Мэдээ

Монголын Тусгай Олимпын Хороо “Бяцхан тамирчин хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгууллаа.

 

Булган аймгийн Засаг Даргын ивээл дор “Монголын Тусгай Олимпын Хороо”-ноос “Бяцхан тамирчин хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгууллаа.

Монголын Тусгай Олимпын Хороо /МТОХ/ нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, Олон улсын Тусгай Олимпын хөдөлгөөнд нэгдэн орсон. Энэ хугацаанд  2000 гаруй тамирчин, 80 дасгалжуулагч багш, 300 орчим сайн дурын ажилтан, эмч мэргэжилтэн, 1500 гаруй эцэг эхийн төлөөллийг эгнээндээ багтаан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Тус байгууллага нь Улаанбаатар хот, 12 аймагт үйл ажиллагаа, хөтөлбөрүүдээ амжилттай танилцуулж, оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг спортоор дамжуулж хөгжүүлэх, чийрэгжүүлэх улмаар Тусгай олимпын тамирчин бэлдэх зорилготой хөтөлбөр юм.

Өнөөдөр манай аймагт Тусгай Олимпыг таниулах, сурталчлах, хэрэгжүүлэх зорилгоор Бяцхан Тамирчин хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтыг  Монголын Тусгай Олимпын Хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгээр ахлуулсан сургагч багш нар бага боловсролын багш, сургуулийн өмнөх боловсролын багш, эмч нар болон эцэг эхчүүдэд зохион байгуулж, СЕРТИФИКАТ гардууллаа.

Бяцхан тамирчин хөтөлбөр 2-8 насны оюуны бэрхшээлтэй хүүхдэд бага наснаас нь спортын ур чадвар олгох, хөгжөөнт тоглоомоор дамжуулан бие бялдарыг хөгжүүлэх, олон талын чадвар бэхжүүлэх онцлогтой. Энэ хөтөлбөр оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй хамт тоглуулан хөгжүүлэх, бие биенээ ойлгох, дэмжих цаашлаад найзалж нөхөрлөх боломжийг олгодог юм байна.

 

 

 

Булган 80-н жил