Мэдээ

Амьсгалын аппарат-2ш, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат-1ш PCR аппаратын 4000ш оношлуурыг олголоо.

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар Коронавируст халдварын нийт 6181 тохиолдол бүртгэгдсэнээс хэвтэн эмчлүүлж буй 1995.
“Дельта” вирусын халдвар аймгийн хэмжээнд тархсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын дэмжлэгээр Нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай амьсгалын аппарат-2ш, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат-1ш PCR аппаратын 4000ш оношлуурыг олголоо.
Мөн “PCR-ийн лаборатор”-ыг байгуулах, халдвартын барилгын хуучин барилгыг сэргээн засварлах, “Ковидын тасаг” шинээр байгуулахад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, барилгын засварын зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 316.1 сая төгрөгийн санхүүжилтээр шийдвэрлэж, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр нар өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хуваарилагдаж, ЭМЯ-наас нийлүүлэгдсэн иж бүрэн “PCR-ийн лаборатор”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
PCR-ийн аппарат нь зөвхөн коронавирусын халдварыг илрүүлэх бус бүх төрлийн хавдар, халдварт өвчинг илрүүлэх нэн чухал тоног төхөөрөмж юм.

Булган 80-н жил