Мэдээ

Булган аймгийн Булган сумын 1-р багийн иргэн Б.Бат-Эрдэнэ ОУ-ын хэт холын Марафон гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

Булган аймгийн Булган сумын 1-р багийн иргэн Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотод зохион байгуулагдсан Олон улсын хэт холын Марафон гүйлтийн 21 км-ийн зайд 20 орны 20 000 гаруй тамирчидтай өрсөлдөж мөнгөн медалийн эзэн болсонд нийт Булганчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, цаашдын уралдаан тэмцээнүүддээ илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе. 

Б.Бат-Эрдэнэд аймгийн Засаг даргын зүгээс улс, олон улс, дэлхийн аварга, олимпийн дэвжээнд аймаг орон нутгийнхаа нэрийг дуурсгаж, шагналт байр эзэлсэн тамирчдад хүндэтгэл үзүүлэх журмын дагуу урамшуулал олгоно гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээлж байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО