Мэдээ

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Монгол улс жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг угтаж, Булган аймгийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн болон холбогдох хүмүүс “Төгсөгчдийн цэцэрлэг”-т байрлах хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Мөн Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санаачлан, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх “Их хэлмэгдүүлэлт 80 жил, өнгөрсөн, одоо, ирээдүй” уулзалтыг зохион байгуулсан юм. Уулзалтад аймгийн удирдлагууд, мэргэжилтнүүд, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн оролцлоо. Аймгийн Засаг дарга, түүхч З.Батзориг, Булган сумын Засаг дарга Д.Наранбаяр, Философийн ухааны доктор Б.Дагвадаш нар “Их хэлмэгдүүлэлт 80 жил, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлүүдэд хэлмэгдүүлэлтийн үеийн зүрх шимшрэм мэдээллүүдээс гадна түүний шалтгаан, нөхцөл байдал, хор хохирлын талаар дэлгэрэнгүй яригдлаа. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, тэдний ар гэрийнхэн, үр, ач нарын ахуй амьдралыг сайжруулах зорилгоор аймгийн Засаг дарга З.Батзориг Булган сумын Ачуут багийн иргэн Д.Лхагвадоржид дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, батламж гардууллаа. Өнөөдрийн /2017-09-06/ уулзалт өргөн цар хүрээтэй болсноороо өмнөх жилүүдийнхээс онцлог байв.

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО