Мэдээ

“ОНЦГОЙ” БИЕИЙН ТАМИР, СУРГАЛТЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Булган аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн хүч, нөөц бололцоо, орон нутгийн төсөв, тусламж, дэмжлэгээр 26:15 метр талбай бүхий спорт заалны суурийг 2016 онд тавьж байсан. Тэгвэл алба хаагчдын бие бялдар, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, албаны бэлэн байдлыг хангуулах, бэлтгэл сургуулилт хийх таатай нөхцлийг бүрдүүлэх “Онцгой” биеийн тамир, сургалтын төв”-ийг нэг жилийн дотор барьж ашиглалтанд оруулаад байна.

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал манай аймагт ажиллах үеэр тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, хэлсэн үгэндээ  “Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид маань өөрсдийн ажиллах нөхцлөө сайжруулж материаллаг баазаа бэхжүүлэх чиглэлээр санал санаачлага гаргадгаараа албандаа анхдагч төдийгүй Онцгой байдлын алба үүсч хөгжсөн 13 жилийн хугацаанд улсын хэмжээнд 6 удаа “Тэргүүний хамт олноор” шалгарч байсан манай шилдэг, үлгэр жишээч хамт олон гэдгийг онцолж байлаа.

Тус биеийн тамир сургалтын төвд төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид болон төрийн албаны нийт бие бүрэлдэхүүн чөлөөт цагаа өнгөрүүлж, бие бялдрын чийрэгжилтэдээ анхаарах бүрэн боломжтой гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр хэлсэн юм.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО