Мэдээ

Хутагийн Цогтгэрэл түрүүлж, аймгийн арслан боллоо

Монголын тулгар төр байгуулагдсаны 2226, Үндэсний их баяр-Ардын хувьсгалын 96 жилийн ой, аймаг байгуулагдсаны 79 жилийн ой аймгийн баяр наадамд улсын харцага Ж.Бор, өсөх идэр начин Цогтжаргал, улсын начин И.Ёндонсамбуу, улсын начин Дэлгэрбат нараар манлайлуулсан хүчит 256 бөх барилдаж түрүү үзүүрээ шалгарууллаа. Өнөө жилийн наадамд аймгийн начин 2, харцага 2, заан арслан цолтонгууд мэндэллээ.

Аймгийн баяр наадамд 5 давж начин цолоор Сайхан сумын харьяат Н.Намнансүрэн, Д.Пүрэвдорж нар, 6 давж харцага цолоор Хангал сумын харьяат Д.Батням, Тэшиг сумын харьяат О.Мөнх-Ирээдүй нар шагнууллаа. Мөн 7 даван үзүүрлэсэн Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд аймгийн нэмэх заан, 8 давж түрүүлсэн Хутаг-Өндөр сумын харьяат Хутагийн Цогтгэрэлд аймгийн Засаг даргын захирамжаар Аймгийн арслан цол олголоо.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО