Мэдээ

Орхон аймагтай 2021-2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Эрдэнэс баялгийн өлгий, их бүтээн байгуулалт, цуцашгүй хөдөлмөрийн үр шимийг зуун дамнан түүчээлж ирсэн Орхон аймагтай 2021-2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Булган-Орхон 2 аймаг нь 2009 оноос хойш хамтын ажиллагааны гэрээг байгуулж нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаа улам бэхжиж, өргөжин цэцэглэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ удаагийн хамтран ажиллах гэрээний онцлог нь 2 аймгийн аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тэдгээрийг дагасан олон зуун ажлын байрыг бий болгоход чиглүүлж байгаа юм.

Энэхүү гэрээ нь газрын харилцаа, барилга, хот байгуулалт, байгаль орчин, хөдөө аж ахуй, гамшиг осол болон гал түймэртэй тэмцэх, нийгмийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, авто зам, нийтийн зорчигч тээвэр, биеийн тамир спорт, соёл урлаг, хил залгаа сумдын хамтын ажиллагаа, стандартчлал хэмжил зүй, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, боловсрол, татварын хяналт зэрэг чиглэлээр хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Булган 80-н жил