ихтэй байдаг. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг удирдлагын түвшинд хангаж, гамшиг ослыг хохирол багатай даван туулахад сургалтын гол онцлог чиглэж байгаа юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

Удирдах ажилтны сонгон шалгаруулалт

  • .

  • 2018-09-05

  • 57

Булган аймгийн Баяннуур, Бугат, Гурванбулаг, Могод, Орхон, Сайхан, Хангал, Тэшиг сумдын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.Дэлгэрэнгүй:http://csc.gov.mn/uploads/SHalgaltZar/2018/0903/10.htm

Булган аймгийн Музейг захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.Дэлгэрэнгүй:http://csc.gov.mn/uploads/SHalgaltZar/2018/0903/11.htm


Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.Дэлгэрэнгүй:http://csc.gov.mn/uploads/SHalgaltZar/2018/0903/12.htm


Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.Дэлгэрэнгүй:http://csc.gov.mn/uploads/SHalgaltZar/2018/0903/13.htm


Булган аймгийн Рашаант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.Дэлгэрэнгүй:http://csc.gov.mn/uploads/SHalgaltZar/2018/0903/14.htm

БУЛГАН АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

  • .

  • 2018-09-05

  • 87

БУЛГАН АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

 

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Булган аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mn/home гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

 

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

· Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн тухайн орон нутгийн иргэнийг бүртгэнэ.

· Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.

· Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт өгнө.

· Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний төлбөр 6000 төгрөг байна.

 

Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

· Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн, зураг наасан );

· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

· Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

· Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

· “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

· Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

· Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

 

· 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /Цахимаар авна/

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө, цахимаар авна/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө, ярилцлага хийнэ/

4. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулагдана

  • .

  • 2018-09-04

  • 66

9 дүгээр сарын 1

  • .

  • 2018-09-01

  • 108

Монгол эх орны маань дөрвөн зүг найман зовхист хонхон дуу жингэнэж, хүүхэд багачуудын инээд хөөр цангинаж хичээлийн шинэ жил эхэлж байна.

Төр засаг, айл өрх, иргэн бүр чамбайлан бэлдэж, хүндэтгэл ёслолоор дүүрэн тэмдэглэдэг эрхэм баярын нэг нь хичээлийн шинэ жилийн нээлт байдаг билээ.

Эрдэм номын энэ их баярыг тохиолдуулан анхдагч алдартны өлгий Булган хангай нутгийнхаа хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан албан хаагчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье .

Эрдэм номын их аянд мордох гараа, дундрашгүй их мэдлэгийг олж авах цагийн эхлэл болсон хичээлийн шинэ жилийн босгон дээр нэгдүгээр ангид элсэн орж, сурагч хэмээх алдрыг хүртэж байгаа бяцхан дүү нартаа дахин баяр хүргэе.

2018-2019 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг ахиулан, бодит үр дүнд хүрэхийн төлөө бодлогынхоо төвд анхаарч ажиллах болно.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн төлөөлөгчид Булган аймагт ажиллалаа.

  • .

  • 2018-08-28

  • 48

БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол Улс дахь "КТО Улаанбаатар" Төлөөлөгчийн газрын менежер Б.Анударь тэргүүтэй төлөөлөгчид Булган аймагт ажиллалаа.

"КТО Улаанбаатар" Төлөөлөгчийн газар нь Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны харьяа дипломат байгууллага бөгөөд энэ удаа Булган аймгийн удирдлага, холбогдох хэлтэс, албаны дарга нартай уулзаж, тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилгоо танилцуулж, эрүүл мэндийн аялал жуулчлал болоод цаашид хамтран ажиллах бусад салбар, чиглэлийн асуудлаар харилцан санал солилцсон юм. Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга аймгаас баримтлах ерөнхий бодлого, чиглэлийн талаар товч дурдаж, цаашид эрүүл мэнд, боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийлэв.

Япон улсын нүдний нарийн мэргэжлийн эмч нар манай аймагт ажиллана

  • .

  • 2018-08-28

  • 117

“Азийн эмч нарын холбоо”-ны гишүүн Япон улсын нүдний нарийн мэргэжлийн эмч нар 2015 онд Булган сумын 1-р бүрэн дунд сургууль “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулиудын 1 дүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн харааны гажгийг шалгаж, нарийн мэргэжлийн үзлэг зохион байгуулсан. Энэ удаа тухайн үед үзлэгт хамрагдсан хүүхдүүд болон 2018 онд шинээр 1 дүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн харааны гажгийг илрүүлэх үзлэгийг зохион байгуулна. ҮЗЛЭГ : 8 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДӨР 09:00-13:00 ЦАГТ “ЭӨЦ” СУРГУУЛЬ, 14:00-18:00 ЦАГТ 1- Р БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ ДЭЭР БОЛОХ ТУЛ ЭЦЭГ, ЭХ , АНГИ ДААСАН БАГШ НАР ТОВЛОСОН ХУГАЦААНД НЬ ХҮҮХДҮҮДЭЭ БҮРЭН ХАМРУУЛНА УУ...

МОНГОЛ БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

  • .

  • 2018-08-27

  • 17

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдгүүдийг шалгаруулах уралдаан Булган аймагт

  • .

  • 2018-08-23

  • 27

Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой 2018 онд тохиож байгаатай холбогдуулан бүс, улсын чанартай уралдаан тэмцээнүүд Булган аймагт олон төрлөөр зохион байгуулагдаж байгаа. Энэ сарын 23-26 өдрүүдэд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар,  Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа төв болон хангайн бүсийн аймгуудын тогооч, нарийн боовчин, зөөгч, барменуудын аварга шалгаруулах ур чадварын уралдаан, сургалт, урлаг, спортын наадам нээлтээ хийлээ.

Арван жилийн өмнө Булган аймагт анх удаа зохион байгуулагдаж байсан тус тэмцээн энэ жил 10 жилийн ойдоо зориулж 10 м урт бялуу, ил гал дээр шарсан хонины махаар иргэддээ үйлчиллээ. “Үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол ундааг хөгжүүлэн дэлгэрүүлэх нь” уриан дор зохион байгуулагдаж 8 аймгийн 160 гаруй тогооч, нарийн боовчин, зөөгч барменууд оролцсон тус уралдаан тэмцээн салбарын ажиллагсдыг идэвхжүүлж, ур чадвараа дээшлүүлсэн, бие биеэсээ суралцах, мэргэжлээ сурталчлах зэрэг олон ач холбогдолтой үйл ажиллагаа болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

 

 

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 298 мэдээ )

Булган 80-н жил