Мэдээ

Булган сумын Засаг даргын Тамгын газрын байрны нээлт боллоо

      Булган сумын Засаг даргын Тамгын газар байрандаа засвар үйлчилгээ хийж, аймагтаа өнгө нэмсэн нь саяхан бөгөөд шинэхэн байрныхаа нээлтийн үйл ажиллагааг 2017-11-13-нд хийлээ. Нээлтийн үеэр Төр нийгмийн зүтгэлтэн Лхамсүрэнгийн Жавзмаа агсны гэрэлт самбар байрлуулах ёслол болж, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбат, Засаг даргын орлогч Д.Бат-Өлзий, Л.Жавзмаа агсны үр хүүхдүүд тэргүүтэй хүмүүс үг хэлж, оролцлоо. Булган аймгийн анхны Засаг дарга, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын анхны Ерөнхий аудитор Л.Жавзмаа нь нийтийн ахуйн үйлчилгээний газар байсан тус байрыг 1992 онд анхны үндсэн хуулиар төрийн өмчит, аймгийн захиргааны байгууллага болгон хөгжүүлж байжээ. Тэрээр 1966 онд Булган аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст хянан байцаагчаар анх томилогдож, ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлснээс хойш ахуй үйлчилгээ, төр, захиргаа, төрийн хяналт, төрийн аудитын байгууллага, дипломат албанд 48 жил тасралтгүй ажиллажээ.

       Булган сумын Засаг даргын Тамгын газрын байранд  Нэг цонхны үйлчилгээ, Улсын бүртгэлийн хэлтэс, Аймгийн нөөцийн газар, Сум дундын ойн анги, Прокурор, Стандартчилал хэмжил зүй, Булган шүүхийн шинжилгээний алба гэх зэрэг аймаг, сумын олон албан газрууд иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. 

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО