Мэдээ

Булган аймагт барилгын салбар үүсэж, хөгжсөний 60 жилийн ой тохиолоо

      Булган аймагт барилгын салбар үүсэж, хөгжсөний 60 жилийн ой өнөөдөр /2017-09-08/ тохиолоо.

 

Аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан үе үеийн нийт барилгын салбарын хамт олны баяр Цогтхунтайжийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаагаар эхэлж, аймгийн удирдлагууд тэргүүтэй хүмүүс хүндэтгэл үзүүллээ. Үйл ажиллагаа баярын хурал, хүндэтгэлийн концертоор үргэлжилсэн ба салбартаа амжилт гаргасан шилдэг, тэргүүний барилгачидаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тус тус шагнаж, урамшууллаа. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ барилгын салбарын нийт хүмүүст мэндчилгээ уламжилсан юм.

      Бурхан хүнийг бүтээдэг, бусдыг нь барилгачид бүтээдэг гэсэн үг бий. Нийт барилгын салбарт хүчин зүтгэдэг үе үеийн эрхмүүддээ Булган аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний баярын мэнд дэвшүүлье.

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО