Мэдээ

ХАНГАЙН БҮСИЙН БАГШ, СУРАГЧДЫН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД БОЛЛОО.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол улс дахь Оросын холбооны улсын элчин сайдын яам, Боловсрол соёл урлагийн газар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран Хангайн бүсийн орос хэлний олимпиадыг 2017 оны 11 сарын 11-12-нд Булган аймагт зохион байгууллаа. Тус олимпиад нь орос хэл, соёлыг сурталчлах зорилготой ба Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл гэсэн төвийн зургаан аймгийг хамрууллаа. Мөн орос дуу, шүлгийн тэмцээн, орос хэлний ярилцлага, багш нарын семинар зэрэг үйл ажиллагаа явагдсан юм. Хангайн бүсийн энэхүү олимпиадаас шалгарсан багш нарыг Оросын холбооны улсад мэргэжил дээшлүүлэх курст үнэгүй суралцуулах ба амжилттай оролцсон 10 сурагчийг их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах эрхийн бичгээр тус тус шагналаа. 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО