Мэдээ

Коронавируст халдвар (COVID-19)-ын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр

Коронавируст халдвар (COVID-19)-ын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр:
1. Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 3 сарын 11-ний 12:00 цагаас 2020 оны 3 сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв.

2. Төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо.

3. Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны 3 сарын 11-ний 20:00 цагаас 2020 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл зогсоолоо.

4. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 3 сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Булган 80-н жил