Мэдээ

Өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах ажлын хэсэг Баяннуур суманд ажиллалаа

   Мал аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэлийн талаар удирдах дээд байгууллагуудаас гарсан шийдвэрүүдийн биелэлттэй танилцах, эрчимжүүлэх, бусад цаг үеийн ажилтай танилцах зорилготой ажлын хэсэг Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант сумдад ажиллана. Уг ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Г.Бадамсүрэн, гишүүдээр ХХААГ-ын МАА-н албаны дарга М.Жавзандолгор, ГХБХБГ-ын мэргэжилтэн Ж.Хосбаяр, агрономич Ё.Нэргүй нар ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн өнөөдөр /2017-09-13/ Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар болон бүх албан байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, тухайн байгууллагуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн малчдын хувийн болон өвөлжилтийн бэлтгэл ажлын явц хэр байгааг биечлэн үзлээ. Малчид өвс, тэжээлийн ихэнхийг гаднаас буюу Улаанбаатар хот, Дорнод, Сэлэнгэ аймгуудаас  боодол өвсийг 6500-7000 төгрөгийн үнээр худалдан авч байна. Энэ зун гандуу, зуншлага муу байсны улмаас нутгаасаа хадлан авах боломжгүй гэдгийг  малчид хэллээ. Баяннуур сум нь 68 тонн өвсний нөөцтэй бөгөөд гар дээр бэлэн мөнгөтэй малчид ховор гэлээ. Мөн малчид таана, халгай, агийг давслан хатааж, хивэгтэй холин гар тэжээл бэлтгэж байна. “Чацаргана” хөтөлбөрийг Баяннуур суманд хэрэгжүүлэн ажиллаж буй найман өрхийн иргэдтэй уулзлаа. Нийтдээ 6250 бут 10 га газарт суулгасан ба ган болон байгалийн нөхцөл байдал, усалгааны систем, технологийн алдаанаас үүдэн суулгац “амьдралгүй” гэж  холбогдох хүмүүс мэдээллээ. Дүнгийн хурлаар МАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 53 хувьтай, төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 51.2 хувьтай, “Чацаргана”  хөтөлбөрийн хэрэгжилт шаардлага хангахгүй хэмжээнд дүгнэгдлээ.

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО