Мэдээ

ЗАЛУУ ЖАНЖИН хэмээн мөнхөд алдаршсан Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ой тохиож байна.

Өнөөдөр /2017.11.09/ олноо Залуу Жанжин хэмээн алдаршсан Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Мөнх-Очир, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Х.Золзаяа, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, ажилтнууд, БНМАУ-ын баатар, хурандаа генерал  Ж.Лхагвасүрэнгийн хүү Л.Лхагва, охин Л.Лхагвадулам Булган аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, удирдлага, бие бүрэлдэхүүн, иргэд, хүүхэд залуучуудын төлөөлөл оролцлоо.

Мөн “Залуу жанжин Ж.Лхагвасүрэн 105” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж БХЭШХ-ийн цэргийн түүх судлалын төвийн дарга доктор профессор хурандаа С.Ганболд, шинжлэх ухааны доктор профессор хурандаа Х.Шагдар, профессор Б.Базарсүрэн, Батлан хамгаалах төв архивын орлогч дарга дэд хурандаа Ж.Гантулга зэрэг доктор профессорууд оролцсон юм. Хурлын үеэр БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн баримтат кино сонирхуулж, мөн жанжны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, гэрэл зургийг музье болгож цэргийн музейн сан хөмрөгч Н.Одонтуяа олон нийтэд дэлгэн танилцууллаа.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО