Мэдээ

Булган аймгийн Үйлдвэрчний эвлэл үүсэж, хөгжсөний 80 жилийн ой боллоо

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жил, Булган аймагт Үйлдвэрчний эвлэл үүсэж, хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал 2017-09-04-нд Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт боллоо. Уг хуралд Монголын үйлдвэрчний эвлэлийн дэд дарга Б.Эрдэнэбат, баруун бүсийн үйлдвэрчний эвлэлийн дарга нар хүрэлцэн ирж, баяр хүргэлээ. Булган аймгийн үйлдвэрчний эвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан, ажил үйлсээрээ манлайлж, идэвх, зүтгэлтэй ажилласан гишүүдээ Монголын Үйлдвэрчний эвлэл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус тус урамшуулан, шагнал гардууллаа.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО