Мэдээ

Улсын онцгой комиссын ажлын хэсэг манай аймагт ажиллалаа

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ч.Ганзоригоор ахлуулсан улсын Онцгой комиссын ажлын хэсэг манай аймагт ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шалгах, хяналт тавьж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангах, хадлан бэлтгэх ажлын явцтай танилцах зэрэг чиг үүргийн дагуу ажиллалаа.
Ажлын хэсгийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өөрийн аймаг эхний ээлжид дотоодын нөөц бололцоогоор бэлтгэх, ургацын блансыг бууруулахгүй байхад анхаарах, үрийг аж ахуй нэгжээс дотооддоо бэлтгэх, сортын хянан баталгааг МХГ, ХХААГ хамтран хийх, судалгаа мэдээллийн тоонд анхаарах нэгдсэн мэдээлэлтэй байх, отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарах, малын вакцинжуулалтын хувь хэмжээг өсгөх, тарианы сүрлийг малын тэжээл болгон ашиглах шаардлагатайг хэлсэн бөгөөд манай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, онцгой комиссын үйл ажиллагаа зохих түвшинд явагдаж буйг ажлын хэсгийн гишүүд онцолсон юм.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО