Мэдээ

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр Булган аймагт

   МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Засгийн газрын энэ оны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг баталсны  дагуу Монгол орон даяар үйл ажиллагаагаа явуулж байна.  Хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, үүний тулд тус өвчний шалтгаан болсон вирусийн халдварын тархалтыг хяналтанд авах явдал юм. 2017 оны  08 сарын 24-нд Цогтхунтайжийн талбайд  “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн зохион байгуулж, Хавдар судлалын Үндэсний төв, Улсын гуравдугаар Төв эмнэлэг, Герентологийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог хийж, элэгний В, С вирусын шинжилгээнд хамрууллаа. Өдөрлөгийн нээлтэнд  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэдийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Герентологийн үндэсний төвийн дарга Р.Хишигжаргал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Д.Долгормаа, Улсын 3-р төв эмнэлэгийн орлогч дарга Х.Бат-Ирээдүй, Булган аймгийн удирдлагууд оролцож, иргэдэд мэдээлэл хүргэлээ. Нээлтийн үеэр Эрүүл мэдийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат иж бүрэн олон үйлдэлтэй шарлагын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяад гардуулан өглөө. Түүнчлэн яаралтай түргэн тусламжийн 12 шинэ автомашиныг албан ёсоор хүлээлгэн өгөх ажиллагаа болов.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО