Мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ, БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Булган аймгийн Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт хийсэн оролцооны хяналт шинжилгээ үнэлгээний тайланг танилцуулах, санал зөвлөмж авах зөвлөлдөх уулзалт 2021 оны 2 дугаар сарын 25-нд боллоо.

Зөвлөлдөх уулзалтад аймгийн засаг дарга Ариун-Эрдэнэ, засаг даргын орлогч дарга Д.Жаргалсайхан, Тамгын газрын дарга Алтаншагай, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Батчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунбилэг болон аймгийн жендрийн салбар хорооны гишүүд, аймгийн засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар, зарим төрийн байгууллагын дарга, мэргэжилтэн, ИНБ-ын төлөөлөл нийт 20 хүн оролцлоо.  Жендэрийн Үндэсний Хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран, Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан хяналт шинжилгээ үнэлгээний багийн гишүүн хяналт шинжилгээ үнэлгээний ажлын танилцуулга, үр дүн, дүгнэлт, зөвлөмжийн танилцуулгыг зөвлөлдөх уулзалт оролцогчдод хийлээ. Булган аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр нь 2013 онд аймгийн ИТХ-аар батлагдаж 2013-2016 онд хэрэгжсэн бөгөөд 2017 онд аймгийн ИТХ-аар 2017-2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.

Уулзалтад оролцогчид аймагт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага хөндлөнгийн үнэлгээ хийж байгаа нь онцлох ажил болж байгааг онцгойлон дурдаж байлаа. Аймгийн засаг дарга Ариун-Эрдэнэ хэлэхдээ анхны удаагийн томхон хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээний ажил алдаа оноо байгаа ч бид өөрсдийн хэрэгжүүлж байгаа ажлыг хөндлөнгийн дүгнэлтээр харахад анхаарах зүйл олон байгааг олж харлаа. Энэ нь дараагийн боловсруулан хэрэгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагаанд бодит биелэлээ олно гэж итгэж байгаагаа илэрхийллээ. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Батчулуун Булган аймаг Жэндерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлээд 8 жил болсон ч хэрэгжүүлэх нэгжийн хувьд анхаарах зүйл байсныг харлаа. Дараагийн хөтөлбөрт энэ алдааг зайлшгүй сайжруулах хэрэгтэй юм байна гэлээ. Уулзалтат оролцогчид байгууллага бүр жендэрийн асуудал хариуцсан ажилтантай болж төрийн үйлчилгээг эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш хүртдэг байх боломжийг бүрдүүлэхэд байгууллагын төлөвлөгөөг уялдуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг анхааран хүлээн авлаа. Аймгийн засга даргын тамгын газрын ХШҮ-ний хэлтэсийн даргаО.Наранжаргал аймгийн зүгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүддэд шаардлагатай төсвийг баталж хэрэгжилтийг хангах боломжоор хангах хэрэгтэй байгааг онцлон санууллаа. Аймгийн засаг даргын зөвлөх Чимгээ аймагт хэрэгжүүлж байгаа бусад бодлого хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг тусгах шаардлага байгааг тэмдэглэн хэллээ. Мөн ОНЖДХ-ийн  хугацаанд эхлэл тавигдсан ажлуудын үр дүн одоо харагдахгүй байгаа нь үйл ажиллагаануудыг олон нийтэд хүргэх сурталчлах ажил дутмаг байна гэж харж байгаагаа хэллээ. ОХШҮ-ний тайлан, дүгнэлт, зөвлөмж дээр уузлалтад оролцогчид санал зөвлөмжөө хэлж үнэлгээний багийнхнаас нэмэлт тодруулга авсан.

Оролцогчид энэ зөвлөлдөх уулзалтын үед яригдсан дүгнэлт зөвлөмжид оруулж дараагийн хөтөлбөрт сайжруулан ажиллах саналыг нийтлэг өгч байлаа. Ийнхүү ОХШҮ-ний тайлан дүгнэлтийг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

https://www.facebook.com/SaihanMongolTV/videos/483910775973705

Булган 80-н жил